"Ордуудын 8-р сарын зурхай" - Од эрхэс танд юу зөвлөж байна вэ?

2021-08-01, 12:23
5,775

Өнгөрсөн 7-р сард танд юу ч тохиолдсон бай хамаагүй, өнөөдрөөс шинэ сар эхэлж, таны амьдралд цоо шинэ хуудас нээгдэх гэж байна. Тиймээс та ч гэсэн өнгөрсөнд тохиолдсон таагүй явдлуудтайгаа салах ёс хийж, ирж буй ирээдүйдээ аз жаргалтай байх эрхтэй. Ингээд 8-р сард таныг ямар адал явдлууд хүлээж байгааг хамтдаа сонирхоцгооё. 

"Ордуудын 8-р сарын зурхай" - Од эрхэс танд юу зөвлөж байна вэ?

1 Хонины орд

Энэ сард таны амьдралд том өөрчлөлт гарна. Бүр сарын эхний өдрүүдэд таньд амжилт гаргах, орлогоо нэмэгдүүлэх боломж гарч ирнэ. Тийм учраас та өөрт олдох боломжуудыг шүүрч авах хэрэгтэй. Харин 8 сарын 20-д гаргаад амралтаа авахыг зөвлөе. Энэ л үед та сэтгэл санаа болоод эрүүл мэндээ бодох хэрэгтэй.

Хонины орд

2 Үхрийн орд

Үхрийн ордныхон бүх зүйлийг 7 хэмжиж нэг огтлохыг илүүд үздэг. гэвч энэ сард амьдралд тань томоохон зүйлс тохиолдоно. Ажил болоод хувийн амьдралд тань асуудал, үл ойлголцол үүсэх боломжтой учраас өмнөхөөсөө илүү няхуур байх хэрэгтэй. Зорилгодоо хүрэхийн тулд асуудлыг өөр өнцгөөс харахыг хичээ. Эрүүл мэндийн хувьд шорвог болон халуун ногоотой хоолноос зайлсхийгээрэй.

Үхрийн орд

3 Ихрийн орд

Ихрийн ордныхоны хувьд тун хачирхалтай үе тохионо. Төлөвлөсөн юм бүр тань этгээд байдлаар дуусах магадлалтай. Ажил хэргийн хувьд холбоо сүлбээ, туршлага, санхүүгийн нөөц бололцоогоо ашиглан маш өндөр амжилтанд хүрэх боломж гарч ирнэ. Халуун цаг агаар эрүүл мэндэд тань нөлөөлөх тул үүнийг анхаарах хэрэгтэй.

Ихрийн орд

4 Мэлхийн орд

Энэ сард та маш завгүй байна. Тиймээс өөрсдийн дассанаас өөр арга барилаар ажиллаж байж үр дүнд хүрэх болно. Хамгийн гол нь хэрэгтэй зүйл дээрээ гар татах хэрэггүй. 9 сар хүртэлх хугацаанд цусны даралтаа хянах хэрэгтэй.

Мэлхийн орд

5 Арслангийн орд

Жил бүрийн 8 сар таны хувьд ихэнхдээ аз жаргалтай сар байдаг ч 2021 оны хувьд бүх зүйл өөр байна. Энэ удаад та хүссэн зүйлдээ хүрэхийн тулд нэлээд зүтгэл гаргах шаардлагатай болно. Мөн та ойр дотны хүмүүстэйгээ санал зөрөлдөж мададгүй. Тэдэнтэй маргалдахын оронд хүчээ өөр зүйлд зориул. Сарын сүүлээр хүүхдүүддээ онцгой анхаарал хандуул. Эрүүл мэндийн үзлэгт орж өөрийнхөө биеийн байдлыг хянаарай. 

Арслангийн орд

6 Охины орд

Энэ сард та томоохон амжилтанд хүрэх болно. Таны асуудал од эрхсийн нөлөөгөөр бараг өөрсдөө шийдэгдэх учраас санаа зовох хэрэггүй. Гэхдээ та хожмын өдөрт зориулж хуримтлал үүсгэхэд илүүдэхгүй. Эрүүл мэндийн тал дээр айх зүйл байхгүй ч юмыг яаж мэдэхэв эрүүл хооллохыг зөвлөж байна. 

Охины орд

7 Жинлүүрийн орд

Та харилцаа холбоо, олон нийтийн үйл ажиллагаанаас их хэмжээний ашиг хүртэх болно. Гэр бүлд тулгарсан сэтгэл зовоосон асуудалд тэвчээртэй, нухацтай хандаж чадвал эерэг өөрчлөлт гарна. Ирээдүйн зорилгодоо хурдан хүрэхийг хүсвэл төлөвлөгөө гаргаж, түүнийхээ дагуу ажиллаарай. Сарын дунд үеэс ихэнх хүндрэл бэрхшээл шийдэгдэж, сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрэх төлөвтэй байна. 

Жинлүүрийн орд

8 Хилэнцийн орд

Хилэнцийн ордныхон хуучин асуудлуудаа шийдэх хэрэгтэй болно. Тиймээс хуучин ажлуудаа дуусгаад сайхан амрах хэрэгтэй. Ингэхдээ усны дэргэд байвал сайн. Ус гэдэг амьдралыг тэтгэдэг учраас танд эрч хүч өгөх болно. Ажлын хамт олон, найз нөхдөдөө эелдэг, нөхөрсөг хандаж, бусдад туслах тал дээр анхаарч чадвал та бусдад өөрийгөө зөвөөр ойлгуулж, сайшаал хүртэх болно. Ерөнхийдөө та энэ сард нэлээд их зүйл сурч, амьдралаас сургамж авах шинжтэй. Гэр ахуйн хэрэгслүүдтэй болгоомжтой харьцахыг санаж явахад илүүдэхгүй.

Хилэнцийн орд

9 Нумын орд

8-р сарын 1-ээс 10-ны хооронд хамгийн амжилттай үе тохиох болно. Тийм чухал учраас ажлаа энэ хугацаанд тааруулах хэрэгтэй. Гэхдээ сарын үлдсэн хугацаанд тийм ч том асуудал гарахгүй. Харин энэ үед тийм ч их хүч гаргаж зүтгэх гээд хэрэггүй. Энэ сард таны санхүүгийн байдал сайжрах төлөвтэй байна. Харамсалтай нь ажил юмуу гэр бүлийн хүрээнд үл ойлголцох үүснэ. Сонирхолтой нь нумын ордныхон энэ сард ганцаараа эрүүл мэндийн хувьд асуудалгүй байх аж. 

Нумын орд

10 Матрын орд

Матрын ордныхныг мөн энэ сард од эрхэс ивээсэн байна. Энэ ордны хүмүүсийн асуудлууд маш хурдан шийдэгдэх болно. Тийм энэ сард аль болох эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө хөгжүүлэхийг хичээх хэрэгтэй. Санхүүгийн тал дээрч маш их амжилттай байх тул мөнгө харамлах хэрэггүй. 

Матрын орд

11 Хумхын орд

Шинэ авьяас чадвар, сонирхлоо нээж чадвал та энэ сарыг илүү эрч хүчтэй, завгүй өнгөрөөх болно. Түүнчлэн эрүүл мэнд хийгээд ажил хэргийн бүтэмж ч маш сайн байх төлөвтэй байна. Тиймээс энэ сард хүссэн өөрчлөлтөө зориг гарган хийгээрэй. Ажлын хамт олон дундаас зорилго, сонирхол нэгтэй хүнийг олж нөхөрлөвөл цаашид харилцан ашигтай хамртан ажиллаж, ашиг хүртэх бололцоотой байна. Мөн ямар нэг эргэлзээ, өөртөө итгэлгүй байдал чинь танд төвөг учруулж болзошгүй тул сэтгэл хөдлөлөө аль болох ил гаргаад хэрэггүй. Нас тогтсон, туршлагатай хэн нэгний үгийг анхааралтай сонсох нь зөв юм.

Хумхын орд

12 Загасны орд

8-р сард Загаснуудад аз тохиохгүй, хувь тавилан тэдний хүчийг сорих болно. Түүгээр ч барахгүй энэ одны хүмүүс жижиг сажиг асуудлуудыг хүртэо өөрсдөө шийдэх хэрэгтэй болох гэнэ. Хэрвээ та ойр дотны хүмүүстэйгээ эвтэй байхгүй бол энэ сарыг ганцаардаж өнгөрөөх төлөвтэй байна. Азаар 8-р сард гэнэтийн эх сурвалжаас их хэмжээний орлого олох боломжтой боловч үүнийг ашигтай зүйлд зарцуулах ёстой. Ерөнхийдөө загасны ордны хувьд энэ сар маш завгүй байх болно. Оройдоо спортоор хичээллэх, дор хаяж алхалт хийх нь таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.

Загасны орд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()