Хамт кинонд тоглохоор "заяагдсан" жүжигчдийн хослолууд

2021-07-31, 16:32
7,022

Таны дуртай кинонд хамт тоглосон жүжигчид өөр олон кинонд ч мөн хамтрагчид болж тоглосон байдгийг анзаарч байсан уу? Бие биенээ сайн мэдэрдэг жүжигчид гэж байдаг бөгөөд ямар ч төрлийн кинонд тэд хамтарч дүр бүтээх чадвартай байдаг. Мөн тэгснээр жүжигчдийн нөхөрлөл ч илүү бэхэждэг ажээ. Тэгвэл бид энэ удаа хамгийн олон удаа хамтран кинонд тоглосон жүжигчдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Хамт кинонд тоглохоор "заяагдсан" жүжигчдийн хослолууд
10% ОНОО АВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сет Роген болон Жэймс Франко

Комеди урлагийн "мөрөөдлийн баг" гэж болох хоёр жүжигчний хувьд 1999 онд анх "Freaks and Geeks" хэмээх цувралд гол дүрүүдийг бүтээснээс хойш нийтдээ 9 бүтээлд хамтдаа тогложээ. Сет, Жэймс нар зөвхөн дүр бүтээх бус кино найруулах, продюсерлэх зэрэгт тун гар нийлж ажилладаг бөгөөд жишээлбэл "The Interview", "This is the End", "Sausage Party" зэргийг дурдаж болно

Сет Роген болон Жэймс Франко

2 Бен Стиллер болон Овен Уилсон

2000-аад оны шилдэг комеди хослолуудын тоонд энэ хоёр жүжигчин яах аргагүй орно. 1996 онд "The Cable Guy" кинонд анх хамтдаа тоглосноос хойш "Zoolander", "Meet the Parents", "Музейд өнгөрүүлсэн шөнө" зэрэг үзэгчдийн сэтгэлд хоногшсон 12 кинонд хамт оролцжээ.

Бен Стиллер болон Овен Уилсон

3 Жонни Депп болон Хелена Бонхэм Картер

Үзэгчдэд нууцлаг, "зэвүүн" дүр төрхийг шууд мэдрүүлдэг энэхүү хоёр жүжигчний гар нийлдэг нь найруулагч Тим Бартонтой шууд холбоотой. Жүжигчин бүсгүйн хувьд 2001-2014 оны хооронд Тим Бартоны эхнэр байсан, харин Жонни Деппийн хувьд найруулагчийн гол хамтрагчдын нэг нь байсан болохоор үүнд гайхах зүйлгүй.

"Алиса гайхамшгийн оронд", "Свини Тодд: Чөтгөрийн үсчин", "Corpse Bride зэрэг кинонуудад тэд хамтдаа тоглосныг үзэгчид мэднэ.

Жонни Депп болон Хелена Бонхэм Картер

4 Жан Рено болон Кристиан Клавье (Jean Reno, Christian Clavier)

Олон инээдмийн кинонд ууртай аварга биет, бүтэлгүй тагжгар хоёрын хослол "классик" гэмээр сэдэв болдог. Үүний нэг жишээ бол францын алдарт жүжигчид болох Жан Рено болон Кристиан Клавье нар юм. Тэд "Зочид" (Les visiteurs), "L'Opération Corned Beef" зэрэг 8 кинонд хамт тоглосон байна.

Жан Рено болон Кристиан Клавье (Jean Reno, Christian Clavier)

5 Саймон Пегг болон Ник Прост

26 жилийн турш нөхөрлөж байгаа хоёр жүжигчин маань анх "Spaced" хэмээх телевизийн цувралд хамт дүр бүтээж байжээ. Түүнээс хойш хоёр найз нийт 16 кинонд хамт тоглосон байна.

Саймон Пегг болон Ник Прост

6 Леонардо ди Каприо болон Кэйт Уинслет

"Титаник"-ийн хоёр маань амьдрал дээрээ атаархмаар сайхан найзууд гэдгийг хүмүүс мэддэг ч жинхэнээсээ хосууд байсан болоосой гэж харамсах нь олон. Зураг авалтын талбайд гайхалтай зохицож, жинхэнэ багийн ажиллагааг үзүүлдэг хоёр жүжигчний хувьд 2008 онд гарсан "Revolutionary Road" кинонд мөн л хосуудын дүрийг бүтээсэн билээ.

Леонардо ди Каприо болон Кэйт Уинслет

7 Женнифер Анистон болон Жэйсон Бэйтман

Женнифер Анистон "Найзууд" цувралд тоглож алдартай болохоосоо ч өмнө жүжигчин Бэйтмантай найзын харилцаатай байжээ. Хоёр жүжигчин хамтдаа 5 кинонд тогложээ. 

Женнифер Анистон болон Жэйсон Бэйтман

8 Кэтерин Зета Жонес болон Брюс Уиллис

Кэтерин Зета Жонес, Брюс Уиллис нарын хамт тоглосон анхны уран бүтээл нь "Оушений 12" байжээ. Хоёр жүжигчин нийт 4 кинонд хамт дүр бүтээсэн байна.

Кэтерин Зета Жонес болон Брюс Уиллис

9 Мэттью МакКонахи, Вүүди Харрельсон

Жүжигчин Мэттью Макконахи (Matthew McConaughey) болон Вүүди Харрельсон (Woody Harrelson) нар хамгийн анх 1999 оны "EDtv" кинонд тоглож байсан юм. Тэр цагаас хойш 19 жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд тэд маш дотны найзууд болохоос гадна дахин хоёр ч кинонд хамтран дүр бүтээжээ.

Мэттью МакКонахи, Вүүди Харрельсон

10 Аль Пачино, Роберт Де Ниро

Домогт жүжигчид болох Аль Пачино (Al Pacino), Роберт Де Ниро (Robert De Niro) нар анх "Загалмайлсан эцэг-2" кинонд тоглож байв. Тэд  1960-аад оны сүүлчээр урлагт дөнгөж хөл тавьж байхдаа танилцаж, нөхөрлөсөн бөгөөд түүнээс хойш 50 жилийн турш үй зайгүй найзууд болжээ.

Аль Пачино, Роберт Де Ниро

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()