Загварын салбар дахь тогтсон хандлагыг өөрчилсөн Австралийн модель бүсгүй

Хүн төрөлхтөн бүсгүйчүүдийн дунд хэт туранхай, нарийхан биеийн галбирыг гоо сайхны стандартаар тодорхойлдог байсан цаг хэдийнээ ард хоцорч, эмэгтэйчүүдийн бие галбирын олон төрлийг бүгдийг нь гоё сайханд хамруулан ойлгодог болсон билээ. Нэгэн цагт загвар өмсөгч эмэгтэйчүүдийг хэдхэн кг нэмэхэд тарган, бүдүүнд тооцдог байсан үзэл ийнхүү өөрчлөгдөхөд өнөөгийн моделиудын нөлөө их байсан нь гарцаагүй. Үүний эхлэлийг тавьсан зоригтой охидын нэг нь Австралийн загвар өмсөгч Стефаниа Феррарио (Stefania Ferrario) бөгөөд тэрээр маннеканаас "өргөн" биетэй загвар өмсөгчдийг plus-size хэмээн тодотгохын эсрэг өөрийн дуу хоолойгоо илэрхийлж олны дэмжлэгийг хүртсэн юм. 

Загварын салбар дахь тогтсон хандлагыг өөрчилсөн Австралийн модель бүсгүй
10% ОНОО АВ!
Хаах
Сурталчилгаа

28 настай Стефаниа голдуу дотуур хувцасны моделиор ажилладаг бөгөөд энэ нь түүний бие галбирын гоо үзэсгэлэн, сэтгэл татам чанарыг улам тодотгож өгдөг.

Тэрээр ямар ч бие галбиртай хүмүүсийг өөртөө итгэлтэй байхыг уриалдаг интернет хэрэглэгчдийн #DropThePlus хаштагийг ашиглан зургуудаа инстаграм хуудсандаа нийтэлдэг.

Түүний оролцоотойгоор "туранхай биш", энгийн галбиртай эмэгтэйчүүдийг plus-size хэмээх ойлголтод хамааруулахгүй байх үзэл дэлгэрсэн байна.

Стефаниа өөрийгөө зүгээр л загвар өмсөгч гэж нэрлэж, маннеканы галбираас махлаг биетэй байсныхаа төлөө plus-size загвар өмсөгч гэж цоллуулах шаардлагагүй гэж тайлбарлаад, хэт туранхай биеийг сурталчлах нь үе үеийн залуу охидод сөргөөр нөлөөлж байгааг анхааруулж  байсан юм. 

Түүний хичээл зүтгэлийн хүчээр эрүүл бус, хэт туранхай болохыг хүсэх мянга мянган охидын бодол магадгүй өөрчлөгдөж ч болох юм. 

Ингээд та бүхэнд түүний бусад зургуудаас хүргэе.

Ингээд та бүхэнд түүний бусад зургуудаас хүргэе.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()