Токиогийн Олимпын тосгонд амьдрал ямар байгааг Америкийн тамирчин харуулжээ

2021-08-02, 16:20
37,537

Эх орондоо медальтай буцахын төлөө олон жилийн хүч хөдөлмөрөө батлан харуулахаар хичээж буй тамирчдын шийдвэрлэх мөчийг биеэр очин гэрчилж чадаагүй ч цэнхэр дэлгэцийнхээ урд "уяатай" өдөр хоногуудыг өнгөрөөж байгаа хүмүүс дэлхий даяар сая саяараа бий. Тэгвэл Токио-2020 Олимпын наадамд оролцож буй улс улсын шилдэг тамирчид Олимп тосгонд амьдрал ямар байгааг харуулах зургуудыг цахим орчинд нийтэлжээ. Үүнээс АНУ-ын регбигийн тамирчин Коди Мелфи (Cody Melphy) -ийн цахим сүлжээнд хуваалцсан Олимп тосгоны талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна. 

Токиогийн Олимпын тосгонд амьдрал ямар байгааг Америкийн тамирчин харуулжээ
10% ОНОО АВ!
Хаах
Сурталчилгаа

Коди Мелфи 2018 оноос хойш АНУ-ын регбигийн шигшээ багт тоглож байгаа аж. Кодигоор ахлуулсан баг урьд өмнө нь хэд хэдэн удаагийн томоохон амжилт гаргасан бөгөөд энэ удаад Токиогийн Олимпод хүч үзсэн туршлагаа баримтжуулан үлдээхийг хүссэн нь хэдхэн хоногийн дотор сая сая үзэгчийг татжээ.

Ийнхүү үзэгчгүй Олимпын наадмын бичлэгүүд интернет хэрэглэгчдийг шуугиулж, тэрээр Тикток сүлжээнд хэдийнээ 980 мянга гаруй дагагчтай болж чадсан байна. Бичлэгүүддээ тэрээр наадмын үеэр тамирчдын амьдрал хэрхэн өрнөж байгааг харуулсан байв. 

Дэлхий нийтийн эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Олимпын наадмын үеэр тамирчид олон улс, орны төрийн далбааг мандуулсан хороололд байрлаж байгаа аж. Энд 21 барилгын 3600 өрөөнд нийт арав гаруй мянган тамирчид байрлаж буй. 

Коди хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ихээхэн хэл ам дагуулаад амжсан картонон орны бодит байдлыг харуулсан бичлэг хүртэл хийсэн бөгөөд 200 кг жинтэй хүнийг өлхөн даахуйц бат бөх гэдгийг баталсан байлаа.

Үүний зэрэгцээ Олимп тосгоны тамирчдын байрлаж буй хороолол чамлахын аргагүй гайхалтай үзэмжтэй гэдгийг ч харуулахаа мартаагүй байна. 

Мөн тамирчид пицца, паста, цагаан хоол, япон хоол гэхчлэн маш олон төрлийн хоолноос сонголтоо хийх боломжтой учир олон улсын тамирчид сэтгэл хангалуун байгаа гэнэ.

Аль ч улсад зохион байгуулагдаж буй Олимпын наадмын бүтээн байгуулалтуудын салшгүй нэг хэсэг бол яахын аргагүй Олимпын таван цагариг юм. Коди цагаригуудыг харуулснаас гадна тамирчдын хувцсыг угаах хэсгийг ч интернет хэрэглэгчдэд дэлгэн үзүүлсэн байна.

Олимп тосгоны өөр нэгэн сонирхолтой тал бол тамирчдад зориулсан "үнэгүй" ундааны машин гэнэ. Олимпын оролцогчдод олгосон тусгай картны тусламжтайгаар ямар ч төлбөр өгөлгүй хүссэн уух зүйлээ сонгох боломжтой аж.

Уг арга хэмжээнд хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээд зэргээр анхаарч байгааг түүний бичлэгүүдээс тодорхой харж болно.

Тамирчдыг зөөвөрлөх цахилгаан хөдөлгүүртэй, жолоочгүй бичил автобусыг хүртэл онцлон харуулсан нь олон мянган Тикток хэрэглэгчдэд таалагджээ.  

Цар тахлаас шалтгаалан хүний бөөгнөрөл үүсгэхээс сэргийлж буй Токио-2020 Олимпын зохион байгуулалтын багийнхан технологийн дэвшилтэт шийдэл гаргасан байна. Кодигийн хийсэн бичлэгт эдгээр самбарууд аль давхрын аль танхим хэр зэрэг ачаалалтай байгааг харуулж байлаа.

Мөн хүмүүст амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой энтертайнмент хэсгийг ч бүрдүүлж өгчээ.

АНУ-ын хөнгөн атлетикийн дасгалжуулагч Дэйн Миллер дээрх бүгдийг бичлэгээр харуулжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()