Өөрийн бүтээсэн дүрийнхээ хувь заяаг бодит амьдрал дээр давтсан жүжигчид

2021-08-03, 17:00
40,863

Жүжигчин хүн гэдэг тайз юм уу дэлгэц дээр л зохиолын баатрыг амьлуулдаг хүмүүс гэж ихэнх хүмүүс боддог. Тэгвэл зарим тохиолдолд хувь заяаны эрхээр жүжигчид өөрсдийн бүтээсэн дүрийн түүхийг давтаж, бодит амьдрал дээрх биелэл болгож хувиргах үе байдаг аж. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон хүмүүсийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Өөрийн бүтээсэн дүрийнхээ хувь заяаг бодит амьдрал дээр давтсан жүжигчид

1 Дэвид Духовни (David Duchovny)

The X-Files цувралаар нэрд гарсан жүжигчин Дэвид Духовни Californication цувралын гол дүрийг бүтээсэн байдаг. Californication-ий гол дүрийн баатар нь хүүхэмсэг зохиолч байдаг бөгөөд Дэвид ч мөн өөрөө яг ийм хүн гэнэ. Тэрээр амьдралынхаа ихэнх хугацаанд сексийн донгоосоо болж шаналж байсан ба үүнээс болж эхнэр Теа Леонигоос салсан юм. Нэмж дурдахад, Дэвид залуу байхдаа Принстоны их сургуульд сурган хүмүүжүүлэх чиглэлээр суралцаж, хэзээ нэгэн цагт жинхэнэ зохиолч болохыг мөрөөддөг байжээ. Хувь заяаны эрхээр Дэвид зохиолч болж чадсанаар барахгүй, хэд хэдэн ном хэвлүүлээд амжсан байна. 

Дэвид Духовни (David Duchovny)

2 Анжелина Жоли ба Брэд Питт (Angelina Jolie and Brad Pitt)

2015 онд Анжелинагийн найруулсан "Cote d'Azur" хэмээх кино нээлтээ хийсэн юм. Уг кинонд Анжелина Жоли ба Брэд Питт 2 салж буй эхнэр нөхрийн дүрийг бүтээсэн байдаг. Ирээдүйг зөгнөсөн мэт дараа жил нь Холливудын хамгийн сайхан хос маань салах өргөдлөө шүүхэд өгсөн бөгөөд өнгөрсөн жил албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан билээ. 

Анжелина Жоли ба Брэд Питт (Angelina Jolie and Brad Pitt)

3 Кристен Сюарт (Kristen Stewart)

"Twilight" цувралаар нэрд гарсан Кристен Сюарт өөрийн бүтээсэн дүр шигээ бүрэг, ичимтгий нэгэн аж. Тиймээс дэлхий даяар нэрд гарсан тэрээр алдар нэр, дуулиан шуугианд дасан зохицож чадалгүй олон жил болжээ. Эцэст нь өөрийгөө тайвшруулахын тулд "Twilight"-ийн гол дүр Белла шиг бөглүү хот руу нүүж хэдэн жил тэндээ амьдарсан байна. 

Кристен Сюарт (Kristen Stewart)

4 Роберт Дауни (Robert Downey Jr.)

Роберт Дауни Marvel-ийн кинонуудад тоглож дэлхийн хэмжээний од болохоосоо өмнө жижиг бүтээлүүдээр үзэгчдэд танигдаж байсан юм. Тэдгээрийн нэг нь "Less than Zero" хэмээх кино бөгөөд үүн дээр Роберт хар тамхинд донтсон хүн болж гардаг. Шүүмжлэгчдийн зүгээс түүнийг дүрээ маш сайн бүтээсэн хэмээн магтаж байсан аж. Харамсалтай нь удалгүй Роберт Дауни үнэхээр хар тамхинд донтсон болох нь ил болж, олон удаа баривчлагдсаны эцэст шоронгийн хаалга татсан юм. Азаар үүний дараа тэрээр өөрийнхөө амьдралыг өөрчилж чадсан билээ. 

Роберт Дауни (Robert Downey Jr.)

5 Робер Оссейн (Robert Ossein)

Франц жүжигчин Робер Оссейн "Angélique, Marquise des Anges" кинон дээр Гүн Жеффри де Пейракын дүрийг бүтээдэг. Кино зохиол дээр хүмүүс Жеффриг хилс хэрэгт хийн шатаадаг боловч хожим нь тэрээр амьд үлдсэн болж таардаг. Тэгвэл бодит амьдрал дээр ч мөн ижил зүйл болсон байна. Жеффри 70-аад настайдаа эхнэрийнхээ хамтаар автомашины осолд орсон юм. Азаар тэрээр амьд гарсан ч Францын хэвлэлүүд хэдийн Жеффрийг нас барсан хэмээн мэдээлж эхэлсэн байна. Мэдээж хэрэг Жеффри өөрийн биеэр залруулга хийж, францчуудыг цочролд оруулж байжээ. 

Робер Оссейн (Robert Ossein)

6 Лиам Нисон (Liam Neeson)

Британийн жүжигчин Лиам Нисон мөн дүрийнхээ эмгэнэлт хувь тавиланг бодит амьдрал дээр давтжээ. Love Actually киноны зураг авалтын үеэр Нисон жүжигчин Наташа Ричардсонтой үерхэж байсан юм. Хосууд бараг арваад жилийг хамтдаа өнгөрүүлсэн бөгөөд хоёр хүүхэдтэй байжээ. Love Actually кинон дээр Нисон эхнэрээ алдсан хүний дүрийг бүтээдэг юм. Тэгвэл тус бүтээл гарснаас хойш зургаан жилийн дараа Наташа Квебекийн Монт Тремблант цанын баазад амарч байгаад толгойндоо хүнд гэмтэл авчээ. Тэрээр анхлан суралцагчдын зам дээр дуулгагүй тэшүүрээр гулгаснаас ийм хэрэг гарсан юм. Эхэндээ түүний биеийн байдал хэвийн байсан ч хэсэг хугацааны дараа жүжигчин бүсгүй комд орсон байна. Бүсгүй эргэж сэргэхгүй болох нь тодорхой болсон тул ар гэрийнхэн нь сэхээн амьдруулах төхөөрөмжийг салгахыг удаан хугацааны дараа зөвшөөрчээ.

Лиам Нисон (Liam Neeson)

7 Мила Кунис (Mila Kunis)

Мила Кунис дуучин жүжигчин Жастин Тимберлекийн хамт Friends with Benefits хэмээх кинонд тоглосон юм. Тус кинонд хайр сэтгэлийн харилцаа үүсгэлгүй зүгээр л бие биенийхээ бэлгийн дур хүслийг хангаж өгдөг найзуудын тухай өгүүлдэг юм. Харин эцэст нь тэд бие биедээ дурлаж буйгаар кино дуусдаг. 

Тэгвэл бодит амьдрал дээр Мила Кунис, Эштон Кетчер нар яг ийм зүйл туулжээ. Тухайн үд Эштон дөнгөж Деми Мураас салаад байсан тул Мила найзынхаа сэтгэлийг засахын тулд түр хугацаанд үерхэхээр шийджээ. Хэн хэн нь энэ харилцаа удаан үргэлжилнэ гэж бодоогүй боловч нэг л мэдэхэд тэд гэр бүл болсон байдаг. 

Мила Кунис (Mila Kunis)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()