Эргэн нийлсэн Женнифер Лопез, Бен Аффлек нар романтик амралтыг өнгөрүүлж, хуучнаа дурсжээ

2021-08-04, 18:44
7,236

Өнөөдрөөс арав гаруй жилийн өмнө тус тусын амьдралын замаа хөөхөөр болж салсан Бен Аффлек  (Ben Affleck), Женнифер Лопез (Jennifer Lopez) хоёрын хайр сэтгэлийн харилцаа урт хугацааны дараа эргэн сэргэсэн дуулиан одоог хүртэл тасралтгүй үргэлжилж, олны анхаарлыг татсан сонирхолтой сэдэв болсон хэвээр байна. Хоёр талд өөр өөр хүмүүстэй харилцаа холбоо тогтоохыг оролдсон ч хэд хэдэн удаа бүтэлгүйтсээр тогтвортой харилцаа үүсгэж чадаагүй энэ хос эргэж нийлснээсээ хойш шар хэвлэлийнхний хуудсыг бараг долоо хоног бүр чимж байгаа билээ. Ингээд тэдний хамгийн сүүлийн шуугиан болох дурсамж дүүрэн аяллынх нь талаар уншигч танд сонирхуулъя!

Эргэн нийлсэн Женнифер Лопез, Бен Аффлек нар романтик амралтыг өнгөрүүлж, хуучнаа дурсжээ

Жүжигчин Бен Аффлек, Женнифер Лопез нар 17 жил тусдаа байсны эцэст 2021 оны зуны эхээр бие биедээ ахин боломж олгож, хамтдаа цагийг өнгөрүүлэх нь ихэссэн гэдгийг папараццийн зургууд гэрчилнэ. Ийнхүү "эрт" цагийн хос зуныг зугаатай, дурсамжтай өнгөрүүлэхээр Итали улсыг зорьсон байна. 

Алдарт хосын хөлөглөсөн 130 сая долларын үнэ хүрэх дарвуун онгоц Италийн Капри арлаас Нерано хүрэх үед папарацциуд тэдний дүрсийг буулгаж амжсан байв. Өдгөө дэлхий даяар тарсан эдгээр зургуудаас тэдний аз жаргал, сэтгэл ханамж илт мэдрэгдэж байгаа биз?

Үзэсгэлэнт бүсгүйгээсээ 4 насаар дүү Бен Аффлек тансаг аяллынхаа хажуугаар түүнд үл хөдлөх сонгоход нь тусалж байгаа боловч хамтдаа амьдрах төлөвлөгөө хараахан гаргаагүй байгаа гэнэ. Нэгнээ гэх хайр сэтгэлээ 17 жилийн дараа "сэргээсэн" тэд ямар ч зүйлд яарахгүй байгаа бололтой.

Жаргалтай, сэтгэл дүүрэн аяллаасаа буцаад завгүй амьдрал руугаа эргэн орох  Бен Аффлек, Женнифер Лопез нар амралтын сүүлийн өдрүүдийг ч бүрэн утгаар нь ашиглахыг хүсчээ. 

Тэдний аяллын бусад зургуудаас:

Тэдний аяллын бусад зургуудаас:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()