Аварга биет баавгайтай хамт амьдардаг Орос бүсгүй

2021-08-05, 15:39
10,627

Орос улсын Новосибирск мужийн оршин суугч, бүжигчин Вероника Дичка урлагийн карьераасаа гадна баргийн бүсгүй хүний тэсвэр тэвчээрийг шалгадаг загасчлах хоббитой гэдгээрээ алдартай. Бүсгүй мөн амьтдад хайртайн дээр зоригтой болохоо хэд хэдэн удаагийн зураг авалтуудаараа батлан харуулж байсан аж. Тэрээр Арчи хэмээх баавгайтай хамт зураг авалтад орж, олон мянган шүтэн бишрэгчдээ гайхшруулснаас гадна өнөөх баавгайтайгаа найзууд болж, бүр үрчилж авчээ.

Аварга биет баавгайтай хамт амьдардаг Орос бүсгүй

Арчиг хэдхэн сартай бамбарууш байхад нь циркээс амьтны хүрээлэнд авч ирж өсгөсөн учир хүмүүстэй ойр байсаар тайван дөлгөөн зантай болж хүмүүжжээ. Гэвч цар тахлын нөлөөгөөр Арчиг амьтны хүрээлэнд ч удаан байлгах боломжгүй болсон тул сайхан сэтгэлт Вероника түүнийг авч тэжээхээр шийдсэн байна. 

Бүжигчин бүсгүй Арчитай хамгийн анх хамт зураг авалтад орохдоо танилцсан бөгөөд түүнээс урьд өмнө нь ямар ч баавгайтай ойр байж үзээгүй байсан гэнэ. Арчи нялх байхаасаа л хүмүүсийн дэргэд байсан учир зэрлэг байгальд ганцаараа үлдвэл амьд гарч чадахааргүй байжээ.

Мэргэжлийн бүжигчин, загвар өмсөгч, загасчлах хоббитой Вероника бүсгүй амьтанд хайртай гэдгээрээ шүтэн бишрэгчдийнхээ дунд ихээхэн алдартай. Өдгөө энэ хоёр хагацашгүй найзууд болсон гэнэ.

"Арчи баавгайтай бүжсэн танго" сэдэвт зураг авалт

"Арчи баавгайтай бүжсэн танго" сэдэвт зураг авалт

Амьтанд хайртай Вероника бүсгүйн бусад зургуудаас:

Амьтанд хайртай Вероника бүсгүйн бусад зургуудаас:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()