Саран дээрх 7 гайхамшиг

Ирээдүйд хүн төрөлхтөн сар руу хүссэн цагтаа хүрдэг болох нь тодорхой. Тэр үед манай цорын ганц дагуул маань жуулчдын очих дуртай газар болж хувирах биз. Харин сарыг үзэхээр ирсэн хүмүүс яг юуг үзэх ёстой юм бол? Энэ үүднээс та бүхэнд дэлхий дээрээс хайгаад ч олдохгүй зөвхөн саран дээр байдаг 7 гайхамшгийг хүргэхээр бэлтгэлээ. 

Саран дээрх 7 гайхамшиг
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Пири тогоо

Пири хэмээх тогоо нь сарны хойд туйл дээр байрладаг. Тус тогоог дэлхийн хойд туйлыг нээсэн аялагч Роберт Пиригийн нэрээр нэрлэсэн нь энэ юм. Тус хэсэг дээр хэзээ ч нарны гэрэл хүрдэггүй учраас тогооны ёроол нь үргэлж харанхуй байдаг. Харин түүний ирмэг хэсэг нь асар өндөрт өргөгдсөн байдаг тул нарны гэрэл байнга тэнд тусдаг аж. Тиймээс эдгээр оргилуудыг "Мөнх нарт оргил" хэмээн нэрлэдэг аж.

Пири тогоо

2 Коперникусын тогоо

Дэлхийгээс хүртэл үзэгддэг Коперникусын тогоо бол сарны хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг юм. Хэрэв та түүнийг дэлхийгээс харвал энэ нь сарны төв хэсгээс тийм ч хол биш гэдгийг анзаарна. Нийт диаметр нь 60 км орчим байдаг тул энгийн дурангаар ч гэсэн нэлээд сайн харагддаг. Хэмжээгээрээ дэлхий дээрх Йеллоустоун (Yellowstone) цэцэрлэгт хүрээлэнтэй ойролцоо. Тогооны гүн нь 2.5 км-т хүрдэг аж. Сарны бусад том тогоонуудаас ялгаатай нь Коперникус тогоо нь халуун хайлмагаар хүрээлэгдээгүй тул ёроол нь аяга шиг харагддаг юм. 

Коперникусын тогоо

3 Пико уул

Хавтгай тал дунд орших Пико уул нь газраас 1.6 км өндөр юм. Тус уулын ойролцоо эрт цагт халуун хайлмаган далай урсдаг байсан бөгөөд үүний нөлөөгөөр Пикогийн эргэн тойрон нь ийм тэгш гадаргуутай болжээ. 

Пико уул

4 Агуу уулын хөндий

Саран дээрх Их Альпийн хөндий нь асар том 2 уулархаг бүсээс бүрддэг. Тус хөндий нь 100 гаруй км урт, 7 км гаруй өргөнтэй. Хэдэн сая жилийн өмнө сарны гадаргуу дээрх тектоникийн хагарлаар үүссэн байна. Тус хагарлын нөлөөгөөр газар доороос асар их хэмжээний халуун хайлмаг гарч ирсэн учраас 2 уулны хооронд илүү том ангал гарч ирсэн аж.

Агуу уулын хөндий

5 Тэгш хана

Энэхүү урт үргэлжилсэн ханыг эрдэмтэд Rupes Recta хэмээн нэрлэдэг. Энэ латинаар тэгш хад гэсэн утгатай. Кико уулын нэгэн адил энэхүү хана нь тэгш газаргуутай талын голд оршдог. Шугамаар татсан мэт тэгшхэн энэхүү байгалийн авармац тогтоц нь 75 км урт юм. Rupes Recta нь нэг тектоник хавтан нь нөгөөгөө мөргөснөөс болж дээш өргөгдсөний нөлөөгөөр үүссэн байна. Өндөр нь зарим хэсгээрээ 500 м хүрдэг. Харьцуулбал Хятадын цагаан хэрэм нь ердөө 30 м өндөр юм. 

Тэгш хана

6 Өмнөд туйл-Айткен сав газар

Өмнөд туйл-Айткен сав газар бол саран дээрх асар том тогоо юм. Түүний диаметр нь 2500 км, гүн нь 8 км хүрдэг бөгөөд нарны аймгийн гарагууд дээрх хамгийн том тогоонуудын нэг гэж тооцогддог. Энэхүү тогоо нь олон сая жилийн өмнө солиртой мөргөлдсөний үр дүнд үүссэн юм. Хэрэв энэ тогоо дэлхий дээр байсан бол бараг манай орны газар нутгийн хэмжээтэй байх байсан гэнэ. 

Өмнөд туйл-Айткен сав газар

7 Байгалийн гүүр

Байгалийн гүүр бол одон орон судлаачдын сарнаас илрүүлсэн хамгийн том бөгөөд шинэ нээлтүүдийн нэг юм. Дэлхий дээрх ихэнх байгалийн гүүр нь хад чулуу салхи, усны нөлөөгөөр бага багаар элэгдсэнээс үүссэн байдаг. Гэхдээ саран дээр салхи усны аль аль нь байдаггүй. Тиймээс түүний үүслийг тогтоохоор эрдэмтэд толгойгоо гашилгах болжээ. 

Байгалийн гүүр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()