Охид бүсгүйчүүдийн дунд од болсон Төвдийн царайлаг малчин Данзан

2021-08-11, 16:30
22,577

Төвдийн Литан хошууны малчин Данзан (Ding Zhen) гэх залуу өнгөрсөн оны сүүлийн саруудад интернет сүлжээг жинхэнэ утгаар нь доргиож байв. Залуухан малчин нутгийн аялал жуулчлалын хөтөлбөрийн сурталчилгааны бичлэгт оролцон тоглосноор хэдхэн хоногийн дотор олон сая охидын дунд алдартай болсон байна. Үүнээс төд удалгүй хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагууд түүнтэй холбогдож хамтран ажиллах санал тавьж эхэлсэн бөгөөд түүний даруу зөөлөн төрх, танан цагаан шүдийг магтан сайшааж байжээ. 

Охид бүсгүйчүүдийн дунд од болсон Төвдийн царайлаг малчин Данзан
ЭРСДЭЛГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

Асар богино хугацаанд Хятадын цахим сүлжээгээр дамжуулан алдаршсан Данзан Төвдийн өөртөө засах оронд амьдардаг бөгөөд энэ жил 21 нас хүрэх аж.

Аялал жуучлалын хөтөлбөрийн сурталчилгааны дараа түүний  гадаад төрхийг сайшаан магтах олон мянган хүмүүсийн хүсэл биелж, Данзан хэд хэдэн бичлэг, зураг авалтуудад хамтарч ажилласан ба одоо бараг интернэтийн инфлунсерийн дайтай олон сая шүтэн бишрэгчтэй болоод амжсан байна. 

Данзангийн олны хайрыг татах чанар зөвхөн түүний гадаад төрхөнд хамаарсангүй. Тэрээр яг харагдаж байсан  шигээ даруу төлөв зантайн дээр ичимхий нэгэн болж таарсан нь интернэт дэх түүний шүтэн бишрэгчдийн хайрыг улам бүр татсан байв.

Мөн тэрээр хятад хэлээр ярихдаа тааруухан, эрдэм номд ч сайнгүй боловч адуугаа өсгөж, сайн малчин болох мөрөөдөлтэй гэдгээ гэдгээ илэн далангүй хуваалцжээ.

Данзангийн алдартай болох тусам түүний шүтэн бишрэгчид баярлах бус, харин ч түүний цаашдын ирээдүйд санаа зовж эхэлсэн гэнэ. Энэ талаар мянга мянган хүмүүс сэтгэгдэл үлдээсэн байсны дийлэнх нь Данзан шиг залууг энтертайнмент ертөнцөөс харамласан байлаа. 

Түүний шүтэн бишрэгчдийнхээр Данзан шиг залуу хөдөө хээр талдаа морин дэл дээр салхи татуулан дур зоргоороо, эрх чөлөөтэй амьдрах учиртай болохоос Vanity Fair тэргүүтэй хэвлэлийнхний хүслийг биелүүлж, хуурамч дүр болж баригдаж хоригдож амьдрах ёсгүй гэсэн байв.

Үнэхээр ч гэнэтийн алдар нэр хэн нэгний амьдралд гялбаж орж ирсэн шигээ харваад одсон жишээг хүмүүс сайн мэдэж байсан нь гарцаагүй. Үүний нэгэн жишээ бол тэрбумтан Жэк Магийн "жижиг хувилбар"-ын алдар нэрд гарсны дараах амьдрал юм. 

Бидэнд мэдэгдэж байгаа хамгийн сүүлийн үеийн мэдээллийн дагуу Данзан Хятадын нэгэн компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд цаашид түүний амьдрал хэрхэх нь залуу малчны өөрийн хүсэл зорилго мэдэх бололтой.

Тэрээр өдгөө интернэт инфлүнсер гэгдэж байгаа бөгөөд тамхи татсан гэх хэргээр  энэ жилийн 8-р сарын эхний хэдэн өдрүүдэд Хятадын Sina Weibo сүлжээнд томоохон шуугиан дэгдээж 20 сая гаруй хандалт, 40 мянга орчим сэтгэгдэлд "дарагдсан" гэнэ.

Царайлаг Данзангийн үнэнч шүтэн бишрэгчид түүний тамхи татах, эс татахыг насанд хүрсэн хувь хүний өөрийн сонголт гэж өмгөөлж байгаа бол зарим интернэт хэрэглэгчид инфлунсер хүн ийм үйлдлийг олны өмнө харуулж болохгүй хэмээн буруутгаж байгаа юм. 

Данзаны сүүлийн үеийн зураг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()