Бидний мэдэх хоол, амттангуудад "нэрээ зээлж" үлдээсэн түүхэн хүмүүс

Хоолонд ихэвчлэн орц эсвэл өнгө төрхөөр нь нэр өгдөг. Тэгвэл заримдаа түүхэн хүмүүсийг хүндэтгэх үүднээс тэдний нэрээр хоол нэрлэх тохиолдол байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр хоол, амттан, ундаануудын тухай хүргэж байна.

Бидний мэдэх хоол, амттангуудад "нэрээ зээлж" үлдээсэн түүхэн хүмүүс
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Алессандро Мартини (Alessandro Martini)

1847 онд Турин хотын ойролцоо Италийн хэд хэдэн бизнес эрхлэгчид тэр үед дөнгөж шинээр гараад байсан "вермут" хэмээх согтууруулах ундааг үйлдвэрлэж эхэлжээ. Тус ундааны анхны жорыг тэрхүү бизнес эрхлэгчдийн нэг нэг Луижи Росси зохиосон байна. Гэсэн хэдий ч хэдэн зууны дараа вермутыг тус компанийг хамгийн анх санаачилсан хүн буюу Алессандро Мартинигаар нэрлэх болжээ. 

Алессандро Мартини (Alessandro Martini)

2 Жон Монтаг, Сэндвичийн 4 -р гүн (John Montague, 4th Earl of Sandwich)

Жон Монтаг нь Английн дипломатч байсан бөгөөд мөрийтэй тоглоомд нугасгүй байжээ. Тэрээр тоглоом тоглох зуураа зүссэн мах идэх дуртай байсан ч тостой гараараа хөзөр барихаас залхжээ. Тиймээс Жон махаа хоёр талхны завсар хавчуулж идсэн байна. Ийнхүү хачиртай талх буюу Сэндвич үүссэн аж. 

Жон Монтаг, Сэндвичийн 4 -р гүн (John Montague, 4th Earl of Sandwich)

3 Орлеаны Анна Мариа Луиза, Монпансье гүнгийн хатан (Anna Maria Louise of Orleans, Duchess de Montpensier)

Францын 13-р Луи хааны зээ дүү Монпансье гүнгийн хатан Орлеаны Анна Мариа Луиза жижиг хатуу чихрэнд нутасгүй нэгэн байжээ. Тиймээс тэрээр хүссэн үедээ чихэр идэж явахын тулд тэдгээрийг төмөр саванд авч явдаг байсан аж.

Харин 19-р зууны үед тэрхүү жижиг чихрийг Орос улсад олноор нь үйлдвэрлэж түгээмэл хэрэглээ болсны дараа шинэ нэр өгөх хэрэгтэй болсон байна. Тухайн үед Александр Дюмагийн зохиолууд дээр Мариа Луиза гол дүр болж гардаг байсан бөгөөд тэдгээр нь Орос улсад нэрд гараад байсан юм. Тиймээс жижиг чихэр иддэгээрээ алдартай язгууртан эмэгтэйн нэрээр нэрлэж "Монпансье" (мампса) хэмээх болжээ. 

Орлеаны Анна Мариа Луиза, Монпансье гүнгийн хатан (Anna Maria Louise of Orleans, Duchess de Montpensier)

4 Наполеон Бонопарт (Napoleon Bonaparte)

"Наполеон" бялуу нь улс улсаас хамааран өөр өөр нэртэй байдаг. Жишээлбэл, Франц, Италид тус бялууг "1000 давхраат", Их Британид энэ нь цөцгийн зүсмэл, Унгарт "Францын хааны цөцгий" хэмээн нэрлэдэг байна. 1912 онд Орос улсад Наполеон Бонапартыг ялсны 100 жилийн ойг тэмдэглэх үеэр тус бялуу ийм нэртэй болжээ. Шинэ бялууг гурвалжин хэлбэртэй хийсэн бөгөөд тэр нь Наполеоны алдарт тахиан малгайтай төстэй байв.

Наполеон Бонопарт (Napoleon Bonaparte)

5 Граф Плессис-Прален, Чуасьен гүн (Comte du Plessis-Pralen, Duke de Chuassier)

Газрын бүйлс самраар хийдэг нэгэн амттаныг Францын алдартай дилломачтийн нэрээр нэрлэсэн байна. Граф Плессис-Прален өөрийн тогоочдоо амттай зүйл хийхиг тушаасанд тэрээр бүйлс самар ашиглан нэгэн хоол бэлтгэсэн нь өдгөө "прален" хэмээн нэрлэгдэх болжээ. 

Граф Плессис-Прален, Чуасьен гүн (Comte du Plessis-Pralen, Duke de Chuassier)

6 Факундо Бакарди Массо (Facundo Bacardi Masso)

Испани гаралтай амжилттай бизнес эрхлэгч Бакарди тухайн үеийнхээ шинжлэх ухааны ололт амжилтыг зөв ашиглаж чаджээ. Нэрэх, исгэх, шүүж, дарах замаар тэрээр чанар муутай цэвэршээгүй чихрийн нишингээс одоо дэлхий даяар Кубын алдарт брэнд гэж нэрлэгддэг бүтээгдэхүүнийг гаргаж авсан хүн юм. Бакарди гэр бүлийн  компани нь өдгөө Кубын хамгийн том спирт үйлдвэрлэгч бөгөөд Факундо Бакарди "El Rey de los Rones" (Румын хаан) хэмээх цолыг хүртжээ.

Факундо Бакарди Массо (Facundo Bacardi Masso)

7 Дарья Евдокимовна Пожарская

Пожарский котлет үүссэн тухай хамгийн алдартай түүх нь 1830 оноос эхтэй гэнэ. Эцэг Евдоким Пожарский нас барсны дараа Торжок дахь Пожарская дэн буудлыг өвлөн авсан Дарья Пожарский тус котлетны жорыг олж авсан гэж тус хувилбарт өгүүлдэг. Зохиолч, яруу найрагч Теофил Готелье 1867 онд "Орос руу аялсан нь" номондоо: Тахианы махны котлетны жорыг өрөөний төлбөрөө төлж чадахгүй болсон азгүй франц эр буудлын эзэнд зааж өгсөн хэмээн бичжээ.

Өөр хувилбарт Дарья Пожарский Торжокоор дамжин өнгөрч байсан эзэн хаан Нэгдүгээр Николай хааныг өөрийн тусгай жороор хийсэн котлетоор нь дайлсан байна. Хаанд тэрхүү котлет маш их таалагдсан тул дараа нь зочид буудлын эзнийг хааны ордонд нэг бус удаа урьсан гэдэг аж.

Дарья Евдокимовна Пожарская

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()