Зар сурталчилгааг үнэгүй үздэг цаг өнгөрсөн

Техник технологи маш хурдацтайгаар хөгжиж буй энэ үед хүний хэрэглээ түүнийгээ даган хувьсан өөрчлөгдсөөр байна. Хэдхэн жилийн өмнө бэлэн мөнгө буюу цаасан мөнгөөр өдөр тутамдаа тооцоогоо хийдэг байсан бол одоо тэс өөр болжээ. Худлаа хэлэхэд бэлэн мөнгө авч явах хүмүүсийн тоо өдөр ирэх тусам багассаар байна. Одоогоос хэдхээн жилийн өмнө гэхэд цахим мөнгөний талаар тийм ч тодорхой ойлголтгүй, дийлэнх нь үл итгэж байсан бол орчин үед хүн бүр крипто мөнгөн тэмдэгт, биткойн, блокчейн гэх нэршлүүдийг өргөн хэрэглэх болсон.

Зар сурталчилгааг үнэгүй үздэг цаг өнгөрсөн
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Хэрэв та анзаарсан бол гар утас байхад бүх юм байдаг болсон цаг үе. Түрийвчэнд бус гар утсандаа мөнгөө хадгалж, флаш картанд биш үүлэн технологид хэрэгтэй мэдээллүүдээ хадгалдаг болсон. Бидний эргэн тойрон дахь бүх зүйлс аль хэдийнээ цахимжаад эхэлчихсэн. Ухаалаг утас л байвал хаана ч, хэзээ ч хүссэн тооцоо, арилжаагаа хийдэг болсон. Гар утаснаасаа ч мөнгө олж болдог болсон шүү дээ. Крипто валютын хувьд, хамгийн том жишээ бол биткойн юм. Анх маш бага үнэлгээтэй гарсан хэдий ч дээд талдаа 63 мянган ам долларт хүрсэн нь хэрэглэгчдийн шуналыг ихээхэн хүргэсэн юм. Үүнээс улбаалаад маш олон төрлийн койн, крипто валютууд зах зээл дээр ар араасаа уралдан гарсаар байна.

Дээрхэн үед уламжлалт зар сурталчилгаа нь бидний үздэг телевизороор реклам гэж эхлээд 15-30 минут үргэлжилдэг байсныг санаж байгаа биздээ? Орчин үед дижитал маркетинг эрчимтэй хөгжиж Youtube, Facebook, Instagram дээр бичлэг үзэх зуур эсвэл стори үзэж байхад уйтгартай, хүсээгүй зар сурталчилгааг байнга гаргах болсон нь зар сурталчилгааны зах зээл бизнесийн ертөнцөд ямар том байр суурь эзэлж буйг харуулж байна. Нэгэн сонирхолтой судалгааг дурдахад, 2021 оны statista -н судалгаагаар Google компани зөвхөн сурталчилгаанаас 146.9 тэрбум ам.доллар, Facebook компани 84.1 тэрбум ам.долларын орлого олсон ажээ. Хэрэглэгчид зар сурталчилгааг үзсэний төлөө тухайн компанийн ашиг орлого нэмэгддэг боловч хэрэглэгчид ямар нэгэн үр шим хүртэхгүй байсаар байгаа нь харамсалтай ч Монгол залуус маань Зэскойн гэх гайхалтай төслийг хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай.

Зэскойны тусламжтайгаар энгийн хэрэглэгчид ч зар сурталчилгаа үзсэнийхээ төлөө ашиг хүртэх боломжийг олгож байгаа юм. Зэскойн нь Ethereum блокчэйн дээр суурилсан, ERC-20 стандартын крипто токен. Тун удахгүй Зэскойн хэтэвч аппликэйшнээ албан ёсоор нээх гэж байгаа бөгөөд Зэскойны эхлэх үнэ нь 1₮. Та бидний мэдэж байгаачлан Ard койн 2019 онд анх зах зээл дээр гарахдаа 1₮ үнэлгээтэй гарсан бол хамгийн дээд талдаа 400₮ хүрсэн юм. Зэскойн хэтэвчээ татаж суулгаад зар сурталчилгаа үзээд орлого олох боломжтой болсонд туйлын баяртай байна.

Түүнчлэн ЗэсКойн дотоодын арилжааны бирж дээр гарах бэлтгэлээ хангахын зэрэгцээ арилжааны бирж дээр гарахтай зэрэгцэн ЗэсКойн төслийн программ хангамжийн хөгжүүлэлтийг хариуцаж буй СекЛаб ХХК-ийн зүгээс AirDrop буюу эхний хэрэглэгчдэдээ үнэгүй ЗэсКойн тараах үйл ажиллагааг хийхээр төлөвлөөд байгаа юм. Солонгосын мэдээллийн аюулгүй байдлын салбарт судалгаа хийж байсан туршлагатай компанийн хувьд, БНСУ-ын крипто арилжааны биржүүд дээр ЗэсКойныг гаргах тал дээр түншүүдтэйгээ хамтран ажиллаж, удахгүй ирэх жилээс БНСУ-д салбараа нээхээр судалж байгаа гэх мэдээлэл байна.

Энэхүү койны авууштай зүйл нь зар сурталчилгаа үзсэнийхээ төлөө ашиг олох боломжтой болж тун удахгүй дотоодын биржүүд дээр арилжан бодит орлого болон таны дансанд орно гэдэг нь зөвхөн захиалагч тал ашигтай байхгүйгээр хэрэглэгч ч мөн үүнээс орлого олдог болно гэдэг цоо шинэ бөгөөд хамгийн зөв шийдэл юм.

Ингээд зар сурталчилгаа үзэж хороогддог байсан цаг маань үнэлэгдэх мөч ирсэнд хэрэглэгч миний хөл газар хүрэхгүй нээлтийн өдрийг тэсч ядан хүлээж  байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.