Өнөөгийн бидний дуртай хоолнууд яг хаана үүссэн бэ?

2021-08-20, 16:40
13,094

Таны идэх дуртай хоол, хүнс хаанаас гаралтай болох талаар өмнө нь бодож байсан уу? Хэрэв үгүй бол та доорх нийтлэлээс дэлхийн хамгийн алдартай хоолнуудын гарал үүслийг мэдээд гайхах нь гарцаагүй биз ээ. Учир нь ихэнх хоолны жор нэг газраас бус хэд хэдэн үндэстний онцлог шинж чанарыг өөртөө шингээж авсны хүчинд өнөөгийн төрхөө олсон байдаг аж. 

Өнөөгийн бидний дуртай хоолнууд яг хаана үүссэн бэ?
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Круассан

Алдартай болгосон орон: Франц

Үүссэн орон: Австри

Францын соёлд гүн гүнзгий шингэсэн энэхүү нарийн боовны жорыг анх Австрийн Вена хотод гаргаж байжээ. Олон түүхчид хавирган сар хэлбэртэй энэхүү нарийн боовыг сүм хийдэд анх хийж эхэлсэн гэж үздэг. Учир нь круассаныг улаан өндөгний баярын зан үйлийн нэг хэсэг болгон жигнэдэг хэмээн 12-р зуунд бичигдсэн нэг номон дээр дурдсан байдаг аж.

Круассан

2 Загастай шарсан төмс

Алдартай болгосон орон: Их Британи

Үүссэн орон: Португали

Британийн хаана ч очсон та загастай шарсан төмс олж идэж болно. Ерөнхийдөө үүнийг тус улсын хамгийн түгээмэл хоолоор нэрлэхэд буруудахгүй. Гэхдээ загастай шарс төмсийг анх португаличууд хийж иддэг байжээ. 

1400-аад оны үед улс төрийн хэлмэгдлээс эмээсэн еврейчүүд олноороо Португалиас Британи руу дүрвэсэн байдаг. Ингэхдээ тэд загасны махыг нимгэн чанасан гурилтай иддэг байсан аж. Харин хожим нь 1800-аад оны үед төмс өргөн хэрэглээнд нэвтрэх үед гурилыг төмсөөр орлуулсан байна. 

Загастай шарсан төмс

3 Мөхөөлдөс

Алдартай болгосон орон: Итали

Үүссэн орон: Монгол

Монголчууд Юань гүрний үед сүү, жимс, тос амттаныг хольж хөлдөөж мөхөөлдөс, зайрмаг хийдэг байсан тухай италийн нэрт аялагч  Марко Поло тэмдэглэсэн байдаг аж. Түүний энэхүү тэмдэглэлээс санаа авсан Италичууд өөрсдийнхөөрөө сүүг хөлдөөн төрөл бүрийн хольцтойгоор мөхөөлдөс хийх болжээ.

Мөхөөлдөс

4 Гоймон

Алдартай болгосон орон: Итали

Үүссэн орон: Хятад

Гоймон анх Хятад улсад үүссэн бөгөөд тэднээс Азийн бусад орнууд хуулбарласан байдаг. Харин торгоны замаар худалдаа хийдэг байсан Арабчууд гоймонг урт замд ашиглахад нэн тохиромжтойг ойлгон өөрсдөө хийж сурсан байна. Эцэст нь Италичууд тэднээс гоймон хийх технологийг авсан аж. 

Гоймон

5 Цагирган боов

Алдартай болгосон орон: АНУ

Үүссэн орон: Грек

АНУ-д өдөрт хэдэн сая цагирган боов худалаалагддаг гэхээр ямар их эрэлттэй бүтээгдэхүүн болох нь ойлгомжтой байна. 

Анх Грекчүүд лукамад хэмээх цагирган боов хийж иддэг байсан бөгөөд үүний жор аажимдаа европ даяар тархсан аж. Харин 1700-аад оны сүүлээр Нидерланд цагаачид одоогийн бидний мэдэх цагирган боовны жорыг АНУ-д нэвтрүүлсэн гэнэ. 

Цагирган боов

6 Виндалу

Алдартай болгосон орон: Энэтхэг

Үүссэн орон: Португали

Энэтхэг хэдий хоолны соёлоор баялаг хэдий ч энэ хоолны жорыг өөр улсаас авсан байна. Виндалу гэдэг нь Португалиар Carne de Vinha D'alhos гэдэг үгний буруу дуудлага аж. 15-р зууны үед Энэтхэгт ирсэн Португали далайчид өөрсдийн хоолоо нутгийн иргэдэд зааж өгсөнийг энэтхэгчүүд амжилттай нутагшуулсан нь энэ юм. Ингэхдээ тэд жинхэнэ жоронд хэрэглэгддэг цагаан цууг төрөл бүрийн халуун ногоогоор орлуулсан байна. 

Виндалу

7 Шотланд өндөг

Алдартай болгосон орон: Их Британи

Үүссэн орон: Энэтхэг

Татсан махан дотор чанасан өндөг хийдэг жор НТӨ 500-аад оны үед Энэтхэгт анх гарч ирсэн байна. Харин англичууд тус орныг өөрсдийн колони болгосны дараа дээрх жорыг эх орондоо авч иржээ. Эцэст нь Fortnum & Mason компани тус хоолонд шотланд өндөг хэмээх нэрийг өгсөн аж. 

Шотланд өндөг

8 Махан бөмбөг

Алдартай болгосон орон: Швед

Үүссэн орон: Турк

Олон хүмүүс махан бөмбгийг Шведэд үүссэн гэж үздэг. Гэвч үнэндээ махыг бөөрөнхий хэлбэрт оруулж идэх жор дэлхийн хаа сайгүй байдаг байжээ.

Харин бидний одоо үед хэрэглэдэг жорыг Туркууд 400-аад оны үед гаргаж ирсэн байна. 18-р зууны үед Шведийн Хаан XII Чарльз туркийн махан бөмбгөнд их дуртай байсан тул улсдаа нэвтрүүлэхээр шийдсэн гэнэ. Тэрээр ганцхан өөрчлөлт хийсэн нь үхрийн махыг гахайн махаар сольжээ. 

Махан бөмбөг

9 Чурро

Алдартай болгосон орон: Испани

Үүссэн орон: Хятад

Ютао хэмээх хятад хоолны жорыг Испаничууд 17-р зууны үед нутагтаа авч иржээ. Тэд харин үүнийг давс бус чихрээр амталж иддэг болгосон аж. 

Чурро

10 Тахианы махан тикка масала

Алдартай болгосон орон: Их Британи

Үүссэн орон: Бангладеш

Тахианы махан тикка масалагийн жор Мугалын эзэнт гүрний үед өнөөгийн Бангладешын газар нутаг дээр үүссэн аж. Харин 1600-аад оны үед Энэтхэг даяар тус хоолыг хийж иддэг болжээ. 

1970-аад оны үед Глазго хотод ажилладаг байсан энэтхэг тогооч барууныханд зориулж жорыг нь өөрчилсөн бөгөөд үүний ачаар европ даяар тахианы махан тикка масала тархсан байна. 

Тахианы махан тикка масала

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()