"Эцэг эхийн буян" - Төрөхөөсөө өмнө саятан болсон алдартнуудын хүүхдүүд

2021-08-21, 16:29
17,426

Олон алдартнууд хэдэн саяын хөрөнгө босгож чаддаг ч зарим нь олсныхоо хэрээр үрж дуусгадаг. Тэгвэл зарим нь өөрсдийн үр хүүхдийн ирээдүйг баталгаатай болгохын тулд төрөл бүрийн хөрөнгө оруулалт хийдэг байна. Үүний нөлөөгөөр тэдний хүүхдүүд нь бараг төрөхөөсөө өмнө саятан болж чаддаг ажээ. Өнөөдөр та бүхэнд тэрхүү амны хишигтэй хүүхдүүдийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

"Эцэг эхийн буян" - Төрөхөөсөө өмнө саятан болсон алдартнуудын хүүхдүүд
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

1 Мелиса Риверс (Melissa Rivers) - 100 сая ам.доллар

Америкийн алдарт телевизийн хөтлөгч Жоан Риверс 30 жилийн турш үргэлжилсэн карьерийнхаа ачаар багагүй хэмжээний хөрөнгө хураасан юм. Харамсалтай нь тэрээр 2014 онд нэгэн гоо сайхны мэс заслын хүндрэлээс болж амиа алдсан юм.  Үүний дараа охин Мелисса нь 75 сая ам.доллар бүхий банкны данс, 35 сая ам.долларын үнэтэй Нью-Йорк хотын тансаг хороолол дахь орон сууцыг өвлөн авсан байна. 

Мелиса Риверс (Melissa Rivers) - 100 сая ам.доллар

2 Пэрис Жексон (Paris Jackson) - 100 сая ам.доллар

Майкл Жексон бол хөгжмийн салбарын хамгийн амжилттай хүмүүсийн нэг байсан билээ. Түүнийг харамсалтайаар нас барсны дараа ч гэсэн цомгууд нь эрэлт ихтэй хэвээр байсан тул 2015 он гэхэд (дуучин нас барснаас хойш бараг 6 жилийн дараа) тэдгээрийн борлуулалтын орлого гь 2 тэрбум долларт хүрчээ. 2009 оны үед Майклыг нас барах үед нийт хөрөнгө нь 500 сая доллараар үнэлэгдэж байсан бөгөөд хүүхдүүдэд нь түүнийг нь хуваан авсан байдаг. Майклын том охин Парис Жексон 100 сая долларыг өвлөн авсан байна. 

Пэрис Жексон (Paris Jackson) - 100 сая ам.доллар

3 Фрэнсис Бин Кобейн (Frances Bean Cobain) - 200 сая ам.доллар

Хөгжмийн ертөнцөд асар их хувь нэмэр оруулдаг гэдгээрээ алдартай Нирвана хамтлагийн гоцлол дуучин Зурт Кобейн оргил үед буюу 1994 оны 4-р сард харамсалтайгаар амиа хорлосон юм. Түүний цорын ганц хүүхэд Фрэнсис Бин Кобейн эцгээсээ 200 сая ам.доллар өвлөн авчээ. Охин 18 нас хүрснийхээ дараа энэхүү хөрөнгөө захиран зарцуулах бүрэн мэдэлтэй болсон байна. 

Фрэнсис Бин Кобейн (Frances Bean Cobain) - 200 сая ам.доллар

4 Блю Айви Картер (Blue Ivy Carter) - 1 тэрбум ам.доллар

Блю Айвигийн эцэг эх нь хоёулаа дэлхийн хамгийн нөлөө бүхий хөгжмийн магнатууд юм. Jay-Z  болон Бионсэ нарын нийт хөрөнгө нь 2 тэрбум ам.доллараар хэмжигддэг байна. Тэд охиныхоо ирээдүйг бодож нэр дээр нь томоохон сан нээсэн юм.  Үүний ачаар Блю Айви хэдийнэ 1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон бөгөөд охин дөнгөж 9 настай юм. 

Блю Айви Картер (Blue Ivy Carter) - 1 тэрбум ам.доллар

5 Сторми Вебстер (Stormy Webster)

"Кардашианы гэр бүл" реалити шоунд оролцож, телевизийн од болж, улмаар бизнесийн салбарт амжилтанд хүрч чадсан Америкийн загвар өмсөгч Кайли Женнер хүүхдийнхээ ирээдүйд мөн санаа тавихаар шийдсэн байна. Тэрээр Инстаграмдаа нэг пост оруулахдаа л дор хаяж нэг сая ам.доллар олдог бөгөөд өөрийн гэсэн гоо сайхны бүтээгдэхүүний компанийг байгуулсны хүчинд тэрбумтан болж чаджээ. Тиймээс Сторми Вебстер охины ээж, аав нь бяцхан үрдээ зориулж нэг тэрбум ам.долларын үнэлгээтэй сан байгуулж өгсөн нь гайхах зүйл биш юм.

Сторми Вебстер (Stormy Webster)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()