Энгийн машиныг мөрөөдлийн сууц болгож чадсан Британи эр

Британи гаралтай Дарил эр цар тахлын үед ихэнх хүмүүс шиг зүгээр суугаагүй байна. Тэрээр хөл хорио тавигдсаны дараа аялах унаагаа бэлдэхээр шийдсэн бөгөөд өөрийн Mercedes Sprinter загварын машиныг янзласан байна. Тэрхүү машин нь хэдий зай багатай ч гэсэн унтлагын өрөө, гал тогооны барилга багтсан байна. 

Энгийн машиныг мөрөөдлийн сууц болгож чадсан Британи эр
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

Дарил энэхүү жижиг явуулын гэртээ сууцандаа шүршүүр хүртэл багтаажээ. Хэмжээгээрээ энэ нь Лондонд байдаг зарим орон сууцныхаас дутахааргүй юм. 

Өдгөө 30 настай тэрээр энэ төсөлдөө 3 сарыг зарцуулсан байна. Mercedes Sprinter нь харьцангүй хувиргахад амархан учраас сонгосон гэж Дарил хэлсэн аж. 

Зайгаа тун сайн зохицуулж чадсан дотор нь бойлер, шүршүүр, угаалтуур, гал тогооны өрөөний загварлаг ширээ, давхар ор зэргийг багтаажээ. 

Дарил ганцхан зайнаас гадна дотоод заслыг мэргэжлийн өндөр түвшинд хийсэн нь олон хүний магтаалыг хүртжээ. 

Тэрээр ахлах сургуулиа төгссөн цагаас эхлээд тавилга хийж эхэлсэн бөгөөд ийм явуулын сууцыг өөрийн гараар хийхийг үргэлж мөрөөддөг байсан гэнэ. Хөл хорионд орсныхоо дараа л хангалттай цаг гарсан учраас Дарил мөрөөдлийн төслөө эхлүүлсэн аж. 

Түүний энэ оны 4-р сард эхлүүлсэн ажил нь 7-р сард дууссан юм. Өөрийн бүтээлийнхээ зургийг цахимд орчинд байрлуулсны дараахан Dream Car Giveawaу компани Дарилтай холбогджээ. Тэд энэхүү явуулын сууцаг нь 39 мянган паундаар худалдаж авах санал тавьсан бөгөөд Дарил ч зөвшөөрсөн байна. 

Дарил эндээс шинэ бизнесийн санаа харсан бөгөөд цаашид үргэлжлүүлэн захиалгаар ийм төрлийн сууц хийнэ хэмээн мэдэгджээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()