Талибаны тусгай хүчин "Badri-313" гэж юу вэ?

Талибанчууд Афганистаныг бүрэн хяналтандаа аваад удаагүй байгаа билээ. Тиймээс тэд цэргийн хүчээ нэмэгдүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулж эхлэв. Энэ үүднээс тэд өөрсдийн гэсэн тусгай хүчнээ байгуулсан бөгөөд түүнийгээ "Badri-313" хэмээн нэрлэсэн байна. "Badri-313" нь Талибаны бусад цэргүүд шиг ноорхой хувцас өмсөж, Клашниковоор зэвсэглээгүй харин барууны ямар ч тусгай хүчнээс дутахааргүй зэвсэг хэрэглэлтэй байгаа нь олон хүмүүсийн анхаарлыг татжээ. 

Талибаны тусгай хүчин "Badri-313" гэж юу вэ?
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Бадри-313 сүүлийн үеийн загварын зэвсэг хэрэгслүүдээ хаанаас худалдаж авсан нь тодорхойгүй байгаа ч тэдгээрийг бүгдийг нь Америкчууд үлдээгээд явсан гэж шинжээчид үзэж байна. Баруун болон холбоотны хүчнүүд тус улсаас гарахдаа бараг бүх техник хэрэгсэл, зэвсгээ орхисон бөгөөд бүгдийг нь Талибанчуудын олзолсон бололтой. Талибан хөдөлгөөний нийтэлсэн видеонууд дээр Бадри 313-ын цэргүүд байлдааны каск, нарны шил зүүж, өнгөлөн далдлах хүрэм, өмдний цаана сум нэвтэрдэггүй хантааз өмссөн байжээ.

Ерөнхийдөө тэд бараг зарим орны тусгай хүчнээс илүү зэвсэглэсэн байгаа аж. Талибанчууд Кабул хотыг хяналтандаа авсны дараа шинэхэн тусгай хүчнийхээ батальоны дайчдийг олон нийтэд танилцуулсан байна. 

Бадри гэдэг нь 1400 жилийн өмнө болсон Бадрын тулаанаас авсан нэр юм. Тус тулаанд бурхны элч Мухаммад 313-хан цэргийг удирдан дайсны хэдэн мянган цэргийг дарсан гэдэг аж. 

Бадри-313-ийн зураг бичлэгүүд цацагдсаны дараахан Талибанчууд орчин үеийн арми болж хувирч байна хэмээн барууны хэвлэлүүд мэдээлж эхэлсэн аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()