Эх зохиолынхоо амжилтыг "эвдэж" чадсан дэлгэцийн 7 бүтээл

2021-08-22, 12:11
8,872

Эрт цагаас эдүгээг хүртэл найруулагч нар алдартай зохиолоос сэдэвлэн дэлгэцийн кино бүтээл хийсээр ирсэн билээ. Харамсалтай нь тэдгээр нь эх зохиолынхоо хаана нь ч хүрэхгүй чанаргүй кино болох нь элбэг байдаг. Гэхдээ зарим тохиолдолд дэлгэцийн хувилбар нь илүү чанартай бүтээл болсон байдаг аж. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон бүтээлүүдээс хүргэхээр бэлтгэлээ. 

Эх зохиолынхоо амжилтыг "эвдэж" чадсан дэлгэцийн 7 бүтээл
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 One Day, 2011

Энэхүү киног ижил нэртэй номноос сэдэвлэн бүтээжээ. Хамгийн гол нь номын зохиолч нь өөрөө кино зохиол дээр ажилласан байна. Тиймээс тэрээр бүтээлийнхээ мөн чанарыг алдагдуулахгүй байх тал дээр онцгой анхаарч чаджээ. Мөн найруулагч нь номын зарим нуршуу хэсгүүдийг хассан тул кино илүү сонирхолтой болсон хэмээн үзэгчдээс сайшаал хүртжээ. 

One Day, 2011

2 Gone Girl, 2014

Үзэгч, кино хорхойтнуудын зүгээс чамгүй хүлээлт үүсгэж байсан “Gone Girl” Дэвид Финчер найруулагчийн 10 дахь бүрэн хэмжээний бүтээл аж. Киноны эх зохиол болох Гиллиан Флинны ижил нэрт роман хэдэн сая уншигчийн талархлыг хүлээж, олон улсын бестселлэр болсон нь ч уг киног тойрсон дуулиан, шуугианыг нэмж байв. Үнэхээр ч Дэвид Финчер үзэгчдийн хүлээлтийг давсан бүрэн хэмжээний кино бүтээж чадсан юм. 

Gone Girl, 2014

3 The Fault in the Stars, 2014

Тус номын зохиолч Жон Грин өөрөө кино бүтэх явцад гар бие оролцсон байна. Тиймээс зохиолын үндсэн санаа болох амьд байгаа үедээ нэгнээ хайрла гэдэг санаа бүрэн хадгалагдаж чаджээ. 

The Fault in the Stars, 2014

4 Revenant, 2015

Киноны зохиолыг найруулагч өөрөө бичсэн бөгөөд 2003 онд хэвлэгдсэн Майкл Панкегийн ижил нэртэй романаас сэдэвлэн бүтээжээ. Леонардо Ди Каприогийн тоглосон "Revenant" бол хүний хүсэл зориг, оюун санаа сөрөг зүйл рүү чиглэсэн ч байсан хэзээ ч мохдоггүй гэдгийг харуулсан бүтээл юм. Тус кино нь амьдралын төлөөх тэмцэл гэдэг ямар харгис зүйл болохыг харуулахыг зорьсон байна. 

Revenant, 2015

5 The Light Between Oceans, 2016

Энэхүү киног Маргот Л.Стедманы ижил нэртэй туужаас сэдэвлэсэн бөгөөд бараг л юу ч өөрчлөлгүй дэлгэцэнд буулгажээ. Тус зохиол дээр дайнаас эргэж ирсэн эр гэр бүлийн амьдралд хэрхэн дасаж байгааг харуулдаг аж. 

The Light Between Oceans, 2016

6 Me Before Youь 2016

Британийн зохиолч Жожо Мойесын ижил нэртэй романаас сэдэвлэсэн кино. Дашрамд дурдахад, трейлер цацагдсанаас хойш эхний долоо хоногт тус номын борлуулалт нь огцом өссөн бөгөөд эцэстээ уг роман бестселлер болсон юм. Энэхүү киноны зохиолыг гаргахдаа роман дээрх "илүүц" хэсгүүдийг хассан тул өндөр чанартай, илүү гүнзгий утга агуулгатай болсон байна. 

Me Before Youь 2016

7 Cloud Atlas, 2012

Энэхүү киног Дэвид Митчеллийн ижил нэртэй романаас сэдэвлэн бүтээжээ. Найруулагч нар тун хянамгай ажиллаж чадсан тул кино нь Митчеллийн романаас дутахааргүй өндөр чанартай, сэтгэл хөдөлгөм болж чаджээ. 

Cloud Atlas, 2012

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()