Саран дээрх бичил сууц болох зориулалттай Lunark капсул

2021-08-22, 11:22
1,721

Дани гаралтай хоёр архитектор Гренландын алслагдсан буланд тусгай "сансрын" капсулаа амжилттай туршжээ. Тодруулбал, Себастьян Аристотелис (Sebastian Aristotelis), Карл-Йохан Соренсен (Karl-Johan Sorensen) хэмээх залуус сарны хатуу ширүүн нөхцөлд гар утасгүй, интернетгүйгээр уг капсулд амьдрах хэр тохиромжтойг өөрсдийн биеэр туршсан байна. Оригами урлагаас санаа авсан энэхүү "Lunark" хөдөлгөөнт капсулыг тун удахгүй худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.

Саран дээрх бичил сууц болох зориулалттай Lunark капсул
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Шотландын "The National" сонинд мэдээлснээр Себастьян Аристотелис (Sebastian Aristotelis), Карл-Йохан Соренсен (Karl-Johan Sorensen) нар Арктикийн хасах 30 хэмийн хүйтнийг тэсвэрлэж 60 хоногийн хугацааг өнгөрүүлэхдээ цагаан баавгайгаас өөрсдийгөө хамгаалах зориулгоор буу авч явсан байна.

Залуус Saga Space Architects компанид ажилладаг бөгөөд дараагийн удаад Сахарын цөлд очиж Ангараг дээрх амьдралыг турших аж. 

Илон Маск 2050 он гэхэд нэг сая хүнийг Улаан гараг руу аваачихаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бол NASA сансрын нисгэгчдийг саран дээр буцааж аваачихаар ажиллаж байна. 

Lunark нь батерейгаар ажилладаг бөгөөд нарны зайгаар бүрхэгдсэн хөнгөн цагаан хүрээтэй. Нийтдээ хоёр хүний багтаамжтай, 1738 кг жинтэй энэхүү капсулын таазан дээрх ухаалаг гэрэлтүүлгийн систем нь өдөр шөнийн цагийг мэдэрч өөрчлөгддөг.

Залуус 160 тэмдэгтээр хязгаарлагддаг хиймэл дагуулын утсаар мессеж илгээдэг байжээ. Энэ талаар Аристотелис "Бид унтаад сэрэх бүрдээ Лунаркийн хяналтын самбар, интерфейсийг шалгадаг байсан. Бичил орон зай бүхэлдээ бидний амьдралын орчин болж байсан учраас чийгшил, температурын өөрчлөлтөд бие махбодь маш мэдрэмтгий болдог юм билээ." хэмээн хуваалцжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()