Эрдэмтэд хар дарсан зүүдээр сэтгэцийн эрүүл мэндийг хянах боломжтой болохыг тогтоожээ

Хүмүүс бүхий л амьдралынхаа туршид дор хаяж нэг удаа хар дарж зүүдэлдэг. Хэдийгээр хар дарж зүүдлэх нь хүний сэтгэлзүйд багагүй нөлөөлдөг ч чухамдаа яагаад хар дардаг болох, хар дарж зүүдлэх нь ямар үр дүнд хүргэдэг, цаашлаад ямар утга учрыг илэрхийлж байгааг мэдэх нь амаргүй байдаг. Тэгвэл Швейцарын эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнгээр хар дарсан зүүд хүний амьдралд хэрхэн сайнаар нөлөөлж болохыг олж тогтоосон байна. 

Эрдэмтэд хар дарсан зүүдээр сэтгэцийн эрүүл мэндийг хянах боломжтой болохыг тогтоожээ
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

Женевийн их сургуулийн нейрофизиологичид хар дарсан зүүдний цаад учрыг олоход чиглэсэн туршилт хийжээ. Тэд хар дарсан зүүдийг "Хүнд хэцүү нөхцөлд орохоос өмнө хүмүүс өөрсдийн сэтгэлзүйг бэлдэж байгаа нэг төрлийн дасгал." гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл бидний оюун ухаан урьдчилан хүнд нөхцөлд орох замаар өөрийгөө дасгалжуулж байгаа хэрэг аж. Энэ чиглэлээр хийсэн судалгааны ажил нийт хоёр үе шаттай зохион байгуулагдсан ба нэгдүгээрт, нейрофизиологичид сайн дурын 18 хүнийг унтуулан тархины цахилгаан бичлэг хийж үзсэн байна. Туршилтад орсон хүмүүсийг унтах үед тархины янз бүрийн хэсгүүдийн үйл ажиллагааг хэмжиж, нойрыг нь үе үе тасалдуулж туршжээ.

Туршилтад оролцогчид унтаж байхдаа хэд хэдэн удаа хар дарсан бөгөөд сэрснийхээ дараа юу зүүдэлсэн талаараа тэмдэглэж үлдээсэн байна. Эмч нар тэрхүү тэмдэглэлийг тархины бичлэгтэй нь харьцуулснаар хар дарах үед тархины аль хэсэг идэвхтэй ажиллаж байгааг тодорхойлох боломжтой болсон байна. Хар дарсан зүүднээс үүдэлтэй айдас нь тархины урд талын cingulate cortex хэмээх хэсгээс үүсдэг болох нь тогтоогджээ. Тодруулбал, энэ хэсэг бидний зан байдал, ухамсрыг хариуцдаг бөгөөд үүнээс гадна биднийг сэрүүн байхад бодит аюулын эсрэг ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгийг шийддэг аж.

Судалгааны хоёрдугаар хэсэгт сайн дурын 89 хүнийг хамруулжээ. Эдгээр хүмүүст долоо хоногийн турш зүүднийхээ тухай тэмдэглэл хөтлөх, ялангуяа харсан зүүднийхээ тухай дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөх даалгаврыг өгсөн байна. Долоо хоногийн дараа туршилтад оролцсон сайн дурынханд цунами эсвэл дайн тулаан гэх мэт аймшигтай зүйлсийг харуулж буй дүрс бичлэгүүдийг үзүүлжээ. Бичлэгийг үзэж байх хугацаанд тэдгээр хүмүүст мөн тархины бичлэг хийсэн байна. Туршилтын долоо хоногт олон удаа хар дарсан хүмүүс аймшигт дүрс бичлэг үзэж байх үедээ харьцангуй бага айдаст автаж байжээ.

Эрдэмтэд сэтгэцийн хямрал, гутрал гэх зэрэг өвчнийг эмчлэхийн тулд зүүдийг ашиглахаар төлөвлөж байгаа гэнэ. Нейрофизиологичид үүнийг ашиглан тархины тодорхой хэсгийг өдөөж, өвчтөнд хар дарсан зүүд зүүдлүүлэх ба ингэснээр тэдгээр өвчтөнүүдийг сөрөг мэдрэмжид илүү тэсвэртэй болгож "анагаах" аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()