Бразилийн фитнес модель Фафа Араухо өөрийн төгс бие галбирынхаа нууцаас хуваалцжээ

2021-08-24, 16:51
2,453

Бразилийн хоёр дахь том хот болох Рио-де-Жанейрогоос гаралтай фитнес модель Фафа Араухо (Fafa Araujo) шиг галбиртай болохыг олон хүмүүс мөрөөддөг. Тэгвэл Фафа саяхан хэрхэн булчинлаг, чанга хэрнээ төгс галбиртай болж чадсан тухайгаа цахим орчинд хуваалцжээ. Тэрээр "Сайхан галбиртай болохыг хүссэн хүн бүрийн хамгийн гол мөрдөх ёстой зүйл нь дэглэмээ ягштал баримтлах" хэмээсэн байна. 

Бразилийн фитнес модель Фафа Араухо өөрийн төгс бие галбирынхаа нууцаас хуваалцжээ
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Өдгөө 36 настай Фафа Араухо 25 жилийн турш бялдаржуулах урлагаар хичээллэж байгаа ажээ. Тэрээр фитнес модель хийхээс гадна дасгалжуулагчаар давхар ажилладаг байна. 

Фафа инстаграм дээр нийт 243 мянган дагагчтай бөгөөд дагагч нартаа нийгмийн сүлжээгээр дамжуулан төрөл бүрийн зөвлөгөө, дэмжлэг, урам зориг өгдөг гэнэ. 

Түүний хэлж буйгаар Бразил маягийн фитнес нь биеийн доод хэсгийг хөгжүүлэх тал дээр илүү төвлөрдөг ба ялангуяа өгзөгний булчин, гуяыг хөгжүүлэх дасгал маш олон байдаг аж. 

Хамгийн чухал нь өдрийн олон цагийг дасгал, бэлтгэл хийж өнгөрөөсний хүчинд тэрээр төгс бие галбираа хадгалж үлдсэн гэж хуваалцжээ. 

Мөн түүний хэлж буйгаар биеийн бүхий л хэсгийн булчинг зэрэг ачаалуулж, хөгжүүлэхэд төвлөрөх нь чухал байдаг ба ихэнх дасгалжуулагчид биеийн зөвхөн нэг хэсэг дээр анхаардаг нь биеийн булчинг жигд бус болгох сөрөг үр дагавартай болохыг тайлбарлажээ. Тиймээс өдөр бүр тогтмол хугацаанд биеийн бүх булчинг хөгжүүлэхэд чиглэсэн дасгал хөдөлгөөнийг сонгож хийх ёстой юм байна. 

Фафа өдөрт 2-3 цагийг бэлтгэл хийж өнгөрөөдөг гэнэ. Гэсэн ч бэлтгэлийнхээ хажуугаар арьс, хумс, үсээ арчлахаа мартдаггүй аж. Мөн хоол хүнс маш чухал болохыг тайлбарласнаас гадна өөрийн хооллолтын хэв маягийг жишээ болгон дэлгэсэн байна. Тэрээр нэг өдөр бага илчлэгтэй хоол идсэн бол маргааш нь заавал өндөр илчлэгтэйг иддэг. Жишээлбэл, өмнөх өдөр нь ногооны салат идсэн бол дараагийн өдөр нь түргэн хоол иддэг гэнэ. Ингэснээр хүний бие төрөл бүрийн бодис хүлээн авах чадвартай болох бөгөөд энэ нь биед сайн нөлөө үзүүлдэг юмсанж. 

Тодруулбал Фафагийн биеэ хөгжүүлэх хамгийн сайн арга нь тогтмол хэрнээ бага хугацаагаар бэлтгэл хийж, аль болох олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()