"Нулимсны нууц" - Холливудын одод хүссэн үедээ шууд уйлдаг аргаасаа хуваалцсан нь

Жүжигчин хүний хувьд шаардлагатай үед хүссэн сэтгэл хөдлөлөө шууд харуулдаг байх нь хамгийн чухал чадвар билээ. Үүнд мэдээж уйлах хүртэл орно. Мэдээж нулимсийг хуурамчаар урсгана гэж байдаггүй учраас ихэнх жүжигчид хүссэн үедээ уйлж чаддаг аж. Тэгвэл үүний цаадах нууц нь юу юм бол?

"Нулимсны нууц" - Холливудын одод хүссэн үедээ шууд уйлдаг аргаасаа хуваалцсан нь
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Брайс Даллас Ховард (Bryce Dallas Howard)

Жүжигчин Брайс Даллас Ховард өөрийн нууцаа саяхан сэтгүүлчидтэй хуваалцсан байна. Тэрээр хүссэн үедээ жинхэнээсээ эвшээж чаддаг аж. Брайс мөн удаан хугацааны туршид дадлага сургуулилт хийсний хүчинд амаа огт нээлгүйгээр эвшээж сурсан байна. Үүний тусламжтай тэрээр удаан хугацаанд эвшээн нүдэндээ нулимс цийлэгнүүлж чаддаг болжээ. 

Брайс Даллас Ховард (Bryce Dallas Howard)

2 Жэйми Блэйкли (Jamie Blakely)

"If I Stay" киноны жүжигчин Жэйми Блэйкли толгойн дахь цусны эргэлтээ нэмэгдүүлж сурсан бөгөөд үүний нөлөөгөөр толгой нь өвдөж нулимс нь урсдаг гэнэ.

Жэйми Блэйкли (Jamie Blakely)

3 Эйми Адамс (Amy Adams)

Жүжигчин Эйми Адамс зүгээр л гунигтай дурсамжаа санах үед нулимс нь өөрөө урсчихдаг гэнэ. Тэрээр үүнийгээ хэд хэдэн ярилцлагын үеэр дурссан бөгөөд нэг бус удаа шууд нэвтрүүлгийн үеэр батлан харуулсан байдаг. 

Эйми Адамс (Amy Adams)

4 Ширли Темпл (Shirley Temple)

Домогт жүжигчин Ширли Темпл хүүхэд байхдаа л худлаа уйлах "эрдэм"-д төгс нэвтэрсэн байжээ. Гэхдээ уйлах үзэгдэлд тоглосных нь дараа ээж нь очиж тайтгаруулдаг байсан бөгөөд дараагийн үзэгдэлд бэлэн болох хүртэл багагүй хугацаа өнгөрдөг байв. 

Ширли Темпл (Shirley Temple)

5 Анна Фарис (Anna Faris)

Харамсалтай нь зарим жүжигчид яаж ч хүчлээд өөрсдийгөө уйлуулж чаддаггүй байна. Тэдний нэг бол Анна Фарис юм. Анна төрөл бүрийн арга хэрэглэсэн ч нэг ч дусал нулимс дуслуулж үзээгүй гэнэ. Тиймээс тэрээр жижигхэн гаа нүдэндээ хийх аргаар уйлдаг хэмээсэн байдаг. 

Анна Фарис (Anna Faris)

6 Даниэл Калууа (Daniel Kaluuya)

"Get Out" киноны жүжигчин Даниэл Калууа театрын сургуульд сурсан мэргэжлийн хүн юм. Тиймээс тэрээр дүрдээ бүрэн орж чаддаг бөгөөд өөрийн дүрийнхээ мэдрэх ёстой сэтгэл хөдлөлийг чин сэтгэлээсээ мэдэрдэг байна. Үүний ачаар уйлах зэрэг бол түүний хувьд юу ч биш гэнэ. 

Даниэл Калууа (Daniel Kaluuya)

7 Даниэл Радклиф (Daniel Radcliffe)

Харри Поттерын дүрээр танигдсан Даниэл Радклиф өөрөөсөө илүү туршлагатай жүжигчдээс уйлах тухай суралцсан юм. Түүний хэлснээр хамгийн үр дүнтэй арга нь өөрт тохиолдсон гунигт дурсамжийг санах аж. 

Даниэл Радклиф (Daniel Radcliffe)

8 Уилл Смит (Will Smith)

Зарим тохиолдолд чадварлаг найруулагч нар жүжигчдийнхээ сэтгэл хөдлөлд нөлөөлөн уйлуулж чаддаг. Жишээ нь найруулагч Жэймс Эйвори жүжигчин Уилл Смитийг залуу байхад нь дүрийнх нь нөхцөл байдлыг ёстой л нүдэнд үзэгдтэл тайлбарлаж өгсний дараа нулимс нь өөрийн эрхгүй асгарсан тухай Уилл Смит өөрөө дурссан байдаг. 

Уилл Смит (Will Smith)

9 Мерил Стрийп (Meryl Streep)

Эцэст нь жинхэнэ авьяас чадвартай жүжигчид хүссэн үедээ л уйлдаг байна. Жишээ нь Мерил Стрийп хүссэн үедээ нулимсаа дуслуулдаг бөгөөд ингэхийн тулд ямар нэг арга хэрэглэдэггүй, зүгээр л төвлөрөхөд хангалттай байдаг гэжээ. 

Мерил Стрийп (Meryl Streep)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()