Нисэх онгоцыг сүйрэлд хүргэдэг хамгийн нийтлэг 5 шалтгаан

Олон улсад нэр хүндтэй эрдэмтдийн хэд хэдэн судалгаагаар агаарын хөлөг онгоцыг хамгийн аюулгүй тээврийн хэрэгслээр нэрлэсэн байдаг. Жишээлбэл, автомашины ослоос болж жил бүр дунджаар 1.3 сая, далайн тээврээр 1600 орчим, галт тэрэгний ослоор ойролцоогоор 890 хүн нас бардаг бол онгоцны ослоор 450 хүн амиа алддаг байна. Гэхдээ жил бүр нисэх онгоцны томоохон ослууд гарсан хэвээр байгаа бөгөөд эдгээр нь хэд хэдэн нийтлэг шалтгаантай байдаг гэнэ. 

Нисэх онгоцыг сүйрэлд хүргэдэг хамгийн нийтлэг 5 шалтгаан
Хаах
Сурталчилгаа

1 Нисгэгчийн алдаа

Хэдийгээр нисгэгчид мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн чадварлаг боловсон хүчнүүд байдаг ч хүн л болсон хойно алдаа гаргах тохиолдол цөөнгүй. Харамсалтай нь онгоц шиг нарийн, төвөгтэй  тээврийн хэрэгсэл нисгэгчийн ганцхан анзааргагүй алдаанаас болж сүйрэх магадлал тун өндөр юм. Жишээлбэл, буух өнцгөө буруу тооцоолох, чичиргээнээс болоод удирдлагаа алдах гэх мэт алдаанаас үүдэлтэй осол маш олон гарсан байдаг. 

Нисгэгчийн алдаа

2 Нисэх буудлын алдаа

Онгоцыг ганцхан нисгэгч бус, нислэгийн удирдлагын төв хариуцдаг. Чухам эдгээр хүмүүс л хэзээ хөөрөх, хаана яаж хэзээ буух зэрэг бүх зааврыг өгч удирддаг байна. Энэ хэсэгт хэдэн арав, хэдэн зуун хүний бүрэлдэхүүнтэй бүхэл бүтэн баг ажиллаж байгаа учраас алдаа гаргах нь ховор.

Харамсалтай нь тэд мөн л хүн болсон хойно гэнэ алдсан тохиолдлууд бий. 1984 онд Омск хотын нисэх буудлын удирдлагын төвийн нэгэн ажилтан нойрмоглосноос болоод буух гэж байсан онгоцонд буруу мэдээлэл өгчээ. Үүнээс болоод 174 хүн амиа алдсан байна. 

Гэхдээ ганцхан удирдлагын төв бус, техникийн алба, тэр бүү хэл ачааны хэсгийнхний алдаанаас болж осол гарч ч болно. Жишээлбэл, 2011 онд Афганистан дахь АНУ-ын цэргийн баазаас хөөрсөн онгоц гэнэт сүйрсэн байна. Шалтгааныг нь шалгатал ачааны хаалгыг дутуу хааснаас болж онгоц өндөрт гарсан хойно хүчтэй агаарын даралт дотор нь нэвтэрч, тэнцвэрийг нь алдагдагдуулсан болж таарчээ. 

Нисэх буудлын алдаа

3 Техникийн алдаа

Онгоц бол маш нарийн бүтэц бүхий төхөөрөмж юм. 2 хүний суудалтай нисдэг тэрэг хүртэл баргийн хүний толгойг эргүүлэм эвлүүлдэг тоглоом гэж ойлгож болно. "Boeing 474" л гэхэд 6 сая ширхэг эд ангиас бүрддэг гээд төсөөл дөө. Мэдээж хэрэг ийм төхөөрөмжийг бүтээхэд маш олон туршилт, судалгаа, тооцоо хийдэг ч үүсэж болох бүх нөхцөл байдлыг урьдаас харна гэдэг хүндрэлтэй. Ийм зарим тохиолдолд техникийн алдаанаас болоод хүний амь хохирдог аж. 

Жишээлбэл, 50-аад оны үед "De Havilland Comet" хэмээх компанийн бүтээсэн онгоц агаарт байхдаа шууд хэдэн хэсэг болж задаржээ. Шалтгааныг нь судалж үзтэл онгоцны гаднах материалыг муу төмрөөр хийснээс болоод ингэсэн нь тогтоогдсон байна. 

Бүр саяхны жишээ гэвэл "Boeing 737 MAX" онгоцыг дурдаж болно. Тус загварыг автомат жолоодлогын системийг буруу кодчилсноос болоод хэдэн зуун хүн амиа алдсан юм. 

Техникийн алдаа

4 Гадаад нөлөө

9-р сарын 11-ны халдлага мэтээр бусдад хор хүргэх гэсэн хүмүүс онгоцыг зориудаар сүйрүүлж болно. 

Үүнээс гадна энгийн зорчигч тээврийн онгоцонд цэргийнхэн халдах тохиолдол байдаг. 2020 онд Украйны "Boeing 737" онгоц Тегран хотоос хөөрч байтал Ираны цэргүүд түүн рүү их буугаар галлаж сөнөөсөн бөгөөд дотор нь байсан 174 хүн бүгд амиа алджээ. 

Мөн 2009 онд Нью-Йорк хотын онгоцны буудлаас хөөрч байсан  "Airbus A320-214" загварын онгоцны хөдөлгүүрийн сэнс рүү шувуу орсноос болоод ослын буулт хийсэн юм. Азаар энэ тохиолдолд хүний амь эрсдээгүй гэнэ. 

Гадаад нөлөө

5 Цаг агаар

Орчин үеийн технологийн хөгжлийн ачаар хуй салхи зэрэг гамшигт үзэгдлүүдийг урьдаас мэдэх боломжтой болсон учир онгоцны сүйрлийн шалтгаан болох нь цөөрсөн. Гэхдээ таагүй цаг агаар нисэх онгоцны хэвийн үйл ажиллагааг байгалийн давагдашгүй хүчин зүйлүүдээс ч дордуулах тохиолдол байдаг. Жишээлбэл техникийн асуудал үүссэн бол хүчтэй салхи шуурганаас болоод онгоц илүү хурдан эвдэрдэг аж. 

Цаг агаар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()