АНУ-ын нэгэн сургууль сахилгагүйтсэн хүүхдүүдийг шийтгэхийн оронд бясалгал хийлгэдэг болжээ

Сониуч зандаа хөтлөгдөх хүүхдүүд бараг мөнхийн идэвхтэй хөдөлгөөнд оршдог учир сахилгагүйтэхгүй өдөр гэж үгүй. Үүнээсээ болж томчуудын хэлсэн зааснаас зөрсөн, зөрүүдэлсэн гэх шалтгаанаар эцэг эх, багш нараасаа "банга" хүртэх мөч ч чамлахааргүй олон тохионо. Ихэнх хүмүүс хүүхдийн дэггүй занг томоожуулж дарахын тулд загнаж, шийтгэх арга хэмжээ авдаг ч орчин цагийн сэтгэл судлаачид энэ аргаар хүүхдийг хүмүүжүүлэх тохиромжгүй гэж анхааруулах болсон билээ. Тэгвэл АНУ-ын Роберт Колман сургууль сурагчидтай маш өвөрмөц аргаар ажиллаж эхэлсэн нь гайхалтай үр дүн үзүүлсэн байна.

АНУ-ын нэгэн сургууль сахилгагүйтсэн хүүхдүүдийг шийтгэхийн оронд бясалгал хийлгэдэг болжээ
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

АНУ-ын Мэрилэнд муж улсын хамгийн том хот болох Балтиморын Роберт Колман сургууль сургалтын хөтөлбөртөө маш өвөрмөц нэгэн журмыг нэвтрүүлжээ. Ингэхдээ тус сургуулийн удирдлагууд удаа дараа сахилгагүйтэж дэггүйтсэн, бусад хүүхдүүдийг дээрэлхсэн зэрэг асуудал гаргасан сурагчдыг зэмлэж хоосон өрөөнд суулган шийтгэхийн оронд тэднийг тохилог нам гүм орчинд тайвшрах, зөв амьсгалах боломжийг бүрдүүлж өгсөн байна. 

Үүнээс гадна сургуулийн гадаах талбайд "The Quiet Place" хэмээх газрыг шийдэж өгсөн нь хүүхдүүдэд төлөвлөснөөс ч илүү эерэг нөлөө үзүүлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл энэ нь сурагчдад бодлоо цэгцлэх, асуудлыг өөр өнцгөөс бодож, бусдын оронд өөрийгөө тавьж үзэх зэргээр хувь хүн болж төлөвшихөд нь бага наснаас нь эхлэн зөв үндэс суурийг тавьж буй хэрэг аж.

Бясалгал гэдэг ойлголтын нөлөөг судалсан шинжлэх ухааны олон судалгаагаар бясалгал хийх нь бидний оюун ухаан, бие махбодид онцгой ач холбогдолтой болох нь батлагдсан тул үүнийг зөвхөн шашны холбогдолтой зан үйл гэж үзэхээ хэдийнээ болиод байгаа билээ. Жишээлбэл, бясалгал хийснээр ямар ч хүн сэтгэл санааны хямрал, сөрөг бодлоосоо ангижирч чаддаг учир аливаа асуудлыг давах сэтгэлзүйн дархлаатай болдог. Мөн анхаарал төвлөрлийг ч сайжруулах эерэг нөлөөтэй. 

Энэ ажлыг анх 2016  онд "Holistic Life Foundation" ашгийн бус байгууллагыг үндэслэгч Энди Гонзалез, Али Смит, Атман Смит хэмээх залуус Роберт Колман сургуультай хамтран зохион байгуулсан бөгөөд үүнээс хойш Балтимор хотын өөр хэд хэдэн сургуультай хамтран амжилттай хэрэгжүүлээд байгаа аж. Тэд энэхүү арга барилыг туршиж үзэхдээ Балтимор хотыг онцлон сонгож авсан нь цаанаа учиртай гэнэ.

Мэриланд мужийн томоохон хотуудын нэг болох Балтимор нь гэмт хэргийн гаралтаараа АНУ-д дээгүүрт ордог, амьдрахад хэцүү газар гэдгээрээ зартай. Зөвхөн 2015 онд л гэхэд 344 хүн амины хэргийн золиос болж амиа алдсан бөгөөд жил ирэх тусам гэмт хэргийн тоо ихсэж, гудамжаар алхахад ч аюултай болоод байгаа аж.

Нэг сард ойролцоогоор 30-40 хүн амины хэрэг гардаг бөгөөд ердөө 600,000 оршин суугчтай тус хотын гэмт хэргийн тоо 8.5 сая хүн амтай Нью Йорк хоттой харьцуулахад 2 дахин их байгаа гэсэн судалгаа хүртэл гарчээ.

Тиймээс ийм орчинд өсөж торниж байгаа хүүхдүүдийг бага наснаас нь "аюулгүй" амьдралын хэмнэлд хөтлөх уг аргыг өнөөдрийг хүртэл тун амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд хүүхдүүд бясалгаас гадна өөрсдийн сонирхлоор иог хийхэд хүртэл суралцаж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()