Биеийн булчинг цахилгаанаар өдөөх аргыг туршиж үзсэн сэтгүүлч үр дүнгээ хуваалцжээ

2021-08-27, 16:16
4,748

Сүүлийн үед цахилгаанаар булчинг өдөөж, илүү хурдан хөгжүүлдэг гэх яриа орон орны залуусын дунд ихээхэн дэлгэрээд байгаа талаар та бүхэн гадарлаж байгаа байх. Үүний тулд та зүгээр л биеийн булчингаа багахан хэмжээний гүйдэлд цохиулахад хангалттай. Мэдээж хэрэг энэ нь хөлсөө дуслуулж, зүдрэхээс илүү амархан юм шиг санагдаж байж болох ч та үнэхээр үүнийг үр дүнгээ өгч чадна гэдэгт итгэлтэй байна уу?

Биеийн булчинг цахилгаанаар өдөөх аргыг туршиж үзсэн сэтгүүлч үр дүнгээ хуваалцжээ
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

Хүн төрөлхтөн эмчилгээний зориулалтаар цахилгаан гүйдлийг хэрэглээд олон жил болж байгаа билээ. Цахилгааныг бага хэмжээгээр ашиглавал эд эсийг өдөөдөг нь ч шинжлэх ухаанаар батлагдсан. Тодруулбал, Искра хэмээх цахилгаанд цохиулдаг төхөөрөмж нь үс ургуулах, мэдрэлийн эдийг сэргээх, өвчин намдаах гэх мэт олон төрлийн эмчилгээнд ашиглагддаг байна. 

Үүнээс гадна илүү нарийн эмчилгээнд ашиглагддаг цахилгаанд цохиулагч нь хүний тархинаас опиоид, серотонин гэх мэт бодисыг ялгаруулахад нөлөөлдөг учраас мэдрэлийн өвчнийг анагаахад ашигладаг гэнэ.

Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарт цахилгаанд цохиулах арга нь үр дүнгээ өгөөд удаж байгаа. Тэгвэл цахилгаан нь фитнесийн салбарт ямар амжилт олсон бол? 

Хэд хэдэн судалгаанаас үзэхэд бэлтгэл хийхийн хажуугаар булчингаа багахан хэмжээний цахилгаанаар өдөөх нь эерэг нөлөөтэй болох нь тогтоогджээ. Гэхдээ эдгээр нь жижиг байгууллагуудын явуулсан судалгаа бөгөөд томоохон их сургуулиуд болон хүрээлэнгүүд энэ талаар судалж эхлээгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Дээрх судалгаанаас үүдэн дэлхийн өнцөг булан бүрд тамирчид сэргээшний оронд цахилгаанд цохиулагч төхөөрөмж ашиглах нь элбэг болжээ. Учир нь тэдний хувьд энэ арга илүү эрсдэл багатайд тооцогдож байгаа юм. 

Тэгвэл цахилгааны нөлөөгөөр хөгжүүлсэн булчин энгийн дасгал хийснээс илүү үр дүн өгдөг үү гэвэл харамсалтай нь үгүй. Дээр дурдсан баримтуудаас дүгнэвэл ийм аргаар булчин нэмсэн хүмүүсийн булчин нь энгийн дасгал хөдөлгөөн хийсэн хүмүүсийнхээс 2.5-5 хувиар л илүү хөгжсөн байдаг гэнэ. 

Гэхдээ цахилгаанд цохиулах аргыг дэмжигчид илүү том булчинтай болохын тулд биш, биеэ илүү хурдан хөгжүүлэхийн тулд ийм аргыг сонгодог байна. Тэдний хэлж байгаагаар булчингаа бэлтгэлийн үед цахилгаанд цохиулснаар илүү бага ачаалал авдаг бөгөөд дасгалын дараа илүү бага хугацаанд амардаг гэжээ. Тиймээс тэдний биед ирэх ачаалал багасаж, илүү хурдан биеэ хөгжүүлж чаддаг байна. 

Энэ бүгдийг сонссон Рэйчл Фелтман хэмээх сэтгүүлч энэхүү аргыг өөр дээрээ туршиж үзэхээр шийджээ. Тэрээр цахилгаан эмчилгээтэй фитнес клубд бүртгүүлж бүтэн сарын турш бэлтгэл хийсэн байна. 

Эхэндээ түүнд цахилгаанаар булчингаа өдөөнгөө бэлтгэл хийх нь үнэхээр амархан санагдсанаа хуваалцсан бөгөөд түүний булчин хүнд дасгалын дараа ч огт цуцаагүй гэнэ. Мөн маргааш нь бие нь огт булраагүй гэдгээ хуваалцжээ. Харамсалтай нь хэсэг хугацааны дараа биеийн булчин нь татаж эхэлсэн ба энэ нь хэт удаан хугацаанд цахилгаанд цохиулсантай холбоотой байж. 

Мөн түүний булчин цуцаагүй ч тамир нь бага багаар шавхагдаж эхэлсэн гэнэ. Сонирхолтой нь сарын хугацаанд тэрээр 5 кг жин хаяж чадсан бөгөөд өмнө нь ийм хэмжээний үр дүнд хүрч байгаагүй аж.

Эцэст нь Рэйчл энэ аргыг энгийн хүмүүст  таарахгүй гэж үзсэн байна. Харин байнгын өндөр ачаалалтай дасгал хөдөлгөөн хийдэг мэргэжлийн тамирчид булчингаа цахилгаанаар өдөөн тамирдахаас сэргийлж болох учраас тэдний хувьд энэ арга нь үр дүнтэй байж болох юм гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()