Холливудыг эзэлсэн үзэсгэлэнт Австрали жүжигчид

2021-08-28, 16:23
11,039

Хүмүүс Холливудын жүжигчин гэхээр заавал АНУ-д төрж өссөн гэж боддог байх. Гэхдээ үнэхээр сайн жүжиглэдэг л бол аль орноос хамаагүй тэнд очиж амжилт олох боломжтой юм. Ялангуяа бусад англиар ярьдаг орны жүжигчид бусдаас илүү "томордог" байна. Энэ үүднээс та бүхэнд Холливудыг эзэлсэн үзэсгэлэнт Австрали жүжигчдийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Холливудыг эзэлсэн үзэсгэлэнт Австрали жүжигчид
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Кэйт Бланчетт (Cate Blanchett)

Кэйт Бланчетт Мелбурн хотод төрж өссөн бөгөөд тус хотын их сургуульд эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Тэрээр сургуулиа төгсөөд Англид ажиллаж амьдрахаар ирсэн байна. Гэвч Кэйт амжилт олж чадаагүй бөгөөд Английн визний хугацаа нь дууссаны дараа Египтээр аялахаар шийдсэн гэнэ. Тэнд очсон хойноо нэгэн Австрали найруулагчтай танилцсан бөгөөд санал болгосных нь дагуу кинонд нь жижиг дүр бүтээжээ. 

Үүний дараа Кэйт эх орондоо эргэж ирсэн бөгөөд Үндэсний театрын их сургуульд элсжээ. Маш сайн суралцсан учраас төгссөнийхөө дараа Сиднейн театрт уригдсан аж. Мэдээж хэрэг тэнд ч мөн Кэйт амжилт гаргаж олон тооны шагнал хүртсэн байна. Чухамдаа театрт том амжилт гаргасан учраас Кэйт Холливудын найруулагч нарын анхаарлыг татаж "The Road to Heaven" хэмээх кинонд тоглосон юм. Ингэж түүний од болох замнал эхэлсэн түүхтэй. 

Кэйт Бланчетт (Cate Blanchett)

2 Николь Кидман (Nicole Kidman)

Николь Кидман Хавай мужийн Хонолулу хотод төрсөн бөгөөд түүний эцэг эх нь шотланд, ирланд гаралтай боловч хоёулаа Австралийн иргэд байжээ. Николь дөрвөн настай байхад гэр бүл нь АНУ-аас эх орондоо буцаж ирэв. Тэнд Николь балетын чиглэлээр хичээллэж эхэлсэн бөгөөд эцэст нь Австралийн Залуучуудын театр, Филип Стрит театрт орж жүжигчин болсон аж.

Николь мөн Хойд Сиднейн эмэгтэйчүүдийн дунд сургуульд сурч байсан боловч удалгүй сургуулиа орхих шаардлагатай болжээ. Охины ээж хөхний хорт хавдартай гэж оношлогдсон тул гэрийн бүх ажил Николын мөрөн дээр буусан нь тэр аж. 

Тэрээр 15 настай байхдаа анхны кинондоо тоглосон аж. Хэдэн жилийн дараа Николь "Five Mile Creek" телевизийн цуврал болон "Bycicle Thieves" кинонд жүжиглэсэн байна. Гэхдээ анхны амжилтыг нь түүний гол дүр бүтээсэн "Dead Calm" кино авчирсан юм. Хэдийгээр жүжигчид болон багийнхан голдуу Австрали хүмүүс байсан ч уг киног Warner Bros студи санхүүжүүлсэн юм. Тиймээс энэ кино жүжигчин бүсгүйн Холливудын анхны дүр болсон бөгөөд дэлхий даяар алдартай болох замыг нь тавьсан гэж болно.

Николь Кидман (Nicole Kidman)

3 Наоми Уоттс (Naomi Watts)

Наоми Уоттс Английн Кент мужийн Шорехем хотод төрсөн. Уоттсын өвөө Уэльс, эмээ нь Австрали хүн байв. Охиныг дөрвөн настай байхад эцэг эх нь салж, хоёр жилийн дараа аав нь хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж нас баржээ. Хоёр хүүхэдтэй ганцаараа үлдсэн Наомигийн ээж эхлээд Англид амьдрал зохиох гэж оролдсон боловч эцэст нь төрсөн нутаг Австрали руу буцахаар шийджээ.

Уоттсын ээж Австралид нэгэн орон нутгийн сонирхогчдын театрын жүжигчин болсон юм. Удалгүй Наоми ч ээжийнхээ араас орж тайзны урлагт дурлах болов. Тэрээр жүжигчний сургуулиа амжилттай төгсөж, янз бүрийн киноны шалгаруулалтад оролцсон бөгөөд тэдгээрийн нэг дээр Николь Кидмантай танилцсан гэдэг. Тэд одоо хүртэл сайн найзууд хэвээр гэнэ.

Наоми Холливудад ирсэн хойноо телевизийн зар сурталчилгаанд тоглон өөрийгөө таниулж эхэлсэн байна. Эцэст нь тэрээр "Flirt" кинонд дүр бүтээж олны танил болжээ. 

Наоми Уоттс (Naomi Watts)

4 Миа Васиковска (Mia Wasikowska)

Миа Васиковска Австралийн нийслэл Канберра хотод төрсөн. Багаасаа тэрээр балетад дуртай байсан бөгөөд хэзээ нэгэн цагт том тайзан дээр гарахыг мөрөөддөг байжээ. 15 настайд нь Миад жүжигчин болох боломж гарч иржээ. Тэрээр Австралид нэрд гарсан гэмт хэргийн цувралд тоглосон бөгөөд үүнийхээ ачаар хэд хэдэн кинонд дүр бүтээх санал авчээ. 

Миа Тим Буртоны "Алиса гайхамшгийн оронд" киноны Алисын дүрээр дэлхийд алдартай болсон юм. Сонирхолтой нь найруулагч түүнийг гудамжинд байхад нь хараад ярилцлаганд урьж тэр дороо дээрх дүрийг өгсөн байна.

Миа Васиковска (Mia Wasikowska)

5 Эмили Браунинг (Emily Browning)

Эмили Браунинг Мельбурн хотод төрсөн. Бага наснаасаа эхлэн тэрээр кино урлагт дуртай байсан бөгөөд жүжигчин болохын тулд гэрэл зураг сонирхон, дуулах, бүжиглэх зэргээр өөрийгөө бэлдэж эхэлсэн байна. 

10 настай байхад нь түүнд "Thunder" кинонд анхны дүрээ бүтээх санал тавьжээ. Эмили удалгүй Австралийн хэд хэдэн кино, телевизийн шоунд дүр бүтээсэн байна. Эцэст нь Эмили "Ghost Ship" кинонд дүр бүтээн алдартай болсон юм.

Эмили Браунинг (Emily Browning)

6 Маргт Робби (Margot Robbie)

Марго Робби Австралийн Квинсленд мужийн Далби хотод төрсөн юм. Бараг бүх хамаатан садан нь тариачин байсан тул бага насаа тэрээр ферм дээр өнгөрөөсөн байна. Хожим нь Марго Summerset коллежийг төгсөөд Мелбурн руу нүүж, жүжигчний гараагаа эхэлжээ.

Тэрээр 2007 онд "I see you" кинонд анхны дүрээ бүтээсэн юм. Үүний дараа тэрээр хэд хэдэн олон ангит кинонд тоглож Австралийн үзэгчдэд өөрийгөө таниулжээ.

Энэ бүхний дараа Марго Лос Анжелес руу нүүсэн бөгөөд тэнд очсоны дараа жинхэнэ амжилт олж эхэлсэн юм. Тэрээр Pan American, Future Boyfriend, Wolf of Wallstreet зэрэг олон томоохон кинонд дүр бүтээсэн байна. Эцэст нь Марго супербаатар Харли Күүиний дүрээрээ дэлхий даяар алдартай болсон билээ. 

Маргт Робби (Margot Robbie)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()