"Мөнхийн ус уусан амьтад" - Дэлхий дээр юу хамгийн удаан амьдардаг вэ?

Хүн төрөлхтөн үхэшгүй мөнхийн амьдралыг эрт цагаас мөрөөдсөөр ирсэн. Үүнийг мөнхийн ус, залуу насыг дахин авчрах шидэт охь гэх мэтийн үлгэр домгуудаас харж болно. Сонирхолтой нь байгаль дээр хүмүүсийн мөрөөддөг шиг урт насалдаг амьтад олон байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээрийг танилцуулахаар бэлтгэлээ. 

"Мөнхийн ус уусан амьтад" - Дэлхий дээр юу хамгийн удаан амьдардаг вэ?
10% ОНОО АВ!
Хаах
Сурталчилгаа

1 Далайн залхаг - Үхэшгүй

Turritopsis dohrnii хэмээх шинжлэх ухааны нэртэй далайн залхаг жинхэнээсээ үхэшгүй мөнхийн хутгийг олжээ. Эдгээр залхагууд нь нас бие гүйцмэгцээ шууд залуужин анх төрсөн хэлбэртээ очдог бөгөөд үүнийгээ хязгааргүй давтаж чаддаг гэнэ. Өөрөөр хэлбэл гадны ямар нэгэн хүчин зүйл тэднийг хөнөөхгүй л бол далайн залхагууд нь үүрд амьдрах чадвартай юм. 

Далайн залхаг - Үхэшгүй

2 Далайн хөвөн - Хэдэн мянган жил

Далайн өөр нэг урт настан бол далайн хөвөн юм. Тэдэн дундаас Anoxycalyx joubini хэмээх төрөл нь 10 мянга хүртэл насалдаг ажээ. Антарктид орчимд байдаг энэ төрлийн амьтдын бодисын солилцоо маш удаан байдаг учраас ийм урт амьдарч сурсан гэнэ. 

Далайн хөвөн - Хэдэн мянган жил

3 Грийнландын аварга загас - 500 жил

Грийнландын аварга загас нь бусад махчин загаснуудаас эрс ялгаатай. Хойд мөсөн далайн усанд амьдардаг энэ загас нь гүнзгий усанд дуртай бөгөөд заримдаа хоёр км-ээс ч доош гүнд шумбадаг аж.

Сонирхолтой нь Грийнландын аварга загас нь бусад аварга загас дундаа хамгийн удаан буюу ердөө 1.6 км/цагийн хурдтай сэлдэг гэнэ. Гэхдээ тэд дор хаяж 272 жил амьдардаг учраас их хурдны шаардлага байхгүй. Мөн 150 нас хүрч байж л насанд хүрсэнд тооцогддог бөгөөд тэр үед л үржилд ордог гэнэ. 

Эрдэмтэд энэ төрлийн зарим төлөөлөл нь өдгөө 500 нас хүрч байгааг тогтоосон байдаг. 

Грийнландын аварга загас - 500 жил

4 Яст мэлхий - 150-250 жил

Хуурай газрын хамгийн урт насалдаг амьтан бол яст мэлхий юм. Жишээлбэл Адваита нэртэй яст мэлхий 250 насалсан байдаг. Өөр нэг рекорд эзэмшигч бол Галапагос арлын яст мэлхий Харриета юм. Хувьслын онолын эцэг Чарльз Дарвин 1835 онд Харриетийг анх Их Британид авч ирсэн гэдэг. Дараа нь түүнийг Австралийн амьтны хүрээлэнд аваачжээ. Харриет 2006 онд 177 настай байхдаа үхсэн байна.

Яст мэлхий - 150-250 жил

5 Кой загас - 226 жил

Кой загасыг хүмүүс ихэвчлэн гоёл чимэглэлийн зориулалтаар үржүүлэх дуртай байдаг. Тэгвэл Кой загас нь хоёр зуу насалдаг гэвэл та итгэх үү? Харамсалтай нь Японоос бусад оронд тэд дунджаар 15 жил амьдардаг бөгөөд зөвхөн эх орондоо зуун дамжиж амьдардаг гэнэ. Хамгийн алдартай Кой загасыг Ханако гэдэг. Тэрээр 1751 онд төрсөн бөгөөд 1977 онд буюу 226 наслаад үхсэн гэдэг. 

Кой загас - 226 жил

6 Нуман толгойт халим - 211 жил

Сээр нуруутан амьтдын дундаас хамгийн урт насалдаг нь нуман толгойт халим юм. Ерөнхийдөө эдгээр амьтдын дундаж наслалт богино (40 жил) байдаг боловч зарим нь амьдралын нөхцөл таатай байвал үүнээс тав дахин урт наслах боломжтой байдаг байна.

Нуман толгойт халим - 211 жил

7 Далайн өргөст зараа - 200 жил

АНУ-ын далайн эрэг дагуу нутагладаг улаан  өргөст далайн зараа дунджаар 200 насалдаг гэнэ. Сонирхолтой нь бусад төрлийн далайн зараанууд ердөө 35 жил амьдардаг байна. 

Далайн өргөст зараа - 200 жил

8 Туатара гүрвэл - 200 жил

Шинэ Зеландад амьдардаг Туатара гүрвэлийг хүмүүс амьдаараа чулуужсан гүрвэл гэж нэрлэх нь бий. Тэд орчин үеийн гүрвэл шиг харагддаг боловч үнэн хэрэгтээ 200 болон түүнээс олон сая жилийн өмнө дэлхий дээр амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн төрөл зүйлд багтдаг. Үүний зэрэгцээ Туатара нь 200 хүртэл насалдаг байна. 

Туатара гүрвэл - 200 жил

9 Геодук хясаа - 140 жил

Геодук бол том хэмжээтэй хясааны уугуул нутаг болох Хойд Америкийн баруун эрэг дагуу амьдардаг. Биеийнх нь зөөлөн хэсгийг жижиг бүрхүүл хамгаалсан байдаг учир их бие нь ил харагддаг. Геодукууд өндөр бүтээмжтэй амьтад. Учир нь эмэгчингүүд нь амьдралынхаа туршид 5 тэрбум өндөг боловсруулдаг байна. Тийм учраас хамгийн өндөр насалдаг геодук 140 жил амьдардаг гэхэд гайхаад байх зүйлгүй юм.

Геодук хясаа - 140 жил

10 Заан - 80 жил

Зэрлэг байгальд заан 70, хүний гарт орсон бол 80 хүртэл насалж чаддаг ажээ.  

Заан - 80 жил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()