"Гейша ээж" - Цахим орчинд олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн Моэ бүсгүйн амьдрал

2021-08-30, 19:50
15,364

Японы иргэн, өдгөө 30 настай Моэ бол өдгөө маш амжилттай яваа youtuber бүсгүй юм. Тэрээр "Kimono Mom" хэмээх youtube сувагтай бөгөөд аль хэдийнээ 1 сая гаруй дагагчтай болжээ. Хамгийн сонирхолтой нь Моэ өмнө нь Гейша байсан бөгөөд тэрхүү мэргэжлээсээ сурсан зүйлсээ ашиглан цахим орчинд амжилт олсон байна. 

"Гейша ээж" - Цахим орчинд олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн Моэ бүсгүйн амьдрал
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

Моэ нь Киото хотод амьдардаг байсан ба өвөө нь Японы уламжлалт уран бичлэгийн мастер байсан гэнэ. Тэрээр амьдралынхаа бүхий л үеийг Киотод өнгөрүүлсэн ч гэлээ үндэснийхээ соёлын талаар юу ч мэддэггүй болохоо 15 настайдаа ойлгосон байна. 

Өвөө нь гейша нарын амьдардаг газар ажилладаг байсан учраас Моэ тэдний хичнээн их зүтгэл гаргадаг болохыг анзаарах шалтгаан нь болжээ. Эцэст нь тэрээр гейша нарын урлагт татагдан энэ чиглэлээр суралцахаар шийдсэн байна. 

Ийнхүү Моэ 15 настайдаа сургуулиа орхиж гейша нарын байранд нүүж ирсэн бөгөөд улмаар Майко (гейша болохоор суралцаж байгаа охин) болжээ. 

Гейша нар нь Японы уламжлалт бүжиг, яруу найраг зэргээр хүмүүсийг хөгжөөдөг нэг ёсны жүжигчид юм. Зарим талаараа тэднийг үндэсний урлагаа хадгалж авч явдаг хүмүүс гэж үзэхэд буруу зүйл үгүй. Үүний дагуу тэд маш хатуу дэг жаягийн дагуу амьдрах ёстой болдог гэнэ.

Тэрээр өглөөний 9 цагаас өдрийн 2 цаг хүртэл хичээллээд дараа нь цагийн турш амраад, үргэлжлүүлэн өдрийн 3 цагаас үүрийн 1 цаг хүртэл дахин хичээллэдэг байв. Ингэж шамдан суралцсаны эцэст Мой 20 насандаа Гейко (жинхэнэ гейша) болжээ. 

Моэ бага наснаасаа эхлээд тайзны урлагт дуртай байсан учраас олны өмнө Японы уламжлалт урлагийн үзүүлбэр үзүүлэх нь маш сайхан санагддаг байсан хэмээн хожим дурссан байна. 

Уламжлалын дагуу гейша нар нөхөр хүүхэдтэй байх ёсгүй юм. Тиймээс ердөө 21 насандаа тэрээр нөхөрт гараад гейшагийн амьдралаас хагацах ёстой болжээ. Тэрээр "15 наснаасаа хойш нэг ч цахилгаан хэрэгсэл байхгүй газар амьдарч байгаад одоо гэнэт айлын эзэгтэй болсон нь маш том соёлын шок болсон" гэж дурсжээ. 

Харин түүний нөхөр нь эхнэрээ гэрээс гаргах дургүй байсан нь түүнд яг л торонд хоригдсон шувуу мэт сэтгэгдэл төрүүлж байсан гэнэ. Эрх чөлөөтэй хүн гэдгээ ухаарсны дараа тэрээр нөхрөөсөө салсан бөгөөд  өөр ажилд ч орсон байна. 

Эцэст нь Моэ арай чөлөөт сэтгэлгээтэй хүнтэй учирсан бөгөөд түүнтэйгээ гэрлэж Сутан охиноо өлгийдөн авчээ.

Харамсалтай нь хүүхдээ төрүүлсний дараа тэрээр дахин ажлаасаа гарах шаардлагатай болсон бөгөөд гэртээ хүүхдээ хараад суух болсон нь түүнд дахин сэтгэлээр унах шалтгаан болжээ.

Азаар 2020 оны 2-р сард Paolo хэмээх ютүбер Моэд Япончуудын өдөр тутмын амьдралыг харуулдаг цувралын шинэ дугаарт оролцох санал тавьжээ. Моэ оролцохыг зөвшөөрсөн бөгөөд түүний гарсан дугаар 15 сая буюу тус цувралын хамгийн их хандалт авсан видео болсон гэнэ. 

Үүнээс урам зориг авсан Моэ кимоно өмсөөд Японы уламжлалт хоол хийхийг заадаг youtube суваг нээхээр шийджээ.

Тэрээр ингэхдээ гадаадын орнуудад ч элбэг олддог жор бүхий хоол хийж байсан нь илүү олон хүмүүст хүрэхэд ч нөлөөлөв. Ингэж Kimono Mom эхэлсэн түүхтэй. 

Анхандаа хувийн нууцлалтай холбоотой шалтгаанаар Моэ охиноо видеондоо гаргахыг хүсээгүй байна. Гэхдээ хүүхдээсээ түр ч болов анхаарлаа салгахыг хүсээгүй тул Сутан охин ээжтэйгээ хамт видеонд үргэлж хамт гарах болжээ.

Моэ одоо ганцхан хоол бус эх хүний амьдрал, Японы соёлын тухай видеонууд хийх болж илүү их хандалт авсаар байгаа юм байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()