Алдарт тулаанч Хабиб Нурмагомедовын нууцлаг эхнэр хэн бэ?

2021-09-01, 15:35
19,905

Холимог тулааны энэ цаг үеийн алдарт аварга Хабиб Нурмагомедов эхнэртэй болоод 8 жил болсон байна. Гэвч түүний гэр бүлийн хүний тухай олигтой мэдээлэл одоо хүртэл гарч ирээгүй нь тун хачирхалтай. Исламын шашны хатуу ёсын дагуу эхнэр нь нөхрөөсөө өөр хүнд нүүрээ харуулах ёсгүй байдаг учраас Хабиб түүнийг нуух нь аргагүй ч бусад зүйлсийг ингэж хав дардаг нь цаанаа өөр учиртай болов уу?

Алдарт тулаанч Хабиб Нурмагомедовын нууцлаг эхнэр хэн бэ?
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

Хэдийгээр Хабиб дэлхий даяар алдартай ч бусад олны танил тамирчид шиг гэр бүлээ хэзээ ч гайхуулж байгаагүй юм. Тэрээр сэтгүүлч нарт ярилцлага өгөхдөө ерөнхий зүйлс ярихаас нарийн ширийнээ огт дурсдаггүй. 

Өдгөө 32 настай Хабибын эхнэр Патимат Нурмагомедоваг нөхөртэйгээ нас чацуу гэж хэвлэлийнхэн таамагладаг. Мөн Оросын Sports Express агентлагийн олж мэдсэнээр эхнэр нь Хабибтай холын хамаатан байж таарсан бөгөөд гэрлэхийнхээ өмнө ч овог нь Нурмагомедова байсан гэнэ.

Дагестан бүсгүй Патимат нь Кавказын уулсын дундах Силди хэмээх тосгонд төрж өсчээ. Хабиб эхнэр Патиматтайгаа цуг өссөн бөгөөд нэг сургуульд явдаг байв.

Хабибын гэр бүл түүнийг хүүхэд байхад нь амьдралын эрхээр Кироваул хэмээх арай том тосгон руу нүүсэн бөгөөд эцэст нь Махачкала хотод суурьшжээ. Гэхдээ энэ бүгдийг үл тоон ирээдүйн дэлхийн аварга маань төрөлх тосгондоо үе үе ирж Патиматаа хардаг байв. 

Дөнгөж 22 настайдаа нэрд гарсан Хабиб боломж олдсон дээр нь  насны хайраа эхнэр болгон авахаар шийдэв. Тэрээр Дагестанд нэгэн чухал тулаанд ялалт байгуулсны дараа эргэж ирээд эцгээ бэр гуйлгахаар явуулжээ. Патиматын эцэг эх ч алдартай тамирчин хүргэнтэй болохоос татгалзсангүй.

2013 онд хосууд хуримаа хийсэн бөгөөд нийт 1200 зочин ирсэн гэхээр Хабиб гар татаагүй нь харагдана. Бэр цагаан даашинз өмсөж, мөн ижил өнгийн гивлүүрээр нүүрээ халхалсан байсан бөгөөд хуримын турш гивлүүрээ огт салгаагүй байна. Уламжлалын дагуу түүний царайг нөхөр болон гэр бүлийнхэн нь л харах ёстой учраас ингэжээ.

Хабибын эцэг нь энэ тухай "Нөхөр нь хүссэн л бол эхнэр царайгаа халхлах ёстой. Эхнэр хүний гоо үзэсгэлэн зөвхөн нөхөрт нь л зориулагдсан байдаг юм. Үүнийг 400 жилийн өмнөөс шийдчихсэн учраас одоо яриад, маргаад байх зүйл  биш" хэмээсэн байна. 

Түүний хуримын зургууд цацагдсаны дараа мөнхийн өрсөлдөгч нь болох Конор МакГрегор "Эхнэр чинь алчуур юм уу" хэмээн жиргэж, шуугиан тарьж байсан билээ.

Нэгэнт дэлхийн алдартан болсон хүн олны сониуч зангаас нуугдах боломжгүй байдагчлан Хабибын алчуур зүүсэн нэгэн бүсгүйтэй хамт авахуулсан зураг хэдэн жилийн өмнө цахим орчинд нэлээд тархаж байв. Хабибын олон фэнүүд тэрхүү бүсгүйг Патимат мөн гэж үздэг байна.

Өдгөө хосууд нэг охин, хоёр хүүтэй болжээ. Сонирхолтой нь Хабиб хүүхдүүдийнхээ зургийг цахим орчинд чөлөөтэй хуваалцдаг байна. 

Харин түүний эхнэрийн царайг зөвхөн ойр дотны хүмүүс л мэддэг хэвээр аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()