ЛГБТ хүмүүст хамгийн ээлтэй дэлхийн 10 хот

ЛГБТ хүмүүс өнөө үед ч гэсэн төдийлөн чөлөөтэй амьдарч чадахгүй хэвээр байгаа билээ. Гэхдээ дэлхийн өнцөг булан бүрт тэднийг хүлээн зөвшөөрсөн, тэр бүү хэл дэмждэг газрууд илүү олон болж байгаа юм. Энэ үүднээс та бүхэнд ЛГБТ хүмүүст ээлтэй хотуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

ЛГБТ хүмүүст хамгийн ээлтэй дэлхийн 10 хот
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

1 Копенгаген, Дани

Дани 1989 онд бүртгүүлсэн ижил хүйстнүүдийг бүрэн хүлээн зөвшөөрсөн дэлхийн анхны улс болсон юм. Тиймээс нийслэл Копенгаген хотоор зочилсон ЛГБТ хүмүүс гэртээ байгаа мэт тухтай байж чаддаг. 

Копенгагенд мөн 2017 онд 100 насныхаа ойг тэмдэглэсэн Европын хамгийн эртний нээлттэй гей баар болох Centralhjørnet бий. Та тус хотоор зочилсноор гайхалтай коктейлийн баар, гейчүүдэд зориулагдсан нэрийн дэлгүүрүүд, баяр наадамд оролцож болно.

Мөн хот төв дэх цамхагаар зочлохоо бүү мартаарай. Нэгдүгээрт, энэ бол Копенгагены хамгийн өндөр барилгуудын нэг учраас хотыг бүрэн тольдох боломжийг олгоно. Түүний хажууд 2014 онд ЛГБТ хүмүүсийн төлөө байгуулагдсан ‘Солонгын талбай’ байдаг юм. 

Копенгаген, Дани

2 Окленд, Шинэ Зеланд

Тус улс нь 1998 онд ЛГБТ-д ээлтэй гэсэн нэршлийг авч байжээ. Үүнийг дагаад аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний газрууд ЛГБТ хүмүүст зориулсан зүйлс олноор гаргаж эхэлсэн байна. 

Мөн олон жилийн зүтгэлийн хүчээр Шинэ Зеланд нь 2013 онд ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг зөвшөөрсөн юм. 

Өвлийн цагаар тус улсад Цагаан Бахархал хэмээх ЛГБТ цасны баяр болдог аж. 

Окленд, Шинэ Зеланд

3 Торонто, Канад

Торонто хот нь Америк тивийн хамгийн ЛГБТ-д ээлтэй хот гэгддэг юм. Тэндэхийн The Village дүүрэг нь ЛГБТ хүмүүст зориулагдсан олон төрлийн дэлгүүр, үйлчилгээтэй аж. Хэдэн арван жилийн турш тус хот нь бүх талаараа энэ төрлийн соёлыг дэмжиж ирсэн учраас бүх төрлийн хүмүүсийг нээлттэй хүлээж авдаг болжээ. 

Торонто, Канад

4 Палм Спрингс, АНУ

Палм Спрингс хот нь Лос Анжелес хотоос 100 гаруй км-ийн зайтай бөгөөд ЛГБТ хүмүүст зориулсан үйлчилгээгээрээ дэлхийд тэргүүлдэг гэнэ. Мөн энд Дина хэмээх дэлхийн хамгийн том лесбичүүдийн баяр болдог. 

Палм Спрингс, АНУ

5 Ситжес, Испани

Далайн эргийн Ситжес хот нь Барселона хотоос баруун өмнө зүгт 35 км-ийн зайд оршдог бөгөөд Испанийн ижил хүйстнүүдийн төв юм. ЛГБТ аялагчдын хувьд Европоор зочлохдоо заавал үүгээр дайрч явдаг. Энд мэдээж наран шарлагийн газар олон байдаг бөгөөд тэнд ЛГБТ хүмүүс хүссэнээрээ хувцасалж болдог. 

Ситжес, Испани

6 Берлин, Герман

Берлин хот 1920-оод оноос эхлээд ЛГБТ хүмүүст зориулсан үйлчлилгээнүүд нээж эхэлсэн байдаг. Schöneberg, Kreuzberg, Prenzlauerberg дүүргүүд нь ЛГБТ олон төрлийн клуб, баар, ресторануудтай байдаг аж. 

Берлин, Герман

7 Скиатос ба Миконос, Грек

1970-аад оноос эхлээд ЛГБТ хүмүүс Скиатос ба Миконос арлуудаар зочилж эхэлсэн байна. Мөн Мамма Миа мюзикль энд зураг авалтаа хийсэн учраас тус кинон шүтэн бишрэгчид (ЛГБТ хүмүүсийн хамгийн дуртай кинонуудын нэг) эдгээр арлыг зорих хүмүүсийн тоог нэмжээ. Мэдээж үүнийг дагаад тэдгээр хүмүүст үйлчлэх худалдаа үйлчилгээний газруудын тоо өссөн байна. 

Скиатос ба Миконос, Грек

8 Нью Йорк , АНУ

Нью Йорк хотын Грийнвич дүүрэгт 60-аад оны үед гарсан жагсаал нь АНУ-ын ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөөх тэмцлийг эхлүүлсэн үйл явдал юм. Тиймээс тус хот нь ЛГБТ хүмүүсийн амьдрахад хамгийн тохиромжтой газруудын нэг болжээ. 

Нью Йорк , АНУ

9 Рейкьявик, Исланд

Исландын нийслэл Рейкьявик нь дэлхийн хамгийн найрсаг хотуудын нэг юм. Тус хот нь мөн хамгийн анхны ЛГБТ парад зохион байгуулсан газруудын нэг гэдгээрээ онцлог аж. Исланд 2006 онд ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг зөвшөөрсөн хууль баталсан байдаг. 

Рейкьявик, Исланд

10 Монтевидео, Уругвай

Уругвай нь Өмнөд Америкийн хамгийн жижиг орон бөгөөд мөн хамгийн дэвшилтэт үзэлтэй гэдгээрээ онцлог юм. 2013 онд Уругвай нь ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилсан Латин Америкийн хоёр дахь улс болсон бөгөөд ижил хүйстнүүдийн бэлгийн харьцааг 1934 оноос хойш гэмт хэрэгт тооцохоо больжээ. 

Монтевидео, Уругвай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()