Эхэндээ анхаарал татахгүй ч төгсгөлдөө үзэгчдийг бишрүүлдэг киноны баатрууд

2021-09-04, 15:40
12,851

Зарим кинон дээр юу ч хийж чаддаггүй ноомой дүрүүд жинхэнэ дайчин баатрууд болж хувирах нь бий. Чухамдаа ийм л дүрүүд үзэгчдийн цөсийг хөөргөж чаддаг билээ. Энэ үүднээс та бүхэнд эхэндээ анхаарал татахгүй ч төгсгөлдөө үзэгчдийг бишрүүлж чаддаг киноны баатруудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Эхэндээ анхаарал татахгүй ч төгсгөлдөө үзэгчдийг бишрүүлдэг киноны баатрууд
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Сара Коннор (Sarah Connor)

Эхний "Terminator" кинон дээр Сара Коннор энгийн зөөгч бүсгүй болж гардаг. Тэгвэл 2-р анги дээр тэрээр ёстой л бүгдийг хийж чаддаг дайчин бүсгүй болж хувирсан байдаг. 

Сара Коннор (Sarah Connor)

2 Харри Озборн (Harry Osborn)

Харри Озборн эхэндээ Хүн Аалзын найз болж гардаг. Гэвч тэрээр найз нь аавынх нь аминд хүрсэн гэдгийг мэдээд аажмаар хүчирхэг хорон санаатан болдог юм. 

Харри Озборн (Harry Osborn)

3 Эвилин Карнахан (Evelyn Carnahan)

"Mummy" киноны эхний анги дээр Эвилин муммигийн нууцыг тайлахыг хүссэн бүсгүй болж гардаг. Харин тэрээр 2-р анги дээр чадварлаг тулаанч болж хувирдаг байна. 

Эвилин Карнахан (Evelyn Carnahan)

4 Невилл Лонгботтом (Neville Longbottom)

Невилл Лонгботтом "Harry Potter" цувралын эхэнд бүтэлгүй нэгэн болж гардаг. Тэгвэл тэрээр аажмдаа гол дүрүүдийн нэг болж хувирдаг бөгөөд өөрийн эр зоригоороо бусдаас ялгарч чаддаг. 

Невилл Лонгботтом (Neville Longbottom)

5 Эш Уиллиамс (Ash Williams)

"Evil Dead" цувралын эхний анги дээр Эш Уиллиамс амьд үхдэлүүдээс зугтахаас өөр зүйл хийдэггүй. Харин 3-р анги дээр тэрээр юунаас ч айдаггүй баатар болж хувирдаг юм. 

Эш Уиллиамс (Ash Williams)

6 Элизабет Сванн (Elizabeth Swann)

Нам гүм амьдралаар амьдардаг амбан захирагчийн охин "Карибын тэнгисийн дээрэмчид"-ийн эхний анги дээр эхэмсэг хатагтай болж гардаг бол сүүчлийн анги дээр далайн дээрэмчдийн хатан болж хувирдаг. 

Элизабет Сванн (Elizabeth Swann)

7 Самвайс Гамжи (Samwise Gamgee)

Самвайс Гамжи "Бөгжний эзэн" цувралын эхний анги дээр найзаа дуртай дургүй дагаж явж буйгаар гардаг бол сүүлийн анги дээр жинхэнэ баатар болж хувирдаг. 

Самвайс Гамжи (Samwise Gamgee)

8 Лаури Строд (Laurie Strode)

Анхны "Halloween" кинон дээр Лаури Строд алуурчнаас арай амь гараад дуусдаг. Тэгвэл сүүлийн анги дээр тэрээр алуурчинтай нүүр тулахад бүрэн бэлтгэгдсэн нэгэн болж гардаг юм. 

Лаури Строд (Laurie Strode)

9 Люк Скайуокер (Luke Skywalker)

"Оддын дайн" цувралын гол дүр Люк Скайуокер эхний кинон дээр энгийн тариачин болж гардаг юм. Харин тэрээр сүүлийн кинон дээрээ галактикийн баатар болж хувирдаг билээ. 

Люк Скайуокер (Luke Skywalker)

10 Нео (Neo)

"Matrix" цувралын гол дүр хийсвэр ертөнцөд амьдарч байгаад бодит ертөнцөд эргэж ирдэг билээ. Харин тэрээр хийсвэр ертөнцөд буцаж орохдоо бараг л бүгдийг хийж чаддаг баатар болж хувирдаг юм. 

Нео (Neo)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()