Комд орсон хүмүүсийн тухай сонирхолтой түүхүүд

Хүн ухаангүй байна гэдэг нь нэг талаас амьдрал тань хэсэг хугацаанд зогссоныг илэрхийлнэ. Гэхдээ энэ байдал нэг хоног, хэдэн жил, хэдэн арван жил ч үргэлжлэх магадлалтай. Гэтэл зарим тохиолдолд ухаангүй хэвтэж буй хүмүүс том шуугиан тарьж чаддаг гэнэ. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон хүмүүсийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Комд орсон хүмүүсийн тухай сонирхолтой түүхүүд
10% ОНОО АВ!
Хаах
Сурталчилгаа

1 Санни Фон Булов (Sunny Von Bülow)

Саятан Санни Фон Булов 1979 онд гэртээ байхдаа комд орсон байна. Тэр даруй түүний нөхөр Клаусыг цагдаа нар энэ хэрэгт холбон шалгаж эхэлжээ. Учир нь тэдний харилцаа муудаад байсныг олон хүн гадарласнаас гадна Клаус нууц амрагтай байсан нь ил болсон юм. Нууц амраг нь мөн хожим нь Клаусаас эхнэрээсээ сал хэмээн ятгаж байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Хэрвээ тэрээр Саннигаас салсан бол нэг ч доллар авахгүй байсан учраас түүнийг хөнөөж хөрөнгийг нь авах санаатай байсан гэж цагдаа нар үзсэн юм. Санни Фон Булов тухайн үед 100 сая ам.долларын хөрөнгөтэй байсан аж. 

Азаар Санни удалгүй ухаан орсон байна. Гэвч тэрээр 1980 оны 12-р сарын 6-нд дахин комд орсон байна. Энэ удаад цагдаа нар Клаусыг баривчилж эхнэртээ нойрсуулах эм болон инсулин их хэмжээгээр тарьж хөнөөх гэж оролдсон хэмээн буруутгажээ. Шүүхээс түүнийг буруутай гэж үзсэн боловч Клаус давж заалдан 1985 онд өөрийгөө цагаатгуулж чадсан юм. Санни ухаангүй болсноос 27 жил, 11 сар, 15 хоногийн дараа буюу 2008 оны 12-р сарын 6-нд Манхэттены асрамжийн газарт нас баржээ.

Энэхүү хачирхалтай хэргийн талаар "Reversal of Fortune" хэмээх  кино бүтээсэн байдаг. 

Санни Фон Булов (Sunny Von Bülow)

2 Терри Шайво (Terri Schiavo)

Терри Шайво 1990 онд гэртээ байхдаа зүрхний дутагдал болж ухаан алджээ. 10 жилийн турш комд байсны эцэст нөхөр нь түүний сэхээ амьдруулах төхөөрөмжийг нь салгахаар шийдсэн юм. 

Энэ явдал тухайн үед АНУ даяар шуугиан тарьсан юм. Зарим талаас ингэх нь хүний амь хөнөөсөн хэрэг гэж үзэж байсан бол зарим нь нэгэнт ухаан орохгүй хүнийг хүчээр амьд байлгах нь илүү хэрцгий явдал хэмээж бай.. 

Тус хэрэг даамжирсаар ухаан орохгүй нь тодорхой хүнийг "хөнөөх" нь хүн амины хэрэг болох эсэх дээр том маргаан дэгдсэн бөгөөд үүнд улс төрчид, хуульч, шүүгч нар хүртэл орооцолдож эхлэв. 

2005 оны 3-р сарын 18-нд Конгресс Терригийн хэргийг холбооны шүүхэд шилжүүлсэн боловч эмч нар Скиавогийн төхөөрөмжийг нь салгасан бөгөөд Терри 3-р сарын 31-нд нас барсан байна. 

Терри Шайво (Terri Schiavo)

3 Энтони Блэнд (Anthony Bland)

1989 оны 4-р сарын 15-нд Британийн иргэн 17 настай Энтони Бланд өөрийн дуртай хөлбөмбөгийн баг болох Ливерпүүлийг дэмжихээр цэнгэлдэхэд иржээ. Харамсалтай нь Энтони Хиллсборо хотод болсон үймээний хамгийн алдартай хохирогч болсон юм. Тэр үед дэндүү олон хүн цэнгэлдэхэд цугларснаас болж шахцалдаан үүссэн бөгөөд 95 фанат олны хөлд дарагдаж нас барсан байдаг. Бланд тархиндаа хүнд гэмтэл авч, улмаар комд оржээ. АНУ-ын Терри Шиавогийн хэргийн нэгэн адил түүнийг сэхээ амьдралуух төхөөрөмөөс салгах эсэх нь хууль эрх зүйн маш том асуудал болжээ. Эмч нар болон гэр бүлийнхнийх нь хүсэлт гаргасны дараа Дээд шүүхийн шийдвэрээр 1993 оны 3-р сарын 3-нд Их Британид анх удаа Бландыг төхөөрөмжөөс нь салгасан байна. 

Энтони Блэнд (Anthony Bland)

4 Карен Анн Куинлан (Karen Ann Quinlan)

Карен Анн Куинлан 1975 оны 4-р сарын 14-нд найз нартайгаа наргиж байхдаа тайвшруулах эмийг архитай хольж уусны дараа ухаангүй болжээ. Тээрэр 21 настай байсан бөгөөд таван сарын дараа эмч нар Каренийг бүрэн ухаангүй болсон хэмээн оношилжээ. 

Түүнийг ухаан орох ямар ч боломж байхгүй гэдэгт итгэж, зовлонг нь эцэслэхийг хүссэн эцэг эх нь охиныхоо сэхээ амьдруулах төхөөрөмжийг нь салгахаар шийдэв. Гэвч эмч нар татгалзсан учраас хэргийг шүүхэд шилжүүлсэн нь АНУ-ын хуулийн түүхэн дэх анхны "үхэх эрх"-ийн шүүх төлөө тэмцсэн тохиолдол болсон байна.

Шүүхийн зүгээс ямар ч хүн ийм зүйлийг туулах ёсгүй гэж үзээд түүнийг төхөөрөмжөөс нь салгахыг зөвшөөрөв. Карен Анн Куинланий түүх улс даяар шуугиан тарьсан бөгөөд үүнтэй төстэй олон хэргийн үндэс суурийг тавьсан юм. Гэхдээ хөөрхий бүсгүйн түүх үүгээр дууссангүй, төхөөрөмжөөс нь салгаснаас хойш тэрээр 10 орчим жил амьдарсан бөгөөд 1985 оны 6-р сарын 11-нд Нью Жерси мужийн асрамжийн газарт уушигны дутагдалд орж нас баржээ.

Карен Анн Куинлан (Karen Ann Quinlan)

5 Гари Докери (Gary Dockery)

Тенн мужийн Уолден хотын цагдаагийн ажилтан Докери 1988 оны 9-р сарын 17-ны өдөр нэгэн дуудлага өгсөн газар очтол согтуу хүн толгой руу нь бууджээ. Тэр цагаас хойш хөөрхий эр асрамжийн газарт комп орсон байдалтай амьдрах болов. Гэвч 1996 оны эхээр уушгины хагалгаанд орсны дараа Докери гэнэт сэрээд зогсолтгүй ярьж эхлэв. Хамаатан садных нь ярьснаар тэрээр хэд хэдэн найз нөхөд, хамаатан садныхаа нэр, овог нэр, адууных нь нэр, машиныхаа өнгийг хүртэл эргэн санаж чаджээ. Эмч нар түүнийг долоон жилийн турш комд биш харин өвчтөн хариу үзүүлж чадахгүй ч бүх зүйлийг мэдэрдэг "түгжигдсэн" байдалд байсан хэмээн үзсэн байна. Нэг эмч үүнийг "ухамсаргүй сэрүүн байдал" гэж тодорхойлсон аж. Харамсалтай нь энэ гайхамшиг удаан үргэлжилсэнгүй; 18 цаг сэрүүн байсны дараа Докери буцаад ухаангй болж дараа жилийн дөрөвдүгээр сард нас баржээ.

Гари Докери (Gary Dockery)

6 Терри Валлис (Terry Wallis)

1984 онд Терри Валлис унаж явсан ачааны машин хальтирч замаас гарах үед хүнд бэртэл авч ухаангүй болсон байна. Гэвч ослоос хойшхи хэдэн сар, жилүүдэд Уоллисын биеийн байдал сайжирч, заримдаа бүр хариу үйлдэл үзүүлдэг. болж эхлэв. 2003 оны 6-р сарын 11-нд 19 жилийн турш юу ч хэлж чадахгүй байсан тэрээр ээжийгээ "ээж" гэж дуудсан байна. Уоллис ийнхүү ухаан орсныхоо дараа алдартай нэгэн болсон юм. Олон орны мэдээгээр тэр гарч, сэтгүүлчид төдийгүй ток шоунууд хүртэл Терриг ярилцлагад урьсан байдаг. Гэхдээ тэрээр мөн  шинжлэх ухааны ертөнцөд мөн домог болсон юм. Орчин үеийн арга техникийг ашиглан эрдэмтэд Уоллисын тархи хэрхэн өөрийгөө бүрэн нөхөн сэргээсэн болохыг тогтоохоор өнөөг хүртэл ажиллаж байгаа юм. 

Терри Валлис (Terry Wallis)

7 Элен Эспосито (Elaine Esposito)

1941 оны 8-р сарын 6-нд зургаан настай Элен Эспоситогийн мухар олгой нь хагарсан тул эмнэлэгт хүргэгджээ. Түүнд ердийн наркоз хийсэн боловч харамсалтай нь охин эргэж сэрсэнгүй. Ийнхүү хожмоо "нойрсож буй гоо үзэсгэлэн" гэх нэрээр алдаршсан Элен охин 37 жил, 111 өдрийг комын байдалд өнгөрүүлсний эцэст 1978 онд өөд болжээ. Түүнийг "хамгийн удаан комд байсан хүн" хэмээн Гиннесийн номонд бүртгэсэн байдаг.

Элен Эспосито (Elaine Esposito)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()