Өөрийнхөө "хөгшин" дүрд тоглосон жүжигчид бодит амьдрал дээрээ хэрхэн хөгширсөн бэ?

2021-09-09, 13:00
5,340

Зарим тохиолдолд жүжигчид өөрийн наснаас илүү хөгшин хүмүүсийн дүрд хувирах хэрэг гардаг. Мэдээж хэрэг тэднийг тусгай нүүр хувиргалтын дагуу хөгшин болгож харагдуулдаг юм. Тэгвэл тэрхүү жүжигчид үнэхээр нас нь явж хөгширснийхөө дараа тэрхүү бүтээж байсан дүртэйгээ адилхан төрхтэй болсон болов уу?

Өөрийнхөө "хөгшин" дүрд тоглосон жүжигчид бодит амьдрал дээрээ хэрхэн хөгширсөн бэ?

1 Майкл Ж. Фокс (Michael J. Fox) - 60 нас

1989 онд нээлтээ хийсэн "Ирээдүй рүү буцсан нь 2" кинон дээр Майкл Ж. Фокс 60 гаруй настай хүний дүр бүтээхдээ 28 настай байжээ. Харин тэрээр "Good fight" хэмээх телевизийн цувралд 2017 онд тоглохдоо үнэхээр 60 нас хүрсэн байна. 

Майкл Ж. Фокс (Michael J. Fox) - 60 нас

2 Linda Hamilton (Линда Хамилтон) - 64 нас

Линда Хамилтон 35 настай байхдаа "Terminator 2: Judgment Day" (1991) кинонд тоглохдоо 60 гаруй настай болж хувирсан байна. Харин тэрээр хамгийн сүүлд "Terminator: Dark Fate" (2019) кинонд үнэхээр 64 нас хүрсэн байна. 

Linda Hamilton (Линда Хамилтон) - 64 нас

3 Орсон Уэллс (Orson Welles) - 1915-1985 он

"Citizen Kane" (1941) киноны гол дүрийг бүтээхдээ Орсон Уэллс дөнгөж 25 настай байсан юм. Тус бүтээл дээр Орсон 60 настай хүний дүрд хувирсан бол "F for Fake" (1975) хэмээх кинонд тоглохдоо үнэхээр 60 нас хүрсэн байжээ. 

Орсон Уэллс (Orson Welles) - 1915-1985 он

4 Мел Гибсон (Mel Gibson) - 65 нас

"Forever Young" (1992) хэмээх кинонд Мел Гибсон 35 настай байхдаа 60 гарсан хүний дүрд тоглосон юм. Хожим нь тэрээр 65 настайдаа "Force of Nature" (2020) кинонд тоглосон байна. 

Мел Гибсон (Mel Gibson) - 65 нас

5 Роберт Де Ниро (Robert De Niro) - 78 нас

"Америкт нэг удаа" ​​(1983) кинон дээр 40 настайдаа Роберт Де Ниро 70 гарсан хүний дүрийг бүтээжээ. Тэрээр саяхан 78 нас хүрсэн бөгөөд одоогийн төрхийг нь "Америкт нэг удаа" дээрх нас явсан төрхтэй нь харьцуулбал тун адилхан санагдана. 

Роберт Де Ниро (Robert De Niro) - 78 нас

6 Дик Ван Дайк (Dick Van Dyke) - 95 нас

Дик Ван Дайк "Mary Poppins" (1964) кинонд тоглохдоо 39 настай байсан бөгөөд 80 гарсан хөгшин хүний дүрийг бүтээжээ. Үүнтэй харьцаалбал тэрээр "Музейд өнгөрүүлсэн шөнө" (2014) кинон дээр бараг 90 нас хүрээд байхдаа тоглосон байна. 

Дик Ван Дайк (Dick Van Dyke) - 95 нас

7 Жеймс Вудс (James Woods) - 84 нас

"Америкт нэг удаа" (1984) кинон дээр Жеймс Вудс мөн 60 гарсан хөгшин хүний дүрийг бүтээжээ. Харин "White House Down" (2013) кинонд тоглохдоо тэрээр 76-тай байсан аж. 

Жеймс Вудс (James Woods) - 84 нас

8 Криспин Гловер (Crispin Glover) - 57 нас

"Ирээдүй рүү буцсан нь" (1985) кинонд 50 гарсан хүний дүрийг бүтээхдээ Криспин Гловер дөнгөж 21 настай байжээ. Харин тэрээр "Killer on Call" (2020) кинонд тоглохоо 57 настай байв. 

Криспин Гловер (Crispin Glover) - 57 нас

9 Кайл Маклаклан (Kyle McLachlan) - 62 нас

"Twin Peaks" (1990) цувралын эхний улирал дээр Кайл Маклаклан тоглохдоо 31 настай байсан юм. Харин тус цувралын 3-р улирал 2017 онд гарахад тэрээр 60 гарсан байв. 

Кайл Маклаклан (Kyle McLachlan) - 62 нас

10 Макс фон Сидов (Max von Sydow) - 1929-2020

"The Exorcist" (1973) кинонд 70 настай хүний дүрийг бүтээхдээ Макс фон Сидов 44 настай байжээ. Харин тэрээр "Terribly Loud and Extremely Close" (2011) кинонд тоглохдоо 80 нас хүрсэн байв. 

Макс фон Сидов (Max von Sydow) - 1929-2020

11 Дастин Хоффман (Dustin Hoffman) - 84 нас

"Little Big Man" (1970) кинон дээр 80-90 настай хүний дүрийг бүтээхдээ Дастин Хоффман 40 настай байжээ. Харин "The Girl in the Maze" (2019) кинон дээр тэрээр үнэхээр 80 настай хүрсэн хойноо тоглосон гэхээд хамаагүй залуу харагдаж байна. 

Дастин Хоффман (Dustin Hoffman) - 84 нас

12 Салли Филд (Sally Field) - 74 нас

"Forrest Gump" (1994) кинон дээр 70 настай хүний дүрийг бүтээхдээ Салли Филд  48-тай байсан аж. Харин тэрээр 74 настайдаа "Messages from another world" (2020) хэмээх кинонд тоглосон байна. 

Салли Филд (Sally Field) - 74 нас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()