25 жилийн турш үерийн усан доор байсан хот ямар харагддаг вэ?

Хүн төрөлхтөн эртнээс нааш байгалиас хараат бус болохын тулд чадах бүхнээ хийж ирсэн. Гэвч байгалийг захирах гэсэн оролдлогууд маш харамсалтайгаар дуусдаг олон тохиолдол бий. Үерт автсаны дараа 25 жилийн турш усан доор оршсон Аргентины нэгэн хотын түүх үүний нэг тод жишээ юм. 

25 жилийн турш үерийн усан доор байсан хот ямар харагддаг вэ?
Хаах
Сурталчилгаа

1 Хот бий болсон нь

Аргентины нутагт орших Лаго Эпекуен нуур нь давсжилтын түвшингээр Сөнөсөн тэнгисийн дараа ордог байна. Тодруулбал энэхүү нуурын усан дахь давсны агууламж нь далайгаас дор хаяж 10 дахин их байдаг аж. Эхэндээ нуурын хөвөөнд майхантай хонож буй аялагчдыг эс тооцвол эргэн тойронд ямар ч барилга байгууламж байдаггүй байжээ. Харин 1920 онд Буэнос-Айресаас 600 км-ийн зайд орших энэхүү нуурын зүүн эрэгт жуулчны жижиг хотхон болох Вилла Эпекуенийг босгожээ.

Хот бий болсон нь

2 Сувиллын төв

Давстай нуурыг төрөл бүрийн өвчинг илааршуулах увдистай гэдгийг мэдсэн хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс энэхүү жижиг хотхонд амрахаар хошуурч эхлэв. Нуурын ус нь сэтгэцийн хямрал, цус багадалт, арьсны өвчин, чихрийн шижин гэх мэт бараг бүх өвчнийг анагаадаг гэж хүмүүс дуулаад ирдэг байсан аж. Нэмж хэлэхэд, нутгийн иргэд ч мөн нуурын эрэг дээр амарч буй жуулчдаас багагүй мөнгө салгадаг байв. Энд амарч буй хүмүүсийг ая тухтай байхын тулд зочид буудал, бэлэг дурсгалын дэлгүүр, музей, кино театр, усан бассейн гэх мэт жуулчдад зориулсан 200 гаруй байгууламж баригдсан гэдэг. Аажимдаа энд ирэх хүмүүсийн хөдөлгөөн нэмэгдсэн тул төмөр зам хүртэл тавьжээ. 

Эпекуенд эхэндээ Латин Америкчууд л ирдэг байсан бол аажимдаа чинээлэг Европчууд ийшээ хошуурцгаах болов. 1970-аад оны үед тус амралтын газар хамгийн оргил хэмжээндээ хүрч хөгжсөн байжээ. Тус хотын байнгын хүн ам 5000 болж өссөн бөгөөд 250 зочид буудал, хувийн байшингууд нэг дор 7000 хүртэл жуулчин хүлээж авдаг байсан гэнэ. 

Сувиллын төв

3 Төгсгөлийн эхлэл

Мэдээж хэрэг ийм их хэмжээний жуулчин хүлээж авахын тулд цэвэр усны асуудлыг шийдэх хэрэгтэй болов. Үүний тулд засгийн газраас ойролцоох далангийн усны хэмжээг нэмэгдүүлэхээр шийджээ. Харамсалтай нь 80-аад онд тус нутагт хур тунадас эрс нэмэгдсэнээр далангийн ус халих болов. Эрх баригчид үүний эсрэг арга хэмжээ авахыг оролдсон боловч 1985 оны 11-р сарын 10-нд далан цоорсон байна.

Төгсгөлийн эхлэл

4 Үерийн дараах төрх

Үүний уршгаар хот аажмаар үерт автаж эхэлсэн байна. Цаг тутамд усны түвшин 1 см-ээр нэмэгдэж байсан учраас хүмүүс гэр орноо, хамаг эд хөрөнгөө орхин зугтахаас өөр аргагүй болжээ. Азаар нүүлгэн шилжүүлэх явцад нэг ч хүн бэртэж гэмтээгүй аж. 2 долоо хоногийн дараа хот 2 метрийн гүн усан доор оржээ. Ингээд зогссонгүй, 1993 он гэхэд усны түвшин 10 метрт хүрсэн байна. 

Үерийн дараах төрх

2000-аад онд тус нутагт ган болсны дараа усны түвшин аажмаар буурч эхлэв. Ийнхүү Эпекуений байшин барилгууд бүгд ил гарч ирснээр хүмүүс мартагдсан тус хот ямархуу төрхтэй байсныг харсан байна.

Эпекуенийг одоо хот биш, тосгон гэж үзэх болжээ. Давстай ус хотын бүх байшин барилга, мод ургамлыг хэр их гэмтээснийг доорх зургуудаас харж болно. 

Ойрын хэдэн жилдээ энд дахин хүн амьдрах боломжгүй хэвээр байх болно. Хөрсийг давс ихтэй ус олон жилийн турш дэвтээснээс болоод ямар ч ургамал ургахааргүй болжээ. Мөн хуучин барилгуудыг нураах юмуу сэргээн засварлана гэвэл асар их хэмжээний хөрөнгө шаардагдах юм. 

Гэхдээ Эпекуен тосгон дахин жуулчдыг татаж эхэлсэн байна. Энд ирсэн хүмүүс зөгнөлт зохиол дээр гардаг шиг барилгууд дээр зураг даруулж, бичлэг хийлгэх дуртай гэнэ. 

Тус хотод өмнө нь амьдарч байсан 80 настай Пабло Новак хэмээх эр 2009 онд хуучин байшиндаа эргэж ирэн амьдрах болжээ. Хамаатан садан нь түүний энэ шийдвэрийг эхлээд шүүмжилж байсан ч сүүлд нь чадах бүхнээрээ тусалсан гэнэ. 

Новак тус тосгоны цорын ганц оршин суугч болсон бөгөөд өдгөө ирсэн жуулчдад хөтөч хийдэг болжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()