Охидын дотуур хувцас хулгайлдгаараа зартай Япон гаж донтныг баривчилжээ

Хэдий япончууд эмх журам, ёс зүйг эрхэмлэдэг ард түмэн ч сайныг дагаад саар гэгчээр бэлгийн гаж донтой хүмүүс эмэгтэйчүүдэд халдах явдал олоноор гардаг юм. Токио хотын цагдаагийн газраас мэдээлснээр 2020 онд энэ төрлийн 900 тохиолдол бүртгэгдсэн байна. Тэгвэл саяхан цагдаа нарын хүртэл гайхшралыг төрүүлсэн нэг хэрэг гарсан байна. Бэппү хэмээх хотод нэгэн "гаж донтон" 730 ширхэг эмэгтэй хүний дотуур хувцас хулгайлсан нь илэрсэн аж. 

Охидын дотуур хувцас хулгайлдгаараа зартай Япон гаж донтныг баривчилжээ
10% ОНОО АВ!
Хаах
Сурталчилгаа

2021 оны 8-р сард Ойта мужийн Бэппү хотод оршин суудаг  21 настай оюутан бүсгүй цагдаад дуудлага өгчээ. Тэрээр өөртөө үйлчлэх угаалгын газраар үйлчлүүлж байгаад 6 хос дотуур хувцсаа хулгайд алдсан аж.

Хохирогч хэрэгтэнг хэн болохыг нь мэдэж байсан бөгөөд тэр нь нутгийн оршин суугч, 56 настай Тэцүо Үрата гэгч байжээ.

Ийнхүү цагдаа нар Үратагийн гэрт нэгжлэг хийх зөвшөөрөл аваад тэнд очсон байна. Тэгтэл түүний ганц өрөө бүхий орон сууц нь эмэгтэйчүүдийн дотуур хувцсаар дүүрэн байсныг цагдаа нар хараад мэл гайхаж хоцорчээ. Дотуур өмд, хөхний даруулгаас эхлээд бүтэн биеийн бариу хувцас, унтлагын хувцас гээд нийт 730 ширхэг дотуур хувцас түүний гэрээс илэрсэн аж. 

Хулгайлагдсан зүйлсийг бүрэн бүртгэж авахын тулд хотын цагдаа нар сургуулийн заалыг ашиглахаас өөр аргагүй болжээ. Нотлох баримт хангалттай байсан тул Тэцүо Үрата өөрийн онцгой "хэрэгцээгээ" хангахын тулд хотын угаалгын газруудаас хулгай хийдэг гэдгээ хүлээжээ.

Бэппү хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч гаж донтонг баривчилсан талаар дараах байдлаар тайлбар хийжээ:

"Энэ бол онц ноцтой хэрэг. Цагдаагийн байгууллагад ажиллах хугацаандаа нэг хүн ийм их дотуур хувцас хулгайлж байсныг би санахгүй байна. Би өмнө нь янз янзын юм үзсэн ч үүн шигийг зүүдэлж ч явсангүй."

Сэжигтэн гэм буруугаа хүлээсэн гэж байгаа ч ийм олон хохирогчтой хэрэг учраас шүүх хурлаар орох нь гарцаагүй юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()