Ким Кардашьяны хамгийн их шуугиан тарьж байсан халуухан хувцаслалтууд

2021-09-12, 12:56
68,260

Үргэлж олны анхаарлыг өөртөө татах зүйлс хийж байдаг алдартнуудын тэргүүн эгнээнд реалити шоуны од Ким Кардашьян бичигдэнэ. Түүний хувьд шуугиан тарих хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй арга нь халуухан бие галбирыг нь тодотгосон хувцаслалтууд билээ. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс хамгийн анхаарал татсаныг нь хүргэхээр бэлтгэлээ. 

Ким Кардашьяны хамгийн их шуугиан тарьж байсан халуухан хувцаслалтууд
10% ОНОО АВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цагаан даашинз

Ким нэгэн загварын шоуны үеэр бэлхүүс хүрсэн ухлаадас бүхий энгэртэй цасан цагаан даашинз өмсөж ирсэн юм. Тэрээр уг шоуны үеэр шинэ загварын төслөө зарласнаас харвал энэ нь Кимийн ердөө л "ажил хэрэгч" хувцас бололтой. 

Цагаан даашинз

2 Геометрийн оруулгатай хар даашинз

Versace-ийн сонгодог даашинзыг Ким өмсөж, Нью-Йоркийн загварын долоо хоногийн гала тоглолтонд оролцсон юм. 

Геометрийн оруулгатай хар даашинз

3 Арьсан даашинз

Ким үргэлж шинэ хувцасныхаа зургийг цахим орчинд байрлуулдаг. Тэгвэл энэхүү цэвэр арьсан даашинз нь үнэхээр олны анхаарлыг татаж чаджээ. 

Арьсан даашинз

4 Бэлхүүсэвч

Luis De Javier хэмээх бэлхүүсэвчийн брэнд бүтээгдэхүүнээ Кардашьянаар сурталчлуулсан нь жинхэнэ нүдээ олсон хэрэг болов. 

Бэлхүүсэвч

5 "Нойтон" даашинз

Алдартнуудын "цуглуулга" болдог MET Gala-д хамгийн анхаарал татсан даашинз нь үнэхээр Ким Кардашьяных байсан юм. 

"Нойтон" даашинз

6 "Нүцгэн" даашинз

Тэрээр нэгэн үдэшлэг дээр ийм даашинзтай ирсэн байна. Зарим хүмүүс үүнийг нь нэвт харагддаг дотуур хувцас хэмээн нэрлэсэн аж. 

"Нүцгэн" даашинз

7 Хүрмэн даашинз

Ким энгийн хүрмийг даашинз болгож хувиргасан нь үнэхээр дэгжин байсныг дурдах хэрэгтэй.

Хүрмэн даашинз

8 Унадаг дугуйн шорт

Сүүлийн үед бүсгүйчүүд унадаг дугуйны бариу шортыг бүхий л арга хэмжээн дээр өмсөх тренд дэлгэрээд байгаа. Энэ нь мэдээж Кимийн эхлүүлсэн зүйл юм. 

Унадаг дугуйн шорт

9 Хүрэмтэй өмд

Ким эрэгтэй хослолын зөвхөн хүрэм болон өмдийг нүцгэн биен дээрээ өмссөн нь яг л даашинз шиг харагдаж байгаа биз. 

Хүрэмтэй өмд

10 Биеийн өнгөтэй бариу даашинз

Энэ даашинз түүнийг үнэхээр халуухан харагдуулж байгаа биз. 

Биеийн өнгөтэй бариу даашинз

11 Цэнхэр өнгөтэй бариу даашинз

Met Gala 2019-ийн дараах үдэшлэгт тэрээр энэхүү номин цэнхэр бариу даашинзаар гоёсон юм. Хүмүүс Кимийн ямар нарийн бэлхүүстэй болохыг хараад хавиргаа авахуулсан гэж хүртэл сэжиглэж байжээ.

Цэнхэр өнгөтэй бариу даашинз

12 Мөнгөлөг даашинз

Versace-ийн загварын шоунд хуучин нөхрийн хамт оролцохдоо Ким ийм даашинз өмсөж иржээ. 

Мөнгөлөг даашинз

13 Бикини даашинз

Амралтаар явж байхдаа Ким бикини болон даашинзны хослол болсон өмсгөлөөр гоёжээ. 

Бикини даашинз

14 Нэхмэл даашинз

Дандаа үнэтэй брэндээр биш энгийн нэхмэл хувцсаар ч гэсэн Ким гоёж чаддаг аж. 

Нэхмэл даашинз

15 Нэвт харагддаг даашинз

Ким Кардашиан гэртээ байхдаа ч хүссэнээрээ гоёж чаддаг гэдгийг эндээс харж болно. 

Нэвт харагддаг даашинз

16 90-ээд оны даашинз

Ким Кардашьян “Beauty awards” хэмээх шагнал гардуулах ёслолд 1998 оны Терри Муглерийн даашинзийг өмсөж ирсэн нь олон хүмүүсийн анхаарлыг татсан юм. 

90-ээд оны даашинз

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()