Паралимпын гүйлтийн тэмцээнд хараагүй тамирчид хэрхэн оролцдог вэ?

Хэрвээ та Паралимпын наадам үзсэн бол зарим гүйлтийн тамирчид хосоороо гүйж байгааг анзаарсан байх. Энэ нь хараагүй тамирчид хөтөчийн хамт гүйж байгаа хэрэг юм. Ингээд паралимпын тамирчны хичээл зүтгэл, хөтөчийнх нь ач тусын талаар сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Паралимпын гүйлтийн тэмцээнд хараагүй тамирчид хэрхэн оролцдог вэ?
10% ОНОО АВ!
Хаах
Сурталчилгаа

Хөтөч, гүйгч хоёрын хамтын ажиллагаа хэрхэн явагддаг нь их энгийн. Тэд хамтдаа гараанаас гарах бөгөөд хуруугаа холбож уясан богинохон уяаны тусламжтай хөтөч тамирчинг бариа руу чиглүүлж гүйнэ. 

Гэхдээ хараагүй тамирчин бүр хөтөчтэй гүйхгүй. Пара хөнгөн атлетикийн Т11 ангилалын тамирчдад л ийм эрх олддог бөгөөд үүний нэгэн жишээ бол дэлхийн шилдэгт тооцогддог Дэвид Браун (David Brown) юм.

Дэвид Браун

Тэрээр Паралимпийн 100 м-ийн хошой аварга бөгөөд гүйлтийн төрөлдөө 100 болон 200 м-ийн дэлхийн рекордыг эзэмшдэг байна. 

Түүнийг Токиогийн Олимпод хөтөлсөн гүйгч Мори Стюарт ажлынхаа талаар "Тамирчин болон хөтөч 2 яг нэг шугамд нэг хүн шиг гүйх ёстой. Заримдаа тамирчин нь хөтчөөсөө түрүүлж гүйдэг ч энэ нь байх асуудал. Учир нь тэд уралдаж байгаа шүү дээ. Хамгийн гол нь тамирчнаа чирэхгүй байх ёстой" хэмээн ярьсан байна. 

Мөн хөтөч гүйх явцдаа тамирчиндаа хэдэн метр туулаад байгааг нь хашхиран хэлж өгснөөр тамирчин бариа дөхөж буй эсэх, хүчээ яаж хуваарилах зэргээ мэддэг байна.

Мэдээж хэрэг Паралимпын хэмжээний тамирчинтай нэг түвшинд гүйдэг хөтөч байх нь маш хэцүү. Мөн цаг тухай бүрт тамирчиндаа саад бололгүй эргэн тойрныг нь тайлбарлаж өгнө гэдэг тийм ч амар биш. 

Хөтөчийг хэрхэн олдог вэ?

Пара гүйлтийн хөтөч болох хүнийг олох нь нэлээн төвөгтэй ажил байдаг. Тэвчээртэй, урам зоригтой, нийтэч зантай байх нь гол шалгуур болдгийн зэрэгцээ мэдээж хэрэг тамирчнаасаа дутахгүй хурдан, ур чадвартай байх хэрэгтэй. Ихэнх пара тамирчид өөрийн хөтөчөө бусдын санал болголт, дасгалжуулагч, танилаараа дамжуулан олдог аж.

Хөтөчийг хэрхэн олдог вэ?

Хөтөч нар энэрэнгүй чанар, тэсвэр тэвчээрээ үнэлүүлж тамирчинтайгаа хамт паралимпын медаль хүртэнэ.

Ганцхан гүйлт гэлтгүй паратриатлон, уртын харайлт, гурвын харайлт зэрэг дээр хөтөч хэрэгтэй байдаг. Мөн дугуйн уралдаан дээр хөтөч нь урд суугаад дугуйг залдаг бол ард суусан хараагүй тамирчин жийдэг аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()