"Кпоп"-ын хамгийн сайхан биетэй охидыг оддын дундах санал асуулгаар тодруулжээ

2021-09-11, 16:22
7,491

Саяхан Солонгосын Ilgan Sports сэтгүүл кпоп-ын айдолуудын дунд жил бүр явуулдаг уламжлалт судалгаагаа хийжээ. Тэрхүү судалгаанд 24 хамтлагийн 116 айдол оролцож, санал асуулга бөглөсөн байна. Сонирхолтой нь тэдэнд тавьсан асуултууд дунд "Таны бодлоор хамгийн халуухан бие галбиртай эмэгтэй айдол хэн бэ?" гэсэн асуулт байв. Ингээд "мэргэжил нэгтэн"-үүдээсээ хамгийн олон санал авсан охидыг танилцуулж байна.

"Кпоп"-ын хамгийн сайхан биетэй охидыг оддын дундах санал асуулгаар тодруулжээ
10% ОНОО АВ!
Хаах
Сурталчилгаа

6 Red Velvet хамтлагийн Seulgi, TWICE хамтлагийн Момо

"SM Entertainment"-д харъяалагддаг Red Velvet хамтлагийн гишүүн Seulgi болон TWICE хамтлагийн Момо нар тус бүр 3 оноотойгоор 6-р байрыг хуваасан байна.

Нарийхан бэлхүүс, чанга хэвлийтэй Seulgi-г бие галбираа ингэж хөгжүүлснийг нь магтах хүмүүс олон байдаг. Тэрээр пилатес фитнессээр хичээллэж, бүжгийн бэлтгэл хийн биедээ анхаардаг байна. Мөн энтертайментдаа бэлтгэгдэж байхдаа маш хатуу хоолны дэглэм барьдаг байсан ч одоо больсон болохоо өмнө нь дурсаж байв.

Red Velvet хамтлагийн Seulgi, TWICE хамтлагийн Момо

Гишүүн бүр нь сайхан биетэй гэгддэг TWICE хамтлагийн Момо мөн адил 6-рт бичигдсэн байна. Хэвлий болон гуяны булчингаараа хүмүүсийн нүдийг баясгадаг тэрээр байнгын бүжгийн бэлтгэлээс гадна өдөрт 3 давтамжтайгаар 50 удаа планкын дасгал хийдэг гэнэ.

5 ITZY хамтлагийн Yuna

Хамтлагийнхаа хамгийн залуу гишүүн нь болох Юна дөрвөн оноотойгоор 5-д бичигджээ. 170 см өндөр тэрээр хамтлагийн гишүүдээсээ шууд ялгарч харагддагийн зэрэгцээ хамгийн хөөрхөн нь гэдэг дээр хүмүүс санал нийлдэг.

ITZY хамтлагийн Yuna

4 Сунми ба Weki Meki хамтлагийн Дуён

Wonder Girls хамтлагийн гишүүн байснаар нь бидний мэдэх Сунми болон Weki Meki-ийн Дуён (Doyeon) мөн адил ижил оноотойгоор тэнцсэн байна.

Тачаангуй бүжиг, гоцлон дуулах чадвараараа ялгардаг Сунмигийн хувьд Хойд Америкт аялан тоглолт хийхийн өмнө жин нэмсэн нь түүнд гайхалтай зохицож, галбирыг нь улам тодотгохын зэрэгцээ тайзан дээр илүү хүчирхэг харагдуулдаг болсныг шүтэн бишрэгчид хуваалцжээ.

Сунми ба Weki Meki хамтлагийн Дуён

Харин Дуёний төгс гэмээр биеийн харьцааг хүмүүс биширдэг тул энэ жагсаалтад орохгүй байхын аргагүй. Айдолуудын дунд ховорхон харагдах урт хөл, мөн нарийн бэлхүүстэй түүнийг загвар өмсөгчтэй андуурах нь энүүхэнд. 

3 Хёна (Hyuna)

Wonder Girls, 4Minute хамтлагуудаас гараагаа эхэлж, өдгөө соло уран бүтээлч болсон Хёна 8 оноотойгоор гуравдугаарт бичигджээ.

Тэрээр кпоп ертөнцийн хамгийн халуухан бүсгүйчүүдийн нэг болохыг "Roll Deep", "Red" дуунуудын клипээс нь харж болно. Түүний сайхан галбирын нууц нь зөвхөн бүжгийн бэлтгэлийн ач гэнэ. Мөн тэрээр хооллолтондоо анхаарч, гурил орсон бүтээгдэхүүнээс татналздаг аж.

Хёна (Hyuna)

2 (G)I-DLE хамтлагийн Сүжин (Soojin)

Хамтлагаасаа гарсан болохоо ердөө сарын өмнө зарласан Сүжин 12 оноотойгоор хоёрдугаарт оржээ.

Ази бүсгүйчүүдэд ховорхон заяадаг нарийн бэлхүүс, өргөн тааз нь түүнийг бишрэх гол шалтгаан болдог. Мөн түүнийг төгс 8:1 биеийн харьцаатай буюу толгойн хэмжээ нь биеийнхээ 8 хуваасантай яг тэнцүү гэж ярьдаг байна. 

(G)I-DLE хамтлагийн Сүжин (Soojin)

1 AOA хамтлагийн Солхён (Seolhyun)

Олон жилийн турш халуухан бие галбираараа гайхагдаж буй Солхён 14 оноотойгоор жагсаалтыг тэргүүлсэнд гайхах хүн үгүй биз. Сонирхолтой нь түүнийг дэглэм барьдаггүй, дуртайгаа иддэг гэлцдэг ч дасгал хөдөлгөөн түүнийг нь нөхдөг бололтой. Мөн Солхён өөрийн биеийн байрлалдаа онцгой анхаарч, ямар ч үед нуруугаа цэхлэн зогсдог байна. 

AOA хамтлагийн Солхён (Seolhyun)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()