20 жилийн өмнө болсон аймшигт явдлыг гэрчлэх зүрх зүсэм гэрэл зургууд

2021-09-12, 15:53
6,226

Дэлхийн нэн орчин үеийн түүхийг 9-р сарын 11-ний халдлагаас өмнөх болон дараах гэж хоёр хувааж болдог. Үнэхээр хүн төрөлхтний амьдрал, нийгмийн хандлагыг шууд болон шууд бусаар өөрчилсөн томоохон үйл явдал бол одоогоос яг 20 жилийн тэртээ исламын хэт үзэлт "Аль-Кайда" бүлгэм АНУ-ын эсрэг үйлдсэн аймшигт халдлага байлаа. Үзэн ядалт бол энх тайванд учирч болох хамгийн том аюул гэдгийг 9-р сарын 11-ний үйл явдлын дараах бодит дүр зургууд батална.

20 жилийн өмнө болсон аймшигт явдлыг гэрчлэх зүрх зүсэм гэрэл зургууд
10% ОНОО АВ!
Хаах
Сурталчилгаа

2001 оны 9-р сарын 11-ний өглөө Америкийн тэнгэрт нисч байсан зорчигч тээврийн 4 онгоцыг "Аль-Кайда" бүлэглэлийн террористууд барьцаалав. Ийнхүү эхний онгоц Нью-Йоркийн Дэлхийн худалдааны төвийн хойд цамхагийг, үүнээс 17 минутын дараа хоёр дахь онгоц өмнөд цамхагийг мөргөн сүйрсэн бол өөр нэгэн онгоц Америкийн батлан хамгаалахын төв Пентагоныг мөргөв. Харин сүүлчийн онгоц Вашингтон дахь Цагаан ордныг чиглэн нисч байгаад жолоодлогоо алдаж, тариалангийн талбайд унан сүйрсэн юм.

Урьд хожид байгаагүй энэхүү аймшигт цуврал халдлагын үр дүнд 2996 хүн амиа алдаж, дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэж, хүн төрөлхтний үзэл бодол, шашин шүтлэгийн хуваагдал дээд цэгтээ хүрч, 20 дахь жилдээ үргэлжилж буй Ойрхи Дорнодын дайн албан ёсоор эхэлсэн билээ.

Тэр үед доод Манхэттэнд байсан иргэд ихэр цамхагаас суунаглах их утааг харж байгаа нь

Тэр үед доод Манхэттэнд байсан иргэд ихэр цамхагаас суунаглах их утааг харж байгаа нь

Нью-Йоркийн Манхэттэн дүүрэг бүхэлдээ утаанд автав

Нью-Йоркийн Манхэттэн дүүрэг бүхэлдээ утаанд автав

Өмнөд цамхаг нуран унасны дараа зугтаж буй иргэд

Өмнөд цамхаг нуран унасны дараа зугтаж буй иргэд

Ойролцоох гудамжуудыг бүрхсэн утаа униар, тоос шорооноос нүүрээ халхлан алхах иргэд

Ойролцоох гудамжуудыг бүрхсэн утаа униар, тоос шорооноос нүүрээ халхлан алхах иргэд

Цагаан ордны хэрэг эрхлэх газрын дарга Эндрю Кард тэр үед Флоридагийн бага сургуульд зочилж байсан Ерөнхийлөгч Жорж Буш-т нөхцөл байдлыг мэдээлж байна

"Америк халдлагад өртлөө" хэмээн тэрээр шивнэсэн аж.

Цагаан ордны хэрэг эрхлэх газрын дарга Эндрю Кард тэр үед Флоридагийн бага сургуульд зочилж байсан Ерөнхийлөгч Жорж Буш-т нөхцөл байдлыг мэдээлж байна

Амь тэмцсэн мөчид үсрэхээс өөр сонголтгүй болсон хүн

Амь тэмцсэн мөчид үсрэхээс өөр сонголтгүй болсон хүн

Шатаж буй цамхгийн дээд давхруудаас нийт 200 гаруй хүн үсэрч, амиа алдсан гэх тооцоо бий

Шатаж буй цамхгийн дээд давхруудаас нийт 200 гаруй хүн үсэрч, амиа алдсан гэх тооцоо бий

Нуран унаж буй ихэр цамхгийг хагас км-ийн алсаас ажиглаж буй эмэгтэйчүүд

Нуран унаж буй ихэр цамхгийг хагас км-ийн алсаас ажиглаж буй эмэгтэйчүүд

Нью-Йоркийн гал командын ахлагч Михал Жаж цамхаг нурах үед хэлтэрхийд цохиулан амиа алдсан юм

Нью-Йоркийн гал командын ахлагч Михал Жаж цамхаг нурах үед хэлтэрхийд цохиулан амиа алдсан юм

Гамшгийн бүсээс зугтаж буй явган зорчигчид

Гамшгийн бүсээс зугтаж буй явган зорчигчид

Нью-Йоркийн Брүүклин гүүрэн дээрх нөхцөл байдал

Нью-Йоркийн Брүүклин гүүрэн дээрх нөхцөл байдал

Дэлбэрэлт, нуралтаас үүдсэн хорт утаа, тоос шорооноос болж олон хүмүүс хэдий амьд үлдсэн ч амьсгалын замын өвчин, уушигны хорт хавдраар шаналсаар байна

Дэлбэрэлт, нуралтаас үүдсэн хорт утаа, тоос шорооноос болж олон хүмүүс хэдий амьд үлдсэн ч амьсгалын замын өвчин, уушигны хорт хавдраар шаналсаар байна

Амь тэмцэн хашхирах гал сөнөөгч

Амь тэмцэн хашхирах гал сөнөөгч

Халдлагаас зугтаж, Нью-Йоркийн нэгэн оффист хоргодож буй эмэгтэй

Халдлагаас зугтаж, Нью-Йоркийн нэгэн оффист хоргодож буй эмэгтэй

9-р сарын 11-нд нийт 343 гал сөнөөгч амиа алдсан юм

9-р сарын 11-нд нийт 343 гал сөнөөгч амиа алдсан юм

Цагдаагийн албан хаагч Ричард Адамиак ойролцоох хоолны газарт хоргодож байгаа нь

Цагдаагийн албан хаагч Ричард Адамиак ойролцоох хоолны газарт хоргодож байгаа нь

Фултон гудамжинд халдлагын дараа

Фултон гудамжинд халдлагын дараа

Ерөнхийлөгч Жорж Буш өөрийн биеэр гамшгийн бүст очиж, аврах багийнханд үг хэлж байгаа нь

Ерөнхийлөгч Жорж Буш өөрийн биеэр гамшгийн бүст очиж, аврах багийнханд үг хэлж байгаа нь

Ихэр цамхагаас босоо үлдсэн зүйлс гэвэл ердөө энэ

Ихэр цамхагаас босоо үлдсэн зүйлс гэвэл ердөө энэ

9-р сарын 15-ны өглөө Манхэттэний тэнгэр дэх утаа униар арилаагүй байгаа нь

9-р сарын 15-ны өглөө Манхэттэний тэнгэр дэх утаа униар арилаагүй байгаа нь

Ихэр цамхаг байсан газарт гал сөнөөгчид АНУ-ын төрийн далбааг мандуулж байна

Ихэр цамхаг байсан газарт гал сөнөөгчид АНУ-ын төрийн далбааг мандуулж байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()