Хуучин тагнуулч байсан эр Энэтхэгийн далай дахь АНУ-ын цэргийн нууц баазын амьдралыг дэлгэжээ

АНУ-ын тагнуулын ажилтан асан, P-3 Orion эргүүлийн онгоцны нисгэгч Билл Престон 1970-аад онд Энэтхэгийн далай дахь АНУ-ын цэргийн нууц бааз байрладаг Диего Гарсиа арал дээр хоёр удаа зочилсон тухайгаа дурсчээ. Байршлыг нь олохын тулд нарны байрлалыг тооцоолох хэрэгтэй байдаг тэрхүү арал дээрх амьдрал саран дээр байхтай ижил байсан тухай Билл Престон онцолсон байна.

Хуучин тагнуулч байсан эр Энэтхэгийн далай дахь АНУ-ын цэргийн нууц баазын амьдралыг дэлгэжээ
10% ОНОО АВ!
Хаах
Сурталчилгаа

АНУ-ын Тэнгисийн цэргийн тагнуулын ажилтан асан Билл Престон 1976 онд Диего Гарсиа дахь оффис дээрээ.

Тэрээр "P-3 Орион" эргүүлийн онгоцны нисгэгч байсан бөгөөд 1976 онд нисгэгчийн бүхээгнээс Диего Гарсиагийн онгоцны буудлын доорх зургийг авчээ.

Билл арал руу хүрэхийн тулд секстант (нар, сар, од эрхсийн байршлыг ашиглан газрын байршлыг тодорхойлох хэрэгсэл) ашигласан байна.

"Даалгавар болгонд бид Окинава арлаас Алс Дорнод дахь бусад баазууд руу богино нислэг үйлддэг байсан. Тэнгисийн цэргийн залуу нисгэгчийн хувьд би анх 1976 онд Диего Гарсиа руу зургаан долоо хоногийн турш тагнуулын ажиллагааны зааварлагчаар илгээгдсэн." гэж Престон дурсжээ.

Филиппинээс Диего Гарсиа хүрнэ гэдэг одоогийн стандартаар ч гэсэн маш урт нислэг байсан бөгөөд тус арлын нууцлалыг хадгалахын тулд элдэв боловсронгүй техник бус эртний далайчдын хэрэглэдэг байсан чиглүүлэх систем секстант ашигладаг байв.

Диего Гарсиа үнэхээр үзэсгэлэнтэй арал бөгөөд нийт 3000 гаруй хүн амтай байжээ. Сонирхолтой нь тэнд нэг ч эмэгтэй хүн байхгүй, оршин суугчид нь бүгд эрэгтэй аж. 

Тус арал нь үнэхээр үзэсгэлэнтэй ч дэндүү тусгаарлагдмал учраас яг л харь гараг дээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг байсан хэмээн тэрээр дурссан байна.

Арал дээрх нууц цэргийн бааз. 

Тус арлын далайн эрэг дээрх элсэн дээр унтахгүй байхыг хүмүүст анхааруулдаг байжээ. 

Учир нь тэнд биеийн өргөн нь 1 м хүртэл томордог хавчнууд үүрээ засдаг аж. 

Диего Гарсиад байрлах хугацаандаа Билл болон түүний хамтрагчид "зуслангийн байрыг санагдуулам фанеран байшинд" амьдардаг байжээ. Билл тэднийг "овоохой" гэж нэрлэсэн байна. 

Билл "овоохой"-доо байгаа нь, 1977 он. 

Гэхдээ цэргүүдийг амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд маш сайн хангагдсан байсан учраас тус бааз нь "Хавайн далайн эргийн амралтын газар шиг хөгжилтэй" байсан гэжээ. 

Биллийн онгоцны хөдөлгүүрийг сольж байгаа нь, 1976 он

Онгоцны буудлын удирдах цамхаг.

Биллийн "овоохой". Нэг байшинд 4 цэрэг амьдрах бөгөөд хэдий усны хангамж байхгүй ч цахилгаантай байсан аж.

Диего Гарсиа дахь офицеруудын клуб.

Биллийн дарсан зургуудаас харвал тус бааз нь арлын төв хэсэгт урт зурвас бүхийн нисэх онгоцны буудалтай бөгөөд тэр нь бүх төрлийн нисэх онгоц хүлээн авах чадалтай байжээ. 

Цэргүүдийн амьдрах хэсэг, хоолны газар нь арлын баруун хойд үзүүрт, "хотын төв" гэж нэрлэдэг хэсэгт байрладаг байв.

Доорх зураг дээр арлын зүүн талд орхигдсон тариалангийн талбай харагдаж байна. 1976 он

Цэргүүдийн хүнсэнд олон төрлийн Америк бүтээгдэхүүн хэрэглэдэг байжээ. Мөн "хотын төв" болон нисэх онгоцны буудлын хооронд боловсон хүчнийг тээвэрлэх зориулалттай Америкаас ирсэн шар сургуулийн автобуснууд ашигладаг байв. Арлын хангамжийг зөвхөн усан онгоцоор зөөнө. Үүний ачаар бүхий л энгийн хэрэглээний бүтээгдэхүүн хангалттай их байсан ч зургийн хальс гэх мэт "тансаг эд зүйлс" хомс байсан гэнэ. Баазаас гадна арал дээр АНУ-ын цэрэг ирэхээс өмнө амьдарч байсан хүмүүсийн хаягдсан барилгууд л үлдсэн байв.

Диего Гарсиа арлыг багтаасан Чагосын бүлэг арлуудыг Британичууд 1965 онд Маврики улсаас 3 сая фунт стерлингээр (Одоогийн ханшаар 59 сая фунт) худалдаж авсан аж. 

Их Британи Диего Гарсиаг худалдаж авсны дараа эндээс Зүүн Африк, Индонезийн хоорондох стратегийн байрлалыг хамгаалахад ашиглаж болно гэж үзсэн учраас дээр нь цэргийн бааз байгуулжээ. 

Гал команд

Британи АНУ-тай гэрээ байгуулж, Диего Гарсиа арлыг Хүйтэн дайны оргил үед Америкт 50 жилийн хугацаатай цэргийн зориулалтаар түрээслүүлжээ. 2016 онд энэ гэрээг дахин 20 жилээр сунгасан байна. 

Өдгөө 70 настай Биллээс "Диего Гарсиад зургаан долоо хоног байхад юу хамгийн хэцүү байсан бэ" гэж асуухад Калифорнид үлдсэн эхнэр, найз нөхдөөсөө хол байх нь түүнд үнэхээр хэцүү байсан гэж хариулжээ. 

Диего Гарсиа "хотын төв", 1976 он.

Гэхдээ Билл орчин үеийн ертөнцөөс хол тусгаарлагдсан газар амьдрах нь үнэхээр таалагдсан гэж ярьсан байна. Тэрээр мөн зураг авах хоббитой нэгэн учраас өдөр бүр сонирхол татам зүйлсийг гэрэл зургийн хальсанд буулгах завшаан олдсонд баярлаж явдаг гэжээ. 

Билл 1976 онд Диего Гарсиад 6 долоо хоноод нутаг буцсан  байна.  Гэхдээ дараа жил нь тэрээр арал дээр дахин долоо хоногийн турш нисэх онгоцны баазын командлагчаар ажиллахаар буцаж ирсэн аж. Тэрээр энэ удаад бүр олон зураг авч үлдээжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()