Нас сүүдэр 90 гарсан ч ануухнаараа буй шилдэг жүжигчид

2021-09-15, 17:30
2,818

Олны танил хүмүүс нас барлаа гэх мэдээ ойр ойрхон гардгаас үзвэл тэд тийм ч удаан амьдардаггүй мэт сэтгэгдэл төрнө. Гэхдээ зарим одод үнэхээр атаархмаар урт удаан амьдралыг туулж, олон жил үзэгчдээ баясгасаар байдаг. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болгож нас сүүдэр нь 90 гарсан жүжигчдийн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Нас сүүдэр 90 гарсан ч ануухнаараа буй шилдэг жүжигчид

1 Анжела Лансбури (Angela Lansbury) - нас 95

2020 онд Анжела Лансбури жүжигчний карьераа эхлүүлсний 80 жилийн ой болсон юм. Тэрээр радио, кино, телевиз, тайз гээд байж болох бүхий л салбарт амжилт үзүүлсэн бөгөөд Оскар, Эмми, Алтан Бөмбөрцөг гээд том шагналуудыг бүгдийг нь мөн хүртэж байжээ.

Үүний дээр хамт ажилласан хүмүүс нь хэзээ ч Анжелагийн тухай муу зүйл ярьдаггүйгээс харвал тэрбээр жүжигчдийн дунд маш ховор тохиох хүн гэдэг нь ойлгомжтой. 

1925 онд Их Британид төрсөн тэрээр 1940 онд АНУ-д ирж тайзны урлагт анх хөл тавьж байжээ. Анжелагийн тоглосон анхны кино нь 1944 оны "Gaslight" бөгөөд хамгийн сүүлд 2018 онд "Mary Poppin Returns" болон "Buttons" зэрэг кинонуудад дүр бүтээсэн байна. Гэхдээ дэлхий даяар түүнийг "Murder", "She Wrote" хэмээн 90-ээд оны цувралаар нь сайн мэддэг юм. Харин тайзны урлагийн хувьд хамгийн сүүлд 2019 онд "The Importance of Being Earnest" хэмээх Бродвэйн жүжигт тоглосон бөгөөд одоо цар тахлаас болж шинэ төсөлд оролцож чадахгүй байгаа аж. 

Анжела Лансбури (Angela Lansbury) - нас 95

2 Жина Лоллобрижида (Gina Lollobrigida) - нас 94

Жина Лоллобрижида 50-иад оны үед "Fanfan Tulip" болон "Notre Dame Cathedral" зэрэг кинонуудаараа нэрд гарсан бөгөөд 70-аад он хүртэл Холливудын хамгийн алдартай жүжигчдийн нэг байсан юм. Нэгэн цагт түүнийг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй хэмээн өргөмжилж байсан удаатай. Харамсалтай нь 70-аад он гарсаар түүний нэр алдар нь мохож эхэлсний дээр Жина өөрөө кино урлагаас залхсан учраас төрөлх орон Италидаа эргэн иржээ. 

Тэр цагаас хойш Жина гэрэл зураг, уран баримал сонирхож эхэлсэн бөгөөд дээрх салбарууддаа нэрд гарсан уран бүтээлч болжээ. Түүний цуглуулгуудыг өдгөө дэлхийн томоохон музей, галерейнууд дэлгэдэг болсон гэнэ. 2018 онд тэрээр Холливудын Алдрын гудамжинд өөрийн гэсэн одтой болсон байна. 

Жина Лоллобрижида (Gina Lollobrigida) - нас 94

3 Жин Хакман (Gene Hackman) - нас 91

Хоёр удаагийн Оскарын шагналт Жин Хакман 50-иад оноос эхлээд кинонд тоглож эхэлсэн байна. Тэрээр олон тооны алдартай бүтээлүүдэд дүр бүтээж өөрийн төрхөө мөнхөлж чадсан юм. Харин 2004 онд "Welcome to Losinaya Bay" хэмээх кинонд тоглосныхоо дараа Жин зодог тайлж байгаагаа мэдэгдсэн юм. 

Жин Хакман (Gene Hackman) - нас 91

Жин 1999 оноос эхлээд зохиол бичиж эхэлсэн бөгөөд хэд хэдэн амжилттай роман хэвлүүлсэн аж. Харин 2016, 2017 онуудад тэрээр 2 баримтат кинонд дуу оруулснаас өөр дэлгэцийн шинэ бүтээл гаргаагүй байна. 

4 Мел Брүүкс (Mel Brooks) - нас 95

Бүх цаг үеийн шилдэг инээдмийн найруулагчдын нэг Мел Брүүкс 95 нас хүрсэн ч гэсэн уран бүтээл туурвисан хэвээр байгаа юм. Брүүкс ярилцлага өгөх дуртай бөгөөд урьсан ток шоу болгон дээр ирдэг байсан ч сүүлд цар тахлаас болоод завсарлага авсан байна. Сүүлийн жилүүдэд тэрээр хэд хэдэн хүүхэлдэйн кинонд дуу оруулсан бөгөөд энэ 11-р сард дурсамжийн номоо гаргахаар болжээ. 

Мел Брүүкс (Mel Brooks) - нас 95

Хамгийн сүүлд 95 настай Брүүкс "At Automat" хэмээх баримтат киноны дууг дуулсан байна. Тус кино 2021 оны 9-р сарын эхээр нээлтээ хийсэн аж. 

5 Жеймс Эрл Жонс (James Earl Jones) - нас 90

90 настай Эрл Жонс 50-иад оноос эхлээд өнөөг хүртэл үзэгчдийг баясгасан хэвээр байна. Тэрээр хамгийн сүүлд 2021 онд "Coming to America" киноны үргэлжлэлд Замунда хааны дүрийг бүтээсэн бөгөөд түүнээс өмнө 2019 онд "Lion King" киноны шинэ хувилбарт дахин Муфасагийн дүрд дуу оруулжээ. Эрл Жонс мөн тайзны урлагтай холбоотой хэвээр байгаа бөгөөд хамгийн сүүлд 2016 онд "The Gin Game" жүжигт тоглосон байна. 

Жеймс Эрл Жонс (James Earl Jones) - нас 90

6 Харри Белафонте (Harry Belafonte) - нас 94

Оскар, Грэмми, Эмми, Тони шагналыг хүртэж байсан цөөн жүжигчдийн нэг Харри Белафонте хамгийн сүүлд 2018 онд "The Black Klansman" кинонд туслах дүрд тогложээ. 

Харри Белафонте (Harry Belafonte) - нас 94

7 Сидней Пуатье (Sydney Poitier) - нас 94

1964 онд Lilies of the Field киногоороо Оскарын шилдэг гол дүрийн шагнал хүртсэн анхны хар арьст жүжигчин Сидней Пуатье 2001 онд кино карьераа дуусгасжээ. 

2014 онд тэрээр Анжелина Жолитой хамт Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр шилдэг найруулагчийн шагналыг гардуулсан юм. 2021 оны 9-р сард АНУ-ын Кино урлагийн ухааны академи Пуатьегийн нэрэмжит кино урлагийн музейн танхимыг байгуулсан байна. 

Сидней Пуатье (Sydney Poitier) - нас 94

8 Клинт Иствүүд (Clint Eastwood) - нас 91

Клинт Иствүүд домогт карьераа 1955 онд эхлүүлсэн бөгөөд 66 жилийн дараа ч гэсэн уран бүтээлээ туурвисан хэвээр байгаа аж. Энэ оны 9-р сарын 17-нд Клинт Иствүүдын найруулсан "Men's Tears" кино нээлтээ хийх билээ.

Клинт Иствүүд (Clint Eastwood) - нас 91

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()