Нарны аймгийн бусад гаригуудын өмнөд, хойд туйл ямар харагддаг вэ?

Дэлхийн өмнөд ба хойд туйл нь манай гарагийн хамгийн нууцлаг газрууд хэвээр байгаа билээ. Тэгвэл бусад гарагууд дээрх туйлууд ямар харагддаг бол гэж та бодож байсан уу? 

Нарны аймгийн бусад гаригуудын өмнөд, хойд туйл ямар харагддаг вэ?
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Буд

2012 оны 11 -р сарын 29 -ний өдөр НАСА-гийн "Messenger" хөлөг Буд гарагийн хойд туйлын зургийг авсан байна

Буд гарагийн эргэлтийн тэнхлэг нь бараг босоо тул нарны туяа 2 туйлд нь бараг хүрдэггүй аж. 

Буд

Энэ бол тус гарагийн хойд туйл юм. Зураг дээр байгаа тогоо нь тус туйлын голд байдаг. Өмнө нь хэлсэнчлэн нарны гэрэл энд бараг хүрдэггүй учраас тогооны ёроолд нь мөстэй байдаг гэнэ. 

"Messenger" хөлгийн илрүүлснээр тэрхүү тогооны гүнд 4 км зузаан, томоохон хотын дайтай мөсөн давхарга бий болжээ.

Харин Буд гарагийн өмнөд туйлын зургийг 1974 оны 9-р сарын 21 нд Америкийн Mariner 10 хөлгийн тусламжтай анх удаа дарсан байна. 

Будын гадаргаас 83,000 км-ийн зайгаас энэхүү гэрэл зургийг даржээ. 

2 Сугар

1990-1994 оны хооронд Сугар гарагийг тойрсон Magellan хөлөг тус гарагийн хоёр туйлын зургийг авч чаджээ. 

Тус хөлөг нь тусгай радар ашиглан Сугар гарагийн үүлэн доорх дүрсийг буулгасан аж.

Хойд туйлын төв хэсэгт Сугар гарагийн хамгийн өндөр уул Максвелл Монтес байдаг. Үүнээс гадна бусад олон уул, тогоо, толгод, халуун лаван голуудыг харж болно.

Сугар гараг нь хэмжээ, массын хувьд дэлхийтэй маш төстэй боловч дээр нь амьдрал орших боломжгүй юм. Нүүрстөрөгчийн давхар исэл агаар мандалд нь маш нягт агуулагддаг бөгөөд үүний нөлөөгөөр тус гарагийн агаарын хэм ихэвчлэн Цельсийн 425 хэмээс давдаг. Энэ нь тугалга хайлахад хангалттай халуун гэсэн үг юм.

Сугар

Харин өмнөд туйлынх нь зургийг өнөөг хүртэл авч чадаагүй байна. Туйлын дээр 70 км-ийн өндөрт 400 км/ц-ийн хурдтай эргэлддэг үүлэн давхраа байдаг бөгөөд түүнийг "нэвтэлж" харах боломж байхгүй байгаа юм. 

3 Ангараг

1998 оны 6-р сарын 4-нд Viking сансрын хөлгөөр авсан энэ зураг Ангараг гаригийн хойд туйл дахь Планум Борын талыг харуулжээ.

Планум Бор гэдэг латинаар "хойд зүгийн тал нутаг" гэсэн утгатай. 

Ангараг гарагийн хойд туйл нь мөсөн давхаргаар хучигдсан бөгөөд диаметр нь 100 орчим км орчим аж. Мөсөн бүрхүүлийн доор 1.2 сая шоо метр усны нөөц бий хэмээн эрдэмтэнд тооцоолжээ (энэ нь Францын нутаг дэвсгэртэй тэнцүү юм).

Ангараг гарагийн хойд туйлын зарим хэсэгт цасан нуранги үүсдэг гэдгээрээ онцлог. 2008 оны ажиглалтын явцад Хойд туйлын өндөрлөг хэсэгт дөрвөн удаа цасан нуралт үүссэн болохыг одон орончид тэмдэглэжээ.

Ангараг

Тус гарагийн өмнөд туй нь эрс тэрс уур амьсгалын төв юм. Ангарагийн өмнөд туйлын яг голын 150 км талбайд дулаан уур амьсгалтай бол түүнийг тойрсон талбайд нь мөсөн бүрхүүл тогтсон байдаг гэнэ. 

4 Бархасбадь

НАСА-гийн Juno сансрын хөлгийн дарсан энэ зураг Бархасбадийн хойд туйлын зурггийг авчээ. Бархасбадь гариг нь гадаад давхраадаа хийн буюу үүлэн бүслүүртэй. Тэрхүү үүлс нь тус гарагийн хойд туйл дээр бөөгнөрч улаан өнгийн хуй салхи хэлбэр үүсргэсэн байдаг юм. Энэхүү үүлэн хуй нь голчлон аммиакаас тогтсон байдаг гэнэ. 

Бархасбадь

Харин өмнөд туйл нь маш өөр төрхтэй. Өмнөд туйл нь мөн адил үүлэн хуй салхитай бөгөөд хойд туйлаас ялгаатай нь цэнхэр өнгөтэй байдаг аж. Эрдэмтэд энэ 2 туйл яагаад ийм өөр өнгөтэй байгаагийн учрыг өнөөг хүртэл олоогүй байгаа. 

 

5 Санчир

Санчир гарагийн хойд туйл нь 6 өнцөгт хэлбэртэй бөгөөд үүний учрыг тайлж чадаагүй байна. Энэ зургийг НАСА-ийн Cassini хөлөг даржээ. 

Санчир гаригийн гадаргууг анх 1980 онд Voyager сансрын хөлөг ажигласан байдаг. Бүр гайхмаар нь энэ 6 өнцөгт нь он цагийн эрхээр өөрчилсөн аж. Cassini сансрын хөлөг 2004 онд анхны зургуудаа илгээхэд зургаан өнцөгт хойд туйл нь нь цэнхэр өнгөтэй байв. Харин Voyager-ийн зургууд дээр хойд туйл алтан өнгөтэй байжээ. 

Эрдэмтэд энэ үзэгдлийн цаадах шалтгаан дээр санал нийлэхгүй байгаа ч өнгөний өөрчлөлт нь нарны гэрэлтэй холбоотой гэж олонх нь үздэг. 

Санчир

Өмнөд туйлыг нь 2006 онд Cassini хөлөг нарийвчлан судалж байжээ. Тус туйлын дээр байгаа том хуй нь халуун орны хуй салхитай төстэй. Энэхүү хуй салхи 4000 км-ийн хэмжээтэй гэнэ. 

6 Тэнгэрийн ван

Зүүн талд байгаа зурган дээрх Тэнгэрийн ван гаригийг энгийн нүдэнд харагдах байдлаар харуулсан бөгөөд баруун талд  байгаа нь хэт ягаан туяаны линзээр дарсан зураг нь юм. 1986 оны 1-р сард Voyager 2 сансрын хөлөг Өмнөд туйлынх нь зургийг авч чадсан байна. Зурэг дээр байгаа улбар шар хэсэг нь өмнөд туйл байрладаг бүс юм. Тэнгэрийн вангийн тэнхлэгийн хазайлт 97.77 градус байдаг тул маш удаан эргэдэг аж. Тиймээс тус гарагийн нэг өдөр нь дэлхийн 42 жилтэй тэнцдэг байна. 

Тэнгэрийн ван

7 Далай ван

Далай вангийн температурын эрс тэс байдал нь тус гарагийн гадаргуу дээр хөлдсөн метан хийг хайлуулж гадагшлуулах боломжийг олгодог. Зураг дээр харагдаж буй "тод цэг" нь өмнөд туйл юм.  Далай ван тэнхлэгийн хазайлт хийснээс болж жилийн сүүлийн улиралд (нэг улиралд дэлхийн 40 орчим жилтэй тэнцэнэ) өмнөд туйл дээр нарны туяа тусч ингэж гэрэлтдэг аж. Нарны туяа гарагийн гадаргуу дээр тусахгүй бол Өмнөд туйл харанхуйлж эсрэгээрээ хойд туйл гэрэлтдэг. 

Далай ван

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()