Алдартай "Meme" болсон киноны мөчүүд

Жүжигчид дүрээ сайн бүтээснийхээ төлөө Оскар, Алтан бөмбөрцөг гэх мэтийн нэр хүндтэй шагнал авдаг. Гэхдээ үзэгчдийн сэтгэлд жинхэнээсээ хоногшиж чадсан дүрүүд л Meme болж мөнхөрдөг билээ. Энэ үүднээс та бүхэнд Meme болж мөнхөрсөн киноны мөчүүдээс хүргэхээр бэлтгэлээ. 

Алдартай "Meme" болсон киноны мөчүүд
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 "Star Trek"

Патрик стюартын нүүрээ далдалж буй зураг тэнэг хүмүүсийг хараад өөрийн эрхгүй ингэмээр санагдах үед хэрэг болдог билээ. 

"Star Trek"

2 "The Avengers"

Роберт Даунигийн энэ зураг бас тэнэг хүмүүстэй санаа зөрөлдсөн үед юу мэдэрч байгаагаа харуулах боломжийг олгодог. 

"The Avengers"

3 "The Great Gatsby"

Леонардо Ди Каприо киноны нэг хэсэгт хундага өргөж байгаа нь бүх насны хүмүүст зориулсан баярын мэндчилгээний төгс зураг болжээ.

"The Great Gatsby"

4 "The Lord of the Rings: The Fellowship of the Ring"

Жүжигчин Шон Биний бүтээсэн Бороми хэмээх дүр гол баатруудад Мордор руу нэвтэрч чадахгүй хэмээн тайлбарлаж буй үзэгдлийн зураг цахим хэрэглэгчид бусдад хийж чадахгүй зүйлийг нь тайларлахдаа хэрэглэдэг meme болжээ. 

"The Lord of the Rings: The Fellowship of the Ring"

5 "Community"

Энэ бол "Community" цувралын гол дүрүүдийн нэг Испани хэлний багш Сенор Чанг шалан дээрээс маш жижигхэнээд бичсэн цаас олоод унших гэж оролдож байгаа үзэгдэл юм. Хүмүүс үүнийг жижиг хэмжээтэй зүйлийг дүрслэх шаардлагатай болсон үедээ ашигладаг болсон байна. 

"Community"

6 "The Walking Dead"

"The Walking Dead" цувралын гол дүр хүүтэйгээ ярьж байгаа үзэгдлийн зураг ямар нэг зүйлийг чухал гэдгийг ойлгуулах үүднээс хэрэглэгддэг болжээ. 

"The Walking Dead"

7 "Pulp Fiction"

Жон Траволта танихгүй газар ирээд будилж байгаа үзэгдлийн зураг төөрөлдсөн хүмүүс өөрсдийгөө илэрхийлэх төгс meme болсон байна. 

"Pulp Fiction"

8 "50 Shades of Gray"

Энэ үзэгдэл дээр киноны го дүрийн бүсгүй учирсан баян залуугийнхаа гаж донгийн тухай олж мэдэж байгаагаар гардаг. Цахим хэрэглэгчид харин үүнийг кинон дээрх шиг гаж нэгнийг элэглэхийн тулд хэрэглэдэг болжээ. 

"50 Shades of Gray"

9 "Kiss of the Vampire"

Николас Кейжийн энэ зураг энгийн юмуу ойлгомжтой зүйлийг гайхуулсан хүмүүсийг элэглэхийн тулд ашиглагддаг болоод удаж байгаа билээ. 

"Kiss of the Vampire"

10 "It's Always Sunny in Philadelphia"

Энэ зураг нь үнэхээр "гаж" онол дэвшүүлсэн хүмүүсийг илэрхийлэхэд төгс тохирдог юм.

"It's Always Sunny in Philadelphia"

11 "True Detective"

Мэттью МакКонахигийн тамхи татаж буй зураг үнэхээр гайхсан гэдгээ илэрхийлэх үед хэрэг болдог юм. 

"True Detective"

12 "Scary Movie 2"

Энэ бол чөтгөр шүгэлсэн охиныг зүгээр болгохоор ирсэн 2 номлогч түүнийг хараад ой нь гутаж буй хэсэг юм. Тиймээс энэ зургийг үнэхээр муухай зүйл хараад дургүй тань хүрч байгаа бол хэрэглэхэд тохиромжтой. 

"Scary Movie 2"

13 "The Incredible Adventures of Bill and Ted"

Киану Ривзийн айх, гайхах зэрэгцсэн царай гаргаж буй энэ зургийг галзуу онол дэвшүүлж буй хүмүүс ихэвчлэн хэрэглэдэг. 

"The Incredible Adventures of Bill and Ted"

14 "Hangover"

Хэрвээ та үнэхээр гүн бодолд автаж байгаагаа илэрхийлэхийг хүсвэл энэ зураг яг таарна. 

"Hangover"

15 "Shining"

Жек Николсоны хөлдүү байдалтай байгаа энэ зураг маш даарсан хүнийг төгс дүрсэлсэн байдаг. Тиймээс цахим хэрэглэгчид гэнэт их даарсан болохоо энэ зургаар илэрхийлэх болжээ. 

"Shining"

16 "Game of Thrones"

Эмилиа Кларк тус цуврал дээр өөр хүнийг дуурайн элэглэж байх даа ийм царай гаргадаг байна. Цахим хэрэглэгчид харин энэ зургийг ашиглаг хүний хэлсэн зүйлийг тонгоргож элэглэхдээ ашигладаг болжээ. 

"Game of Thrones"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()