Иран дахь зөвхөн шатаах зориулалттай далбааны үйлдвэр

Иран улсад янз бүрийн жагсаал цуглаан ихээр болж АНУ, Израиль, Их Британийн туг далбааг нь шатааж эсэргүүцлээ илэрхийлэх нь элбэг тохиолддог зүйл. Харин төр засгаас санхүүжүүлдэг иймэрхүү жагсаал цуглаанд шатаах дуртай тэр туг далбаа нь ямар үнэтэй байдаг бол?

Иран дахь зөвхөн шатаах зориулалттай далбааны үйлдвэр
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Дээрх улсууд болон Ираны хоорондох зөрчил хурцдах тусам үүнээс ашиг олдог нэгэн газар байдаг нь Ираны туг далбааны үйлдвэр юм. Тегераны ойролцоо орших Хомейн хотод байрлах энэ үйлдвэрийн ажил төрөл одоо хамгийн их амжилттай үе дээрээ байгаа гэнэ. Учир нь энэ үйлдвэр Америк, Израиль, Их Британийн тугийг бөөнөөр үйлдвэрлэх ба дараа нь тэдгээр тугийг дээр дурдсан жагсаал дээр шатаадаг билээ.

Үйлдвэрийн ажилчид тугийг гараад оёж бүтээдэг бөгөөд хамгийн өндөр ачаалалтай үедээ буюу сард 2000 ширхэг Америкийн болон Израилийн туг үйлдвэрлэх ба энэ нь жилд 1,5 сая кв.фут талбай бүхий далбааг хийж байна гэсэн үг юм. 

Олон тоогоор болох элдэв жагсаал цуглаанд туг шатаах нь улам бүр их болж байгаа учир уг үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний эрэлт байнгын бөгөөд их хэмжээтэй байна.

Энэ оны 1-р сарын 3 нд АНУ нь Ираны генерал Сулейманиг алсны дараа Иранчууд Иракийн нутагт байрлах Америкийн цэргийн бааз руу цохилт өгч, олон тооны эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулсан билээ. Энэ үед дээрх үйлдвэрийн хийсэн туг далбаа хүрэлцэхээ байсан гэдэг.

“Бид Америк болон Их Британийн ард түмний эсрэг дайсагнаж байгаа юм биш. Бид тэдний удирдагч, ерөнхийлөгч, ерөнхий сайд зэрэг буруу үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүстэй л зөрчилдөж байгаа юм”-хэмээн «Diba Parcham» хэмээх туг дарцгийн үйлдвэрийн эзэн Гасем Ганжани ярьж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()