Афганистаныг яагаад "эзлэх боломжгүй улс" гэх болсон бэ?

2021-09-19, 16:40
6,520

Британи, ЗХУ, АНУ гэсэн орчин цагийн гурван том гүрэн нь Афганистаныг өөрийн эрхшээлд оруулж, хянаж захирч байж чадаагүйгээс “уулын энэ улсыг эзлэн авах боломж үгүй” гэсэн ойлголт, яриа бий болсон билээ. Гэхдээ энэ нь урьд өмнийн эзэнт гүрнүүд Афганистаныг өөрийн мэдэлдээ авах гээд чадаагүй, бүтэлгүйтэж байсан гэсэн үг биш юм.

Афганистаныг яагаад "эзлэх боломжгүй улс" гэх болсон бэ?
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

“Улс үндэстнийг бөмбөгдөж байж эзлэн авч чадахгүй. Ийм ажлыг зөвхөн хуурай замын цэргүүд цусаа урсган байж хийдэг учир орчин үеийн шинэ технологи, зэвсэг нь үүнд шийдвэрлэх нөлөөгүй юм” хэмээн Туркийн хоёр дахь ерөнхийлөгч Исмет Инёню хэлж байсан гэдэг.

Тэгвэл Афганистаныг хуурай замын цэргийн хүчээр эзлэн захирч байсан улс гүрнүүдийг одоо танилцуулъя.

  • Ахемендийн эзэнт улс
  • Александр Македонийн эзэнт гүрэн
  • Маурьян эзэнт улс
  • Парфянчууд
  • Кушаны эзэнт улс
  • Сасанид
  • Эфталит
  • Саффарид
  • Саманид
  • Хорезм
  • Монголын эзэнт гүрэн
  • Төмөрийн эзэнт гүрэн
  • Пакистаны Аргуны турк улс
  • Их Моголын Бабурын эзэнт улс
  • Сефевидууд
  • Бухарын хаант улс
  • Надир-шах-ын үеийн Перс

Эднээс гадна түрэг гаралтай улс гүрнүүд бас Афганистаныг эзлэн захирч байжээ.

Афганистаны газар нутаг нь Энэтхэг, Перс  орох үүд хаалга болдог учир олон том улс гүрнүүдийн сонирхлыг эртнээс татсаар ирж. Дорно зүгээс ирэх эзлэн түрэмгийлэгчид нь цаашдын аян дайнаа хийхэд түшиц газар болгох, улс гүрнээ өргөжүүлэн ертөнцийг захирахын тулд энэ нутгийг эзэлж аван хяналтдаа байлгах нь тэдний хувьд зайлшгүй шаардлага байв.

Уг нь нэгдсэн Афганистан улс гэдэг ойлголт  18-р зууны дунд үеэс, пуштун гаралтай Персийн генерал Ахмад-Шахын Дурраний улсын үеэс бий болсон гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Энэ болтол Афганистан нь өөр хоорондоо дайтан байдаг янз бүрийн овог аймаг амьдрах нэгэн том уулархаг бүс нутаг л байсан бөгөөд одоо ч гэсэн яг л ийм байгаа юм.

Энэ нутгийг дорнод нутгаас ирэх ээлжит “ертөнцийг эзлэн захирагч” нар амархан эзлэн авч байсан олон түүх бий. Афганистаныг түрэг гаралтай улс гүрэн эзлэн авахад нутгийн түрэг гаралтай хүмүүс үүнийг нь дэмжиж, эмх цэгц тогтооход нь тусалдаг байсан бол харин эсрэгээр Персүүд халдан довтлох үед пуштун болон тажик үндэстэй иргэд шинэ эздийг баярлан угтаж, тэдэнд бүх талаар дэмжлэг үзүүлэх зэргээр..

Ази гаралтай улсын тэргүүн, жанжид нь афган хүмүүстэй адил, төстэй соёлтой байсан учир тэдний соёл ёс заншлыг тодорхой хэмжээгээр дагах нь ойлгомжтой. Мөн эрт дээр үеийн жанжид баатрууд нь ёс суртахуун болон хүмүүнлэг зан чанар зэрэг зүйлд баригддаггүй, аливаа бослого хөдөлгөөнийг хамгийн зэрлэг аргаар нухчин дардаг байсан нь энэ уулын ард түмнийг гартаа барьж байхад нь чухал үүрэг гүйцэтгэдэг байсан байж таарна.  Тэдний өөдөөс эсэргүүцэн тэмцэгч нарыг зөвхөн үхэл хүлээж байгаа,  дуулгавартай зарц байж л амьд мэнд үлдэх болно гэсэн ойлголтыг мах цусанд нь шингээхийн тулд дундад зууны үеийн аймшигтай тамлан зовоох тусгай хэрэгслүүдийг ашигладаг байсан нь ихээхэн нөлөөлсөн нь ч тодорхой. Доголон Төмөр нь бүхэл бүтэн уулыг хүний гавлын ясаар дүүргэж байсан нь үүний зөвхөн нэг жишээ юм.

Тиймээс энэ улсыг эзлэн авах боломжгүй гэдэг яриа бол ердөө л хоосон домог. Орчин үеийн их гүрнүүд янз бүрийн шалтгаанаар энэ улсыг эзлэн захирч, хяналтдаа байлгаж чадаагүй учраас ялагдашгүй Афганистаны тухай энэ домог сүүлд бий болсон болсон билээ.

Энэ домгийг үгүйсгэх нэг жишээ бол дарь үүсэн бий болох үед Афганистаныг Энэтхэгийн Их Могол, Персийн Сефид, төв Азийн Бухарын зэрэг эзэнт улсууд хуваан захирч байсан явдал юм. Нам дор газар орны оршин суугчид нь эдгээр эздэдээ дуулгавартай хандах бол уулын нутгаар өдөр болгон л энд тэнд алах хядах зэрэг янз бүрийн үйл явдал болж байдаг нь хэвийн үзэгдэл байж. Одоогийнхоос гол ялгаа нь иймэрхүү байнгын жижиг мөргөлдөөн, тэмцлийг тухайн үед нэг их анзаарч мэддэггүй, тоодоггүй байсанд хэргийн учир байгаа хэрэг. Дундад зууны үед Европт ч бас яг л ийм байсан гэдгийг одоо олон хүн мартсан бололтой. Түүх гэдэг ийм л байдаг хойно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()