Хүмүүс огт мартахаа больчихвол дэлхий дээр юу болох вэ?

Хүмүүс үзсэн харсан зүйлсээ огт мартахгүй байхыг том давуу тал мэтээр харах байх. Гэвч бодит байдал дээр мартах нь эсрэгээрээ амьдрал дээрх хамгийн ашигтай чадваруудын нэг юм. Тэгвэл хүмүүс мартахаа больчихвол бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ?

Хүмүүс огт мартахаа больчихвол дэлхий дээр юу болох вэ?
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

1 Ганцаардал

Зарим аутизмын хэлбэр хүнийг төгс санах ойтой болгодог. Тэдгээр хүмүүс амьдралын цаг мөч бүрээ санадаг учраас бусадтай харилцахыг огт хүсэхгүй болдог аж. Энэ талаар судалгаа бага хийгдсэн ч үнэхээр төгс санах ойтой бол хүмүүстэй харилцаа үүсгэх шаардлагагүй болно. 

Ганцаардал

2 Утгагүй шүүх хурал

Хэн ч юуг ч мартдаггүй ертөнцөд шүүх хурал дээр дуудагдсан гэрч бүр бүх зүйлийг нүдэнд харагдтал дүрсэлнэ. Харамсалтай нь үүнийг дагаад мэдүүлгээ хуурамчаар өгөх бүр л амархан болно. 

Утгагүй шүүх хурал

3 Сургууль хэрэггүй болно

Эмгэн хумс, шавж, хархнуудад хийсэн нейрофизиологийн судалгаанаас үзэхэд янз бүрийн аргаар мартах чадварыг үгүй хийснээр тархи хэт ачаалалд орж, сурах чадвар буурдаг байна. Хэрэв хүмүүс мартахаа боливол хэн ч нарийн төвөгтэй ур чадвар сууж чадахгүй болох учраас сургууль гэдэг зүйл хэрэггүй болно.

Сургууль хэрэггүй болно

4 Түүх гэж байхгүй

Хүний тархи дурсамжийг хуучнаас эхлээд одоо хүртэл ангилдаг бөгөөд үүн дээр тулгуурлан туршлага бий болж эцсийн үр дүнд сэтгэл зүйн хувьд боловсорч төлөвшдөг. Харин бүх зүйлийг мартахгүй байвал бид үргэлж одоо цагтаа амьдрах юм. Хэрвээ ингэвэл хэн маань ч төлөвшиж чадалгүй бүгд хүүхдээрээ үлдэнэ. 

Түүх гэж байхгүй

5 Сэтгэн бодох чадвар доройтно

Алдарт мнемонист (юмсыг маш сайн цээжилдэг хүн) Шерешевский амьд ахуйдаа асар олон ном зохиол, тоо бодлого зэргийг цээжилж авсан байдаг. Харамсалтай нь яваандаа тэрээр хэт их мэдээлэлдээ төөрөлдөж маш энгийн зүйлсийг ялгаж чадахаа больсон юм. 

Сэтгэн бодох чадвар доройтно

6 Хөгжил гэж байхаа болино

Хүн бүр харилцахаа больж, аливаа оюуны хөгжилд чиглэсэн бүтээн байгуулалт байхгүй болсноор хүн төрөлхтний хөгжил зогсох болно. Эцэст нь бид бүгдээрээ хүй нэгдлийн үедээ буцаж орно гэхэд буруудахгүй. 

Хөгжил гэж байхаа болино

Үнэнийг хэлэхэд, хүний тархи гаднаас орж ирж буй бүх мэдээллийг бүртгэх чадваргүй байдаг. Бид зөвхөн үйл явдлын үндсэн тойм, дагалдах нарийн ширийн зүйлсийг л санадаг. Гэхдээ эдгээр дурсамжууд хүртэл аажмаар "арилах" ёстой. Хэрэв та хүлээн авсан бүх мэдээлэлд нэг бүрчлэн ханддаг бол танд бүх зүйл утгагагүй мэт санагдаж эхэлнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()