Швейцарьчууд Альпийн мөсөн голуудаа яагаад "хөнжил"-өөр бүтээдэг вэ?

Хөнжлийн гол зориулалт гэвэл мэдээж дааруулахгүй байх явдал. Гэтэл эсрэгээрээ хүйтнийг хадгалахын тулд ч хөнжлийг ашигладаг байна. Сүүлийн 8 жилийн хугацаанд Швейцарьчууд Альпийн нуруун дахь мөсөн голууд, уул нуруудаа зуны улиралд цагаан даавуугаар хучих болжээ. Ингэснээр нарны гэрлийг ойлгож, мөсөн голуудыг хайлахаас сэргийлдэг гэнэ.

Швейцарьчууд Альпийн мөсөн голуудаа яагаад "хөнжил"-өөр бүтээдэг вэ?
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Тэдний ашигладаг энэхүү бүтээлэг нь орон сууцны гадна дулаалгатай төстэй. Өвлийн улиралд байрны дулаалга дотор хэмийг алдагдуулахгүй бол зуны улиралд халуун агаар нэвтрэхээс сэргийлдэг шүү дээ. Тиймээс швейцарьчууд ийм бүтээлэг ашиглан жил ирэх тусам жижгэрсээр буй мөсөн голууд, түүнчлэн цанын баазууд байрладаг уул толгодын цас мөсийг хайлахаас сэргийлэх болжээ. 

Ийм арга хэмжээ авахгүй бол дэлхийн дулаарлаас болж хэдхэн жилийн дотор Альпийн нуруу ямар ч цас, мөсгүй болох аюул нүүрлээд байгаа юм. 

Анх далайн түвшнээс дээш 3238 метр өндөр Титлис уулыг ингэж хучсан байна. Сүүлийн жилүүдэд Титлис уул цас мөсөн бүрхүүлийнхээ ихэнхийг алдсан тул тэндхийн цанын баазуудын ажиллагаа болон бүс нутгийн байгалийн онцлогт сөрөг нөлөө үзүүлж эхэлжээ.

Тиймээс зуны саруудад тус уулын 100 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг (14 хөл бөмбөгийн талбайтай тэнцүү) полиэфир даавуугаар хучдаг болжээ. Ингэж бүтээхэд 4-6 долоо хоногийн хугацаа шаардагдах бөгөөд дулааны улирал дууссаны дараа цанын баазын ажилчид уулнаас бүтээлгийг нь авахад мөн л 4-6 долоо хоног болдог.

Эдийн засгийн үүднээс авч үзвэл энэ нь маш ашигтай шийдэл юм. Учир нь тус улсын амралтын газруудын өвлийн орлого Альпийн цас мөс хэр их байхаас хамаардаг аж. 

Швейцарийн улс энэ салбараас нэг жилд дунджаар 5.65 тэрбум ам.доллар олдог байна. Ийм хэмжээний мөнгөний урсгалыг хамгаалахын тулд төдий чинээ хүч зүтгэл гаргахаас өөр аргагүй биз. Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг сааруулахад уулсын "хөнжил" багагүй тус болдог учраас нэг сумаар 2 туулай оносон хэрэг юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()