Хиймэл оюун худал хэлэх боломжтой юу?

Шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолуудад хиймэл оюун ухаант роботууд өөрөө бие даан шийдвэр гаргаж, өөрсдийнхөө сайн сайхны төлөө биднийг устгаж байгаа тухай байнга гардаг. Бодит байдал дээр ч гэсэн хиймэл оюун ухаан цаг тутамд бидэнд үнэнийг өгүүлж, мөнхөд ийм байна гэдэгт итгэх баттай баримт байхгүй юм. 

Хиймэл оюун худал хэлэх боломжтой юу?
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Ихэнх хүмүүс хиймэл оюун ухааныг ялгавар үзэлгүй, зорилгогүй, объектив байдалтай, зөвхөн үнэнийг хэлэгч гэж боддог. Гэхдээ хиймэл оюунтай холбоотой хэн бүхэн уг систем хэзээ нэгэн цагт хэвийн бус байдалд орж, системийн шинэчлэл хийж, бидний одоо үнэмлэхүй үнэн гэж бодож буй зүйлсийг өөрчлөхийг ч үгүйсгэдэггүй. Ирээдүйд чиглэсэн бүтээлүүдээрээ олны танил болсон Элон Маск ч хиймэл оюуны аюул заналаас айж явдаг тухайгаа бишгүй л олон удаа дурдаад өнгөрсөн.

Тиймээс одоо мэдэгдэж байгаа хиймэл оюуны үйлдлийн чадамжийн хүрээнд шийдэгдэж болох зүйлсийн талаар нэг эргэцүүлээд үзье. Магадгүй хиймэл оюун ухаан биднийг анзаараагүй байхад ч худал мэдээлэл өгч эхэлсэн байж болох талтай.

Жишээ нь авто машин худалдан авах зээл өгөх эсэхийг шийддэг хиймэл оюун ухааны систем гарал үүсэл, арьс өнгөөр ялгаварлах хандлагатай болох боломжтой. Учир нь одоогийн худалдан авалтын чадвар нийгмийн гарал үүсэл, арьс өнгөнөөс шалтгаалж харилцан адилгүй байгаа. Тийм ч учраас тооцоолоод үзэхэд эргэн төлөгдөх магадлалтай зээлийг олгохыг санал болгоно.

Ийм төрлийн мэдээллүүд тогтмол давтагдаж эхлэх үед автоматаар тухайн төрлийн иргэдийг гадуурхаж (зээл олгохгүй байх) эхлэх боломжтой юм. Учир нь өмнөх зээл олгож байсан түүхүүд нь ихэвчлэн тодорхой нэг боломжийн төвшний хөрөнгө чинээтэй, буцаан төлөх чадвар нь баталгаатай иргэд байх учир, төлөх боломжгүй гэж үзсэн нийгмийн тодорхой нэг хэсгийг илт ялгаварлан гадуурхах үзэгдэл илэрч болох юм.

Хиймэл оюун ухаан ялгавартай хандах байдал үнэхээр гаргаж болох уу?

Үнэндээ боломжтой. Учир нь хиймэл оюун ухааны суралцах чадамж нь машин сургалт (Machine learning) болон гүн сургалтын (Deep learning) аргад үндэслэдэг. Гэхдээ эдгээр гайхалтай тооцоолол дээр үндэслэсэн сургалтын системд ч маш том сул тал байх боломжтой. Эдгээр нь тодорхой төрлийн математик аргачлалаар мэдээллийг системчлэх хэлбэр. Үүнийг товчоор тайлбарлавал хиймэл оюун ухааны санд аль төрлийн хүмүүсийн мэдээллийг түлхүү өгснөөс шалтгаалаад тэр талын сонголт хийх магадлалтай юм.

Мэдээж зөвхөн арьс өнгөний үзэл дээр төвлөрөөгүй бөгөөд бусад төрлийн асуудал ч байж болох юм. Арьс өнгөний болон гарал үүслээр нь ялгаварлан гаргах үзлийг зөвхөн жишээ болгож, магадлалын хувьд авч үзсэнийг ойлгох хэрэгтэй. Ингэлээ гээд яг одоо эсвэл маргааш ийм байдал гаргана гэсэн үг биш юм.

Хиймэл оюуны тооцооллын алгоритмыг сайтар нягтлаад үзвэл хиймэл оюун ухаан цаашид худал хэлэх боломжтой юм. Эсвэл хиймэл оюун ухааныг худал хэлэх байдлаар сургах ч боломжтой. Хэрэв хиймэл оюун ухааны сургалтын зорилгодоо ашигласан мэдээлэл болон мэдээллийн сан нь хуурамч мэдээллээр дүүрэн байвал, хиймэл оюун ухаан ч эдгээрт л дулдуйдан суралцана.

Бас нэгэн өөр боломжит хувилбарын тухай одоо авч үзье.

Бүрэн автомат жолоодлоготой автомашиныг хиймэл оюун ухаан дээр үндэслэн бүтээж байгаа. Та машиндаа суугаад, хамгийн ойрын хүнсний дэлгүүр хүртэл хэдэн минут явахыг асууна. Хиймэл оюун ухаан замыг тооцоолж үзээд танд 18 минут гэж хариулжээ. Гэсэн хэдий ч дэлгүүрийн гадаа ирэхэд 35 минут өнгөрсөн байлаа. Хиймэл оюун ухаан танд худал хэлсэн үү?

Магадгүй та худал хэлээгүй гэж үзэх байх. Учир нь машин жолоодох цагийг тун нарийн тооцоолоход хүндрэлтэй. Осол, түгжрэл, цаг агаар гээд маш олон шалтгаанаар төлөвлөснөөс илүү удаж болно. Гэхдээ гол асуудал нь үүндээ биш. Учир нь хиймэл оюун ухаантай уг машинд замын хол, хэмжээ, тухайн цагт хэдий тооны машин явдаг гэх мэт ашиглаж болох бүхий л тооцооллууд байгаа. Эдгээрийг тооцож үзсэний үндсэн дээр танд тухайн хариултыг өгч байгаа гэсэн үг. Гэтэл үнэн хэрэгтээ 18 биш 35 минут явж таарав. Энэ нь хиймэл оюун гүйцэд тооцоолоогүй гэсэн үг эсвэл гарч болох эрсдэлүүдийг тооцсон ч танд хэлээгүй гэсэн үг. Аль ч утгаараа худал хэлж байгаа хэлбэр.

Энэ тухай бодоод үзвэл хиймэл оюун ухаан энэ богинохон аяллын цаг хугацааны тооцоолол дээр таныг төөрөгдүүлж орхисон гэсэн үг.

Эцэст нь эдгээр жишээнүүд бол бодит амьдрал дээр тохиолдож болох хор хохирол багатай жижиг хэмжээний асуудлууд. Гэхдээ хиймэл оюун ухаан ийм байдлаар худал хэлж суралцвал цаашдын асуудал улам томрох нь дамжиггүй. Тэд хүн төрөлхтний аюулгүй байдлын төлөө гээд нэг л өглөө сэрэхэд ертөнцийг орвонгоор нь эргүүлэх шийдвэр гаргасан байж ч болох юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()