Стив Жобсын ажилчдаасаа чин үнэнээр хариулахыг шаарддаг байсан 2 асуулт

2021-09-21, 18:17
4,260

Стив Жобс манай цаг үеийн хамгийн агуу бизнесменүүдийн нэг байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Тиймээс түүнийг нас барсны дараа ч мэдлэг чадварыг нь дэлхий нийтээрээ гайхсан хэвээр байгаа юм. Чухамдаа түүний манлайлах чадвар нь Apple болон Pixar гэх мэт салбартаа тэргүүлэгч болсон компаниудыг байгуулах гол зүтгүүр нь болсон билээ. Хамгийн гол нь тэрээр ажилтнуудаасаа компанид нь юу хэрэгтэй, ямар асуудал байгаа талаар үнэн зөв хариулт авч чаддаг байсан аж. 

Стив Жобсын ажилчдаасаа чин үнэнээр хариулахыг шаарддаг байсан 2 асуулт
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр яаж тийм үнэн зөв хариулт авч чаддаг байсан бол? Үүний цаад учир нь мэдээж асуултын чанарт оршино. Түүний ажилчиддаа тавьдаг байсан асуултууд нь энгийн тийм үгүй биш харин ухаалаг хэрнээ оновчтой хариулт шаарддаг байсан юм. 

Цахиурын хөндийд ажилладаг Энди Саркин хэмээх эр компанийхаа гүйцэтгэх захирлын ярианаас Стив Жобсын тэрхүү асуултуудын тухай санаандгүй сонссоноо хожим нь цахим орчинд хуваалцсан байна.

Жобс энэхүү аргаа 80-аад онд боловсруулжээ. Тэрээр тухайн үед дөнгөж байгуулсан Pixar болон Apple компаниудаа зэрэг удирдах шаардлагатай болсон байна. 

Тэрээр ажилтнуудаасаа бага хугацаанд үнэнч хариулт авах шаардлагатай болсон тул дараах байдлаар асуулт асуух шийдэл гаргав.

Жобс эхлээд менежментийн багаа цуглуулаад нэгнээс нь "Pixar-т ямар асуудал байна?" хэмээн асууна. Түүний хариултыг сонссоны дараа бусдаас нь хэлсэн зүйлтэй нь санал нийлж байгаа эсэхийг нь лавлана. 

Үүний дараа өөр хүнээс "Pixar-т юу болж бүтэж байна?" гэж асуух бөгөөд Жобс дээрх 2 асуултыг компанийхаа байдлыг бүрэн ойлготлоо давтдаг байжээ. 

Эцсийн үр дүнг нь өнөөгийн бид бэлхэнээ харж болно. 

Асуудлын гол нь орчин үеийн удирдах албан тушаалтнууд "Хэлэх зүйл байна уу?", "Асуултаа чөлөөтэй тавь", "Санал болгох юм байна уу?" гэх мэт асуултуудыг байнга тавьдаг бөгөөд тэдгээр зөвхөн тийм үгүй хэмээн хариулах л боломжтой байдаг. 

Харин Жобсын боловсруулсан арга нь хүнээс тодорхой хариулт нэхдэг учраас тулгарч буй асуудлыг тэр дор нь гаргаж ирдэгт гол давуу тал нь оршино.

"Хамгийн зөв шийдэл нь хамгийн энгийн нь байдаг" гэдэг үг үнэхээр үнэн бололтой. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()