Судлаач залуу баавгайн ичээ рүү ортол араатан унтаагүй "хүлээж" байжээ

"National Geographic" сэтгүүлийн гэрэл зурагчин Кори Арнольд (Corey Arnold) болон биологч Вес Ларсон (Wes Larson) нар ажлын шугамаар баавгайны ичээнд орохоос өөр аргагүй болжээ. Өвлийн улирал байсан учраас тэд баавгайг ид ичиж байгаа хэмээн тооцолсон аж. Гэвч бүх зүйл тэдний бодсоноос эсрэгээр эргэв.

Судлаач залуу баавгайн ичээ рүү ортол араатан унтаагүй "хүлээж" байжээ
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Бригхам Янгийн их сургуулийн зэрлэг амьтдын судалгааны мэргэжилтэн Вес Ларсон өөрийн найз гэрэл зурагчин Кори Арнолдын хамт АНУ-ын Юта мужийн Брайс Каньоны үндэсний цэцэрлэгт хүрээлэн явж, тэндхийн нэгэн баавгайд зүүсэн байршил илрүүлэх GPS-тэй хүзүүвчний зайг солихоор болжээ.

Ларсоны дүү болон Арнолдын туслах нар тэдэнтэй нэгдэж хамтдаа баавгайн ичээний эрэлд гарчээ. Удтал хайсны эцэст өнөөх баавгайг нэгэн элстэй агуйнд ичсэн байгааг мэдэв.

Ларсон түрүүлж агуй руу мөлхөн оржээ. Агуйн төгсгөлд хүрэх үед тэд огтоос тааварлаагүй үзэгдэлтэй учирсан аж. 

Тэрээр баавгайд гэнэт ойртож очих нь аюултайг мэдэж байсан учраас үзүүртээ унтуулах тарилгатай жад аваад оржээ. Баавгайн хүзүүвчийг оролдох үед сэрэх магадлал өндөр учраас сэргийлсэн нь тэр аж.

Гэтэл аль эрт "гүн нойрсож" байх ёстой баавгай өөдөөс нь хараад хэвтэж байх нь тэр. Баавгай урилгагүй зочид орж ирсэнд хэсэг балмагдсанаа шуудхан дайрсан байна. 160 кг цул булчин бүхий энэ амьтны саварт өртөх юм бол хэн ч амь насаа алдах нь ойлгомжтой.

Биологч хурдан хөдөлж, жадаараа баавгайг хатгаж чадсан бөгөөд энэ зуур судалгааны багийнхан агуйгаас амь мэдэн зугтаж гарчээ

Бүгдээрээ гарсныхаа дараа агуйн амыг цүнх, саваараа тагласан байна. Гэхдээ араатны хувьд тэр зэргийн хаалт юу ч болсонгүй, зад татан ичээнээсээ гарч иржээ.

Азаар удалгүй унтуулах тарилга үйлчилж эхэлсэн бөгөөд баавгай хэд алхаад нарсны унасан мөчир дээр "муужирч" унасан байна. 

Энэ зуур судлаачид цаг алдалгүй хүзүүвчний зайг нь сольсон юм. 

Ларсон өнгөрсөн өвөл болсон энэ явдлынхаа зургуудыг саяхан цахим орчинд хуваалцсан аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()