"Бодлын цагдаа" - Цахим орчин дахь цензурын цаана хэн байдаг вэ?

Цахим ертөнцөд ноёрхлоо тогтоож чадсан томоохон компаниуд хэдхэн жилийн өмнөө худал мэдээлэлтэй тэмцэнэ гэсэн нэрийн дор өөрсдийн үзэмжээр хэрэглэгчдээ цензурлэж эхэлсэн билээ. Саяхан болж өнгөрсөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, цар тахлын үед энэ байдал улам дордож байгааг хэн бүхэн анзаарсан биз. Тэгвэл энэ бүхний цаад эзэн нь хэн юм бол?

"Бодлын цагдаа" - Цахим орчин дахь цензурын цаана хэн байдаг вэ?
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Орчин үеийн дэлхийн бараг бүх хүмүүс Facebook Twitter, Instagram болон YouTube зэрэг платформуудаас мэдээллээ авдаг болсон. Хамгийн гол нь эдгээр нь цэвэр хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш учраас тэр чиглэлийн хуулинд захирагддаггүй аж. Тиймээс дээрх компаниудын эзэд хэрэглэгчдийн оруулж буй мэдээлэлд хүссэн хэмжээгээ хяналт тавьдаг бөгөөд хэвлэлийн эрх чөлөөг төдийлөн авч үздэггүй юм.

2020 оны тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цахим орчинд дээрх шиг хүссэнээрээ цензур тавьдаг явдлыг таслан зогсоох үүднээс тусгай зарлиг гаргасан билээ. 

Түүний гаргасан зарлигт "Цөөн тооны онлайн платформууд америкчуудын интернэтээс авч буй эсвэл оруулж буй мэдээллийг зохицуулах ёсгүй. Том, нөлөө бүхий олон нийтийн мэдээллийн хэрэгслийн компаниуд өөрсдийн таалалд нийцэхгүй үзэл бодлыг цензурлаж эхэлсэн мөчөөс эхлээд тэд цахим хэрэглэгч нарын контентоо хуваалцдаг энгийн платформ бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж хувирна." хэмээн дурджээ. 

Хамгийн сүүлийн жишээ гэвэл одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантерын авилгын хэргийн тухай  New York Post сонины гаргасан нийтлэл  яг сонгуулийн үед гарч таарсан юм. Тэрхүү нийтлэлийг Facebook болон Twitter маш идэвхтэйгээр цензурлэж бараг хайхад гарч ирэхгүй болгож байв. 

Трамп өөрөө цахим платформуудын эсрэг дайнд ялагдаж маш тодорхойгүй шалтгаанаар Twitter хаягаа хаалгуулсан юм.

Өдгөө цахим орчинд байгаа цар тахлын тухай мэдээллүүд дэндүү нэг талыг барьсан байгааг иргэд хүчтэй шүүмжлэх болов. 

Энэ оны 2-р сард Google компани Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран цар тахлын тухай хуурамч мэдээллийн эсрэг тэмцэнэ хэмээн зарласан юм. Гэвч ДЭМБ өөрөө 2020 оны эхээр Хятад улсаас хилийн чанадад коронавирус тархах эрсдэл бага хэмээн зарлан хуурамч мэдээ түгээсэн шүү дээ. 

Үүнийг дагаад ДЭМБ мэтийн олон улсын томоохон байгууллагаас гаргасан мэдэгдлийг мэдээлэл шалгагч нар тоолгүй өнгөрөөдөг хэмээн хардах хүмүүс бий болжээ. 

Энэ мэт маш их нөлөөтэйн дээр өргөн цар хүрээнд ажиллагаагаа явуулдаг "бодлын цагдаа" нарын ард хэн байгаа вэ гэсэн асуулт гарч ирнэ. 

Сонирхолтой нь үүнд хариулт олох гэсэн RealClearInvestigations-ийн сэтгүүлчдийн эрэл нь нэгэн сонирхолтой  "газарт" хүргэжээ.

RealClearInvestigations нь эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сайт юм. Тус сайт нь бие даан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд улс төрийн хүрээнд олон тооны мөрдлөгө, судалгаа явуулдаг аж. 

2020 RealClearInvestigations-ийн сэтгүүлч Шерилл Аткинсон (Sherrill Atkinson) Facebook-ийн шинэ "бие даасан" захирлуудын зөвлөлийн 20 гишүүний 18 нь тэрбумтан Жорж Соросын Open Society Foundations-ийн санхүүжүүлдэг байгууллагуудтай холбоотой байсан хэмээжээ. 

Open Society Foundations бол дэлхийн хамгийн сайн зохион байгуулалт, санхүүжилттэй ашгийн бус улс төрийн байгууллага юм. 

Сорос чухамдаа энэ сангаараа дамжуулж хэдэн арван жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт байгаа зүүний буюу либерал үзэлтэй улс төрийн байгууллагуудыг олон арван тэрбум ам.доллараар санхүүжүүлсэн юм. Саяхан л гэхэд тус сан нь Black Lives Matter хэмээх өнгөт арьстнуудын улс төрийн байгууллагад 200 сая, Жо Байдены ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд 50 сая ам.доллар хандивласан аж. 

Дээрх зөвлөлийн гишүүд өөрсдөө 2020 онд Нью Йорк Таймс сонинд ийм мэдэгдэл хэвлүүлсэн байна:

"Манай зөвлөл төрөл бүрийн мэргэжил, соёл, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодолтой гишүүдээс бүрдсэн билээ. Бидний зарим нь Facebook-ийг олон нийтийн өмнө чөлөөтэй шүүмжилж байсан. Бид энэ мөчөөс эхлээд бүхий л төрлийн худал мэдээлэлтэй тэмцэх болно"

Хэдийгээр уг мэдэгдэлд төрөл бүрийн үзэл бодол, гарал үүсэлтэй хүмүүс зөвлөлд багтсан гэж байгаа ч тэдний 90 хувь нь Сорос эсвэл түүний санхүүжүүлдэг байгууллагуудтай холбоотой байгаа нь батлагдсан байна. 

Тус зөвлөлийн дөрвөн удирдах гишүүдийн нэг, Колумбийн их сургуулийн хуулийн профессор Жамал Грин өмнө нь АНУ-ын одоогийн дэд ерөнхийлөгч Камала Харрисын туслах байсан юм. Үүний дээр Колумбийн их сургууль, Камала Харрис хоёулаа Соросын гэр бүлтэй санхүүгийн тал дээр холбоотой байдаг.

Өөр нэг удирдах гишүүн Данийн социалист намаас нэр дэвшин ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан Хелле Торнинг-Шмидт нь International Crisis Group хэмээх олон улсын хэмжээнд бодлого тодорхойлох байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч юм. Мэдээж хэрэг International Crisis Group нь бас Open Society Foundations-ийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг. Түүгээр ч барахгүй Сорос өөрөө хүү Александрын хамт энэ байгууллагын удирдах зөвлөлд багтдаг гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()