"Наранд гарсныхаа" дараа дасахад хэцүү байсан зүйлсээ хуучин хоригдож байсан хүмүүс хуваалцжээ

2021-09-23, 16:53
5,276

Нэг газарт удаан хоригдоно гэдэг ямар ч сэтгэхүйд маш том өөрчлөлт гаргана. Иймэрхүү газарт хатуу хараа хяналт дор байсан хүний сөрөг талууд нь давамгайлж эсрэгээрээ нийгмээс ангид үзэлтэй болоход нөлөөлдөг аж. Тиймээс шоронд суусан хүмүүс насан туршдаа бусадтай хэцүү байдлаар харьцах хандлагатай байдаг гэнэ. Нэгэн Reddit-ийн хэрэглэгч шоронд сууж байсан хүмүүсээс суллагдсаны дараа юу хүнд тусч байгаа вэ хэмээн асуусан бөгөөд үүний хариуд маш олон хүн туршлагаа хуваалцсаныг орчуулан хүргэе. 

"Наранд гарсныхаа" дараа дасахад хэцүү байсан зүйлсээ хуучин хоригдож байсан хүмүүс хуваалцжээ
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

  • "Би шоронд байсан үе шигээ орон доороо 00-ын цаас хураадаг зуршилтай болчихсон байсан. Нэг удаа шалгатал 10 ширхэг бүтэн цаас байсан. "
  • "Би тамхи татдаггүй ч хамт хоригдогсод маань өөрсдөө тамхилангаа надад нэгийг өгдөг байв. Би өгснийг нь халааслаад байдаг байсан. Гэтэл суллагдсаныхаа дараа ч тамхи халааслах зуршилтай болсон гэдгээ олж мэдсэн. Үүнийгээ арилгахын тулд 1-2 сар зарцуулсан."

  • "Шоронд байхад хурц үзүүртэй зүйл болгон зэвсэг болж ашиглагддаг юм. Тиймээс хүн өөрийн эрхгүй тэдгээрээс айх айдастай болдог. Үүний нөлөөгөөр би талх зүсэхдээ ч хутга хэрэглэх зориггүй болсон. Бүр толь хармагцаа хэн нэгэн түүнийг хагалаад хэлтэрхийгээр нь намайг хутгалах гэж байгаа юм шиг санагддаг гээч."
  • "Би суллагдаад удсан ч гэсэн шүршүүрт 5 минутын дотор л ороод гардаг"
  • "Усанд орохдоо заавал углааш өмсдөг зуршлаа хаяж чадахгүй л байна"

  • "Суллагдсаныхаа дараа би дэргэдээ байгаа хүнд юу хийх гэж байгаагаа хэлээд зөвшөөрөл авах зуршилтэй болсноо мэдсэн. Эхнэр маань эхэндээ үүнийг тоглоом гэж хүлээж авсан ч одоо харин санаа нь зовж эхэлж байгаа."
  • "Идэхгүй ч гэсэн би хаа нэгтээ уутанд хүнсний зүйлс хийгээд нуух зуршилтай болсон."
  • "Би ял авахаасаа өмнө их нийтэч хүн байлаа. Удаан хугацааг ганцаараа өнгөрөөснөөс ч тэр үү, одоо бусдын хажууд яаж биеэ авч явахаа мэдэхээ больсон."

  • "Хоригдож байхад биднийг өглөөний 5 цаг гээд сэрээдэг байлаа. Суллагдсаныхаа дараа энэ зуршлаа хаях гэж 6 сар зовсон. Гэхдээ үүний ачаар би хэзээ ч хамаагүй сэрж сурсан болохоор юунаас ч хоцордоггүй болсон доо."
  • "Саяхан суллагдсан найз маань хоолыг хүйтнээр нь идчихдэг байсан. Богино долгионы зуух ашиглуулж сургах гэж нэлээд зовсон шүү"
  • "Суултуур дээр бие засч байхдаа бараг 30 секунд тутамд усаа татаад байдаг хэвээрээ. Камерт нэг нь бие засч байвал бусад хоригдлууд эвгүй үнэрээс болж нөгөөхөө байнга усаа татахыг шаарддаг байснаас тэр"

  • "Бид нуух гэсэн зүйлээ дотоожиндоо хийдэг. Би энэ зуршлаа хаях гэж удсан даа."
  • "Суллагдсаныхаа дараа ч гэсэн би шоронд салхилж байгаа юм шиг нэг газраа тойрч алхдаг болсон. "
  • "Өрөөнд хүн орж ирвэл утсаа гялс нуучихдаг зуршлаа хаях гэж 2 сар болсон"

  • "Шоронд байхдаа хүн үргэлж эргэн тойронд байгаа зүйлээ анзаарч, өөрт нь аюул учруулах зүйлсийг илрүүлэх ёстой байдаг. Би суллагдаад жил хагас болсон ч гэсэн бүх зүйлийг тооцоолох зангаа хаяж чадахгүй байна. "

  • "Би 2 жилийн өмнө суллагдсан юм. Шоронд ганц л буруу үйлдэл хийх эсвэл ганц л үг буруу хэлэх юм бол шууд зодоон гарч, хүн амиа алдаж ч мэднэ. Мөн чиний сэтгэл хөдлөлийг бусад чинь унших юм бол тэгээд л дууслаа гэсэн үг. Тиймээс жижиг ч гэсэн үйлдлээ маш сайн тооцоолж, бүх зүйлд хүйтэн хөндий байдлаар хандах хэрэгтэй болно. Харамсалтай нь шоронд ийм хандлагаар амьд гарсан ч эрх чөлөөт ертөнцөд ингэх хэрэг байхгүй". 

  • "Би яг заасан цагт хооллоод сурчихсан учраас суллагдсаныхаа дараа өлссөн ч гэсэн хөргөгчнийхөө өмнө зөв цагаа хүлээгээд зогсдог байлаа. Хүссэн үедээ хооллож болно гэдгээ ухаарах хүртэл хэдэн долоо хоног болсон доо."

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()